2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2026/01480

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 03 192/ШШ2026/01480

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал би,

 

Нэхэмжлэгч: Б************************************ тоот хаягт байрлах Б******************* /РД:5*****************-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ************** дугаар хороо, За****************гудамж, 2********** байр, 3********* тоот хаяг байрлах Н****** Ө*******ХХК /РД:5*************/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Нэхэмжлэгч Б***********К-ийн нэхэмжлэлтэй, Н************ ХХК-д холбогдох 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б*********** ХХК нэхэмжлэлийн шаардлага 22,000,000 төгрөгийн 12,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н************* ХХК үлдэх 10,000,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,950 төгрөгийн 50 хувь болох 133,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 133,975 төгрөгийг, хариуцагч На*********ХХК-аас 133,975 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б************ ХХК-д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ