Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00291

 

 

 

 

 

2026 03 12 103/ШШ2026/00291

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжинд байрлах, Хаан банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Рашаантын  дүгээр гудамжны  тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 27.476.622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Б.******* нь Хаан банктай 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/59759728 тоот дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 32.700.000 төгрөгийн жилийн 20.4 хувь, сарын 1.7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл авсан. Тус зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 7.305.674,5 төгрөг, зээлийн хүүд 3.935.556,88 төгрөг, нийт 11.241.231,38 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь нийт 121 хоног гэрээнд заасан үүргээ зөрчиж байна. Иймд банкны зүгээс 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон тус зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 25.394.325,5 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.046.609,31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29.187,19 төгрөг, нотариатын зардалд 6.500 төгрөг, нийт 27.476.622 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь Хаан банк ХК-иас нэхэмжилсэн 27.476.622 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хаан банк ХК-ийн Багануур салбар нь зээлийн гэрээний үүрэгт 27.476.622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Б.*******д холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 27.476.622 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хаан банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27.476.622 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295.333 төгрөгөөс 147.666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 147.666 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******оос 147.666 төгрөгийг тус тус гаргуулж, Хаан банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО