| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00296/И |
| Дугаар | 103/ШШ2026/00284 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2026/00284
2026 03 09 103/ШШ2026/00284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны 20 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:********/-гийн
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.******* миний бие Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн аж ахуйн 27 дугаар цэцэрлэгт 1990 оны 04 сарын 2-ны өдрөөс туслах багшаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн тушаал Хэнтий аймгийн архиваас шүүлгээд олдоогүй. Иймд тэтгэвэрт гарах нас болсон тул 1990 оны 04 сарын 02-ны өдрөөс 1990 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн аж ахуйн 27 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын тодорхойлолт, Хэнтий аймгийн архивын тасгийн О.*******гийн цалингийн түүвэр, Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн аж ахуйн даргын ажлаас чөлөөлөх, ажилд түр томилох тухай 1989 оны 09 сарын 20-ны өдрийн 100 дугаар тушаал, Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн аж ахуйн даргын ажилд томилох тухай 1988 оны 10 сарын 01-ний өдрийн 165 дугаар тушаал, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан хорооны ЕБС-ийн захирлын ажилд түр авах тухай 1990 оны 04 сарын 02-ны өдрийн 20 дугаар тушаал, Хэрлэнбаян-Улаан хорооны ЕБС-ийн захирлын ажилд түр авах тухай 1990 оны 05 сарын 23-ны өдрийн 25 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх *******ээс гэрчийн мэдүүлэг авсан болно.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
О.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн аж ахуйн 27 дугаар цэцэрлэгт 1990 оны 04 сарын 02-ны өдрөөс туслах багшаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн тушаал Хэнтий аймгийн архиваас шүүлгээд олдоогүй. Иймд тэтгэвэрт гарах нас болж ажилласан жил хүрэхгүй болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэж тодорхойлжээ.
Хүсэлт гаргагч О.******* нь Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн аж ахуйн 27 дугаар цэцэрлэгт 1990 оны 04 сарын 02-ны өдрөөс 1990 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл туслах багшаар ажиллаж байсан болох нь Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан хорооны ЕБС-ийн захирлын ажилд түр авах тухай 1990 оны 04 сарын 02-ны өдрийн 20 дугаар тушаал, 1990 оны 05 сарын 23-ны өдрийн 25 дугаар тушаал, О.*******гийн цалингийн түүвэр, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч *******ийн: ....1990 оны 09 сард анх намайг цэцэрлэгт ажилд ороход О.******* ажилладаг байсан. Тэр оноо дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд О.*******г Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн аж ахуйн 27 дугаар цэцэрлэгт 1990 оны 04 сарын 02-ны өдрөөс 1990 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн ******* /РД:СЧ71040869/-г Хэрлэнбаян-Улаан отор тэжээлийн аж ахуйн 27 дугаар цэцэрлэгт 1990 оны 04 сарын 02-ны өдрөөс 1990 оны 11 сарын 09-ний өдөр хүртэл туслах багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар О.*******гийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО