| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00234/И |
| Дугаар | 103/ШШ2026/00285 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2026/00285
2026 03 09 103/ШШ2026/00285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух ******* овогт *******ын *******д холбогдох 6.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.*******,
Хариуцагч: М.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2023 оны 04 сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 24 цагийн үед М.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн М лоунж бааранд Б.******* намайг тодорхой шалтгаангүй зүүн нүдэнд цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан. Багануур дүүргийн анхан шатны шүүхээс 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 69 тоот шийтгэх тогтоолоор М.*******ыг гэм буруутайд тооцож 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Тус гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар шийдвэрлэсэн. Жилийн өмнө томограф зургаар хамрын хөндийд гамрит болж 2 сар эмчилгээ хийлгэж намдаагаад 2026 оны 01 сарын 19-нд хагалгаанд орж 6.100.000 төгрөгийн зардал гарсан тул хариуцагч М.*******аас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамрын гэмтлээс гадна хамрын үзүүр өндөрлөх, хянга нарийсгах хагалгаа хийлгэсэн. Тэр зардлаа нэхэмжилж байгаа. Нэгэнт хамар хугарсан байсан, түүнээс өмнө шимэгдүүлэх хугацаа удаан байдаг юм байна лээ. Хамар нь хугараад цөмөрсөн байсан, тэрийг нь зассан, гоо сайхны мэс засал хийгдээгүй. Манай охин угаасаа өндөр хамартай байсан, эмнэлгийн тодорхойлолт дээр тэгж бичигдсэн юм шиг байна гэв.
Хариуцагч М.******* шүүх, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.*******ын эмчилгээний зардлыг төлж чадахгүй. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн эмнэлгийн магадалгаа бол хамрын пластик гоо сайхны мэс засал гэж бичсэн байсан. Хэрвээ хамар хугараад гэмтэлтэй байсан бол хэзээ ч ингэж орохгүй мэс засал байна. Би гэмтлийн эмч, чих хамар, хоолойн гоо сайхны эмч нараас зөвлөгөө аваад ирсэн. Гэхдээ надад баримт байхгүй, баримтаа авч ирэх ёстой гэдгийг ойлгоогүй. Гэхдээ би гэмтээсэн үгүй нь тодорхойгүй, удаан хугацаа өнгөрсний дараа хагалгаанд орсон гээд байгаа. Би тэр үед өөртэй нь ярьж би үнэхээр хамрыг нь хугалаад хамрын ясны хагалгаанд орсон бол миний буруу учраас би зардлыг нь төлнө, харин хамрын гоо сайхны хагалгаанд орсон бол би төлөхгүй гэж хэлсэн. 3 жилийн өмнө би ажилтай, төлөх боломж байсан ч одоо хүүхдээ хараад, эрхэлсэн ажилгүй байгаа тул төлөх боломжгүй. Анх надаас 8.000.000 төгрөг төлөөрэй гэж хэлж байсан гэв.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2023 оны 4 сарын 21-22-нд шилжих шөнө М.*******д цохиулсны улмаас хамар хугарч, 2026 оны 01 сарын 19-нд хагалгаанд орж 6.100.000 төгрөгийн зардал гарсан тул хариуцагч М.*******аас гаргуулж өгнө үү гэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ ...Б.*******ын эмчилгээний зардлыг төлж чадахгүй. Эрхэлсэн ажилгүй нялх хүүхэдтэй, сүүлийн 2 жил гэртээ байгаа. Хамар хугарсан гэх худал эмчийн магадлагаатай, гоо сайхны клиник хагалгаанд орсон байна гэж маргана.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.
М.******* нь Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Багануур дүүргийн Эрүүгий хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/69 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй эрхэлсэн ажилгүй нялх хүүхэдтэй, сүүлийн 2 жил гэртээ байгаа. Хамар хугарсан гэх худал эмчийн магадлагаатай, гоо сайхны клиник хагалгаанд орсон байна гэх боловч түүний нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үйл баримт нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл М.******* нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Хэрэгт авагдсан Инфинит клиник эмнэлгийн 2026 оны 01 сарынг 19-ний өдрийн 22/10 тоот албан тоотод *******ын ******* нь Инфинит клиникт хамрын үзүүр өндөрлөх, хянга нарийсгах, монхор засах болон гэмтлийн мэс засал хийлгэсэн нь үнэн болно. Нийт үнийн дүн 6.100.000 төгрөг, үүнээс хамрын гэмтлийн мэс засал 3.500.000 төгрөг болов гэжээ. /хх-ийн 8 дугаар/
Дээрх баримтад Б.******* нь хамрын гэмтлийн мэс заслаас гадна хамрын үзүүр өндөрлөх, хянга нарийсгах, монхор засах клиник мэс засалд орсон байх бөгөөд хамрын гэмтлийн мэс засалд 3.500.000 төгрөг төлсөн болох тухайн эмнэлгийн 2026.01.19-ний өдрийн 22/10 албан тоотоор тогтоогдож байна.
Иймд Б.*******ын гоо сайхны хагалгааны төлбөр 2.600.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, хариуцагч М.*******аас хамтрын гэмтлийн мэс заслын төлбөр 3.500.000 төгрөг гаргуулж, Б.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч М.*******аас 3.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар М.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.*******аас 70.950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759..3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО