| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00303/И |
| Дугаар | 103/ШШ2026/00292 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2026/00292
2026 03 12 103/ШШ2026/00292
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2023 оны 03 сарын 01-ний өдөр О.******* нь маш яаралтай мөнгөний хэрэг болоод байна, 5.400.000 төгрөг хүүтэй зээлээч гэсэн тул миний бие өөрт байсан мөнгөө 14 хоногийн хугацаатай зээлсэн боловч 14 дэх хоног дээрээ 1.000.000 төгрөг өгсөн бөгөөд түүнээс хойш мөнгөө өгөөгүй. Иймд үндсэн мөнгө болох 4.400.000 төгрөг, түүний хүү 2.000.000 төгрөг, нийт 6.600.000 төгрөгийг О.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Б.*******ын нэхэмжилсэн 6.600.000 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.600.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.550 төгрөгөөс 60.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 60.275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О.*******аас 60.275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО