| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00130/И |
| Дугаар | 103/ШШ2026/00223 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2026/00223
| 2026 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2026/00223 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* *******ны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ы *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,417,558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* *******ны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Н.******* түүний хамтран зээлдэгч Б.******* нараас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ************************** тоот зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээл 17,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 2,125,615 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,199 төгрөг бүгд 19,158,814 төгрөг, тэмдэгтийн хураамж 253,744 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг бүгд 19,417,558 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: ******* *******ны Багануур салбар нь Н.*******, Б.******* нарт холбогдуулан 19,417,558 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын дүнд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,744 төгрөгийг нэмж гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 253,744 төгрөгөөр багасгаж, 19,163,814 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Н.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* *******ны Багануур салбараас 20,000,000 төгрөгний зээл авсан. Одоо үлдэгдэл 19,163,814 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Н.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* *******, Багануур салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ы *******д зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,417,558 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 253,744 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 19,163,814 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 126,872 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Н.*******, Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамж 126,872 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ