| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/10878/И |
| Дугаар | 192/ШШ2026/01068 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2026/01068
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *банк ХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний хэргийн хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 36,326,851 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 11,108,950 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11,108,950 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 11,108,950 төгрөгийг тус тус хуваан төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 339,584 төгрөгөөс 169,792 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 169,792 төгрөгийг, хариуцагчаас 169,792 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН