2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2026/01687

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 06 192/ШШ2026/01687

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК /****************************** оршин байх, УБД **************/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************************ оршин суух, Э /РД ************/-ийн нэхэмжлэлтэй,

И ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасныг хангаж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э нь И ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

И ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн оршин байгаа хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Т ХХН нь түүнд холбогдуулан 336,453,138 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *************** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

Т ХХН-ийн 2023 оны *************** дугаар дансны эргэлт-үлдэгдлийн тайлан,

шүүхээс бүрдүүлсэн И ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэрэг,

шүүхээс 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч И ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г ХХК-ийн ************************  хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тэрээр уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалтаар,

шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч И ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн *********** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэх,

хариуцагч И ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г ХХК-ийн **************** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэх,

хариуцагч И ХХК-ийн ажилтан Э **************** дугаарын утас руу залгахад И ХХК-д өмнө нь ажиллаж байсан. Одоо ажлаасаа гарсан. Компаний талаар ямар ч мэдээлэл байхгүй гэх,

хариуцагч И ХХК-ийн*******************дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэх,

хариуцагч И ХХК-ийн ажилтан Н **************** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэх, хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр,

шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ********************* дугаартай Нотлох баримт бүрдүүлэх тухай захирамжаар Баянгол, Хан-уул, Согинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Төрийн мэдээллийн Хур системээс хариуцагч И ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд У оршин суух газрын лавлагааг гаргуулахад түүнийг ****************************** оршин суудаг гэх хариу өгсөн тул уг хаягаар Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тэрээр уг хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд И ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /РД ********** /-ийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

/1-р хх-ийн 20, 209-250, 2-р хх-ийн 1-34, 36, 38, 43-43-45, 48-52, 57-69 дүгээр тал/

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд И ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд И ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /РД **************/-ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагч ТХХН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э /утас ******************/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ