Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00294

 

 

 

 

 

2026 03 12 103/ШШ2026/00294

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,7

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, ******* ******* овогт *******ы *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дүгээр хороо, Хуцаагийн дүгээр гудамжны  тоотод оршин суух, ******* овогт *******н *******т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 979.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Я.******* миний бие 2022 оны 06 сарын 28-ны өдөр найз *******тай харилцан тохиролцож гоо сайхны аппарат 450.000 төгрөг, гоо сайханы ор 160.000 төгрөг, орны бүтээлэг 150.000 төгрөг, гоо сайханы сандал 50.000 төгрөг, массажны тоник 32.500 төгрөг, массажны сүүн шингэн 32.500 төгрөг, сормуус 15*6.500=97.500 төгрөг, гарын тос 6.500 төгрөг гэх мэт бүтээгдэхүүн, эд материал, тоног төхөөрөмжийг Н.*******т зарсан. Тухайн үед надад мөнгө байхгүй, удахгүй төлөөд тооцоо дуусгая гэж хэлээд авсан. Дараа нь мөнгөө нэхэхэд одоохондоо байхгүй гэж хойшлуулсаар 2023, 2024, 2025 онуудад дамнуулсан. Сүүлд 2026 оны 01 сар, 02 сард гэрээр нь очиж, гэрийнх нь гадаа хүлээсэн. Иймд шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байх тул Н.*******аас 979.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Н.******* нь Я.*******ын нэхэмжилсэн 979.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2 хувааж буюу 3 сарын сүүл мөнгө, 4 сарын аваанз мөнгөнөөс 2 хуваан төлөхийг харилцан тохиролцов гэжээ.

 

Зохигчид эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Н.*******ийн 979.000 төгрөгийг хоёр хуваан төлөхийг нэхэмжлэгч Я.******* хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* овогт *******ы *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******н *******т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 979.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч, 2 хуваан төлөхөөр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.046 төгрөгөөс 14.023 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 14.023 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Н.*******аас 14.023 төгрөгийг тус тус гаргуулж, Я.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО