Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1248

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

шүүгдэгч, хохирогч Х.М, Б.Б,

шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Х.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б Ш.Г нарт холбогдох эрүүгийн 1806 0113 31432 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ,  Х.М, /РД:/,

Монгол Улсын иргэн, Б.Б /РД:/,

Монгол Улсын иргэн, ,  Ш.Г, /РД:ЧЗ70092476/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Мнь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС-ын хажууд иргэн Б.Бтэй маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Б.Б нь Ш.Ганболдтой бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шунхлай шатахуун түгээх станцын хажууд иргэн Х.Мтэй маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Ш.Гнь Б.Бтэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шунхлай шатахуун түгээх станцын хажууд иргэн Х.Мтэй маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Мнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ш.Гнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөр нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой 20-21 цагийн орчимд би нөхөр Ганболдын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС-дээр бензин авахаар оочирлож зогсож байхад оочирны хажуугаар мөнгөлөг саарал өнгийн жижиг тэрэг дайраад байхаар нь би машинаасаа буугаад уг машины жолооч дээр очоод эгчийн дүү оочирлоод ор, эгч нь нялх нойтон хүүхэдтэй явж байна, бензин дуусах гээд байна, та хоёр миний араас орчих гэтэл машин барьж байсан залуу нь тоохгүй байхаар нь машиных нь урд очоод хаагаад зогсчихсон юм. Тэгтэл уг машины хажууд нь сууж явсан хүүхэн машинаас бууж ирээд намайг түлхээд миний нуруу хөл зэрэг газар руу өшиглөөд намайг самардаад байхаар нь би зөрүүлээд нүүрэн тус газар нь самардаад харилцан ижилхэн зууралдсан. Би тухайн үед уг машиныг оочир руу оруулахгүй гээд машиных нь урд зогсоод л байсан. Тэгтэл уг хүүхэн машин дотроос нөхрөө татаж буулгаад би наадахыг чинь дайраад алчихъя гэж хэлээд машиндаа сууж хөдлөөд намайг мөргөж унагаасан. Би унахдаа хойшоогоо савж унаад, толгой тархи хөдөлчихсөн...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-25, 47 дугаар хуудас/,

Хохирогч Х.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн орчимд би нөхөр Ч хамт өөрсдийн эзэмшлийн 82-64 улсын дугаартай Мицубиши колт загварын автомашинтайгаа Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС дээр очсон. Тухайн үед бензин хомс болсон үе учир колонкуудад машинууд оочир дараатай байсан ба тухайн колонкод автомашинууд 2 эгнээ болж оочирлож зогсож байсан. Нөхөр бид хоёр оочирлож байгаад нилээд урагш очтол үл таних эмэгтэй манай машины урд таглаж зогсчихоод явуулахгүй байсан. Тэгэхээр нь уг эмэгтэйг холдооч гэж хэлтэл уг эмэгтэй явуулахгүй, нэг эгнээгээр л явуулна гээд байхаар нь би машинаас буугаад уг эмэгтэйг холдуулах гээд хойш нь түлхсэн. Тэгтэл уг эмэгтэй зөрүүлээд намайг хойш нь түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд түлхтэл уг эмэгтэй шууд нүүрэн тус газарт самардсан. Би уг эмэгтэйг дийлэхээргүй байхаар нь машиндаа сууугаад нүүрээ хартал миний нүүрэнд хумсны шарх үүсчихсэн байхаар нь би уур хүрээд буцаж машинаасаа буугаад уг эмэгтэй дээр очоод чи адилхан эмэгтэй хүн байж нэгнийгээ яаж байгаа юм бэ, энэ нүүр хардаа гэтэл уг эмэгтэй надад хандаж яадаг муу янхан гичий минь гэж хэлээд дахин миний нүүр хүзүү хэсэг газруудаар олон удаа самардсан. Энэ үед уг эмэгтэйн нөхөр нь ирээд над руу дайртал манай нөхөр бууж ирээд түүний нөхрийг холдуулсан ба манай нөхөр түүний нөхөртэй огт маргалдаж зодолдоогүй. Тэгээд нөхөр бид хоёр машиндаа суутал уг эмэгтэй дахиад машины урд зогсчихоод холдохгүй байхаар нь түүнийг холд гэтэл холдохгүй байхаар нь би нөхрийгөө буулгаж өөрөө машиндаа сууугаад машинаа багахан зэрэг хөдөлгөхөд уг эмэгтэй машинд үл ялиг түрэгдээд хальтирч унасан. Тэгтэл цаанаас уг эмэгтэйн нөхөр нь намайг дайрчихлаа гэж бодоод ирээд шууд цонхоор гар нь орж ирээд миний нүүрэн тус газарт шанаадаж, мөн баруун мөрний дээд хэсэг рүү 2-3 удаа чи муу яаж байгаа юм гэж хэлээд цохиж авсан. Манай нөхөр машинаас буугаад уг залууг холдуулаад маргалдаж байгаад л салцгаасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-22, 46 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹1827 дүгнэлтэд “Б.Бийн биед хүзүүнд цус хуралт, хүзүү, 2 бугалганы зөөлөн эдийн няцрал, цээжний зүүн дээд хэсэг, зүүн хөх, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹1824 дүгнэлтэд “Х.М биед дух, хамрын нуруу, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар, зүүн шанаа, зүүн хөхний дээд хэсэгт зулгаралт, зүүн шанаа, баруун хацар, баруун мөрний дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 29 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 51, 53, 54 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 30, 31, 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Х.Мнь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай ШТС-ын хажууд иргэн Б.Бтэй маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Б.Б нь Ш.Ганболдтой бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шунхлай шатахуун түгээх станцын хажууд иргэн Х.Мтэй маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Ш.Гнь Б.Бтэй бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шунхлай шатахуун түгээх станцын хажууд иргэн Х.Мтэй маргалдсаны улмаас түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Х.Мт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Б.Б, Ш.Гнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Х.М, Б.Б, Ш.Гнарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.М, Б.Б, Ш.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.