| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00253/И |
| Дугаар | 103/ШШ2026/00290 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2026/00290
2026 03 12 103/ШШ2026/00290
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Жуулчны гудамжинд байрлах, Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Хэрлэнгийн дүгээр гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 593.167,01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монголиан юнайтед кредит ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Харилцагч А.******* нь 2025 оны 06 сарын 17-ний өдрийн 38577 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, Голомт банкны 4605114776 тоот дансанд 400.000 төгрөгний зээлийг Unipay зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч А.*******д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж /***** дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. Иймд тус зээлийн гэрээний үүрэгт 593.167,01 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 593.167,01 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 593.167,01 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 593.167,01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.445 төгрөгөөс 9.222,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 9.222,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******ас 9.222,5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Монголиан юнайтед кредит ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО