| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00024/И |
| Дугаар | 103/ШШ2026/00195 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2026/00195
| 2026 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 103/ШШ2026/00195 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Ар зайсангийн гудамж, Фидер тауэр, **** тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 106 дугаар байрны 47 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 901,794 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Л.******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр **************дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,999,900 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар SAMSUNG загварын хөргөгчийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. ******* ******* ******* ******* ХХК нь зээлдэгч Л.*******т 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр барааг хүлээлгэн өгсөн. Л.******* нь барааг хүлээн авснаас хойш үндсэн зээлд 1,245,175 төгрөг, зээлийн хүү 384,378 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,519 төгрөг нийт 1,631,072 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний үүргээ 148 хоногоор хэтрүүлж зээлээ төлөөгүй байна. Иймд Л.*******тай байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 754,724 төгрөг, зээлийн хүү 132,330 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,740 төгрөг нийт 901,794 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ..., Миний бие нь ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 901,794 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 901,794 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,096 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамж 13,096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ