| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00330/И |
| Дугаар | 103/ШШ2026/00279 |
| Огноо | 2026-03-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2026/00279
2026 03 05 103/ШШ2026/00279
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хорооллын дугаар байрны тоотод байрлах, Сод хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, Г.*******т холбогдох СӨХ-ны төлбөрт 484.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Г.******* нь 2023 оны 08 дугаар сараас 2026 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардал буюу СӨХ-ны төлбөр 484.750 төгрөгийг төлөөгүй байх тул хариуцагч Г.*******оос 484.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Сод хөгжил СӨХ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Манай СӨХ-ны харьяа дугаар байрны тоотод оршин суугч Г.******* нь СӨХ-ны төлбөр 484.750 төгрөгийг 2026 оны 03 сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь Сод хөгжил СӨХ-ны нэхэмжилсэн 484.750 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сод хөгжил СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох СӨХ-ны төлбөрт 484.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 484.750 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.192,5 төгрөгөөс 7.596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 7.596 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******оос 7.596 төгрөгийг тус тус гаргуулж, Сод хөгжил СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО