Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00278

 

 

 

 

 

2026 03 05 103/ШШ2026/00278

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Наран хорооллын  дугаар байрны  тоотод байрлах, Сод хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дүгээр хороо,  дүгээр байрны  тоотод оршин суух, *******ийн *******т холбогдох СӨХ-ны төлбөр 725.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч А.******* нь 2022 оны 06 дугаар сараас 2026 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардал буюу СӨХ-ны төлбөр 725.450 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч А.*******ээс 725.450 төгөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Сод хөгжил СӨХ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай СӨХ-ны харьяа 14 дүгээр байрны 14 тоотод оршин суугч А.******* нь СӨХ-ны төлбөр 725.450 төгрөгийг 2026 оны 03 сарын 02-ны өдөр бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь Сод хөгжил СӨХ-ны нэхэмжилсэн 725.450 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сод хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн *******т холбогдох СӨХ-ны төлбөр 725.450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нь 725.450 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.960 төгрөгөөс 10.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 10.980 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******ээс 10.980 төгрөгийг тус тус гаргуулж, Сод хөгжил СӨХ-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО