| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/12153/И |
| Дугаар | 192/ШШ2025/10768 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/10768
2025 12 15 192/ШШ2025/10768
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Нексус финанс инвестмент ББСБ” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Хоролсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Хоролсүрэн миний бие хариуцагч "Нексус Финанс Инвестмент ББСБ" ХХК 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 21 дугаартай "Өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ"-ээр 12 сарын хугацаатай жилийн 21,6 хувь, сарын 1,8 хувийн хүүтэй 200,000,000 /Хоёр зуун сая/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий өрийн бичгийг, мөн оны 08 дугаар сарын 02- ны өдөр 24 дугаартай дугаартай "Өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ"-ээр 12 сарын хугацаатай жилийн 21,6 хувь, сарын 1,8 хувийн хүүтэй0,000,000 /Дөчин сая/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий өрийн бичгийг тус тус худалдан авсан. "Нексус Финанс Инвестмент ББСБ" ХХК нь дээрх гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй тул “Өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд нийт төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 191/Ш32025/39997 дугаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар хариуцагч "Нексус Финанс Инвестмент ББСБ" ХХК нь шүүхэд ирүүлсэн хаягт оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолт, шуудан хүргэгчийн магадлалаар тус тус тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч "Нексус Финанс Инвестмент ББСБ" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа болон оршин суугаа тодорхойгүй байгаа тул шүүхийн журмаар эрэн сурвалжлаж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн, хуулийн этгээдийн зүгээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Нексус Финанс Инвестмент ББСБ" ХХК нь *******,,,, давхарт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна. /хх-34/
Иймд "Нексус Финанс Инвестмент ББСБ" ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "Нексус Финанс Инвестмент ББСБ" ХХК (РД:6091202)-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Нексус Финанс Инвестмент ББСБ" ХХК (РД:6091202)-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД