| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00288/И |
| Дугаар | 103/ШШ2026/00296 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2026/00296
2026 03 12 103/ШШ2026/00296
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Бодь цамхагийн 13-1302 тоотод байрлах, Богд банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Хуцаагийн дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 26.647.639,4 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Богд банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* овогтой ******* нь Богд банктай 2024 оны 01-р сарын 25-ны өдөр АЗГ-8130017806 тоот зээлийн гэрээ, №ФД8130017806 тоот фидуцийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Г.******* нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ хугацаандаа төлөөгүй болно. 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар АЗГ-8130017806 тоот зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл үндсэн зээл 18.776.373,13 төгрөг, үндсэн хүү 7.622.610,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 248.655,31 төгрөг, нийт 26.647.639,4 төгрөг, нотариатын төлбөр 23.000 төгрөг, нийт 26.670.639, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Богд банкинд олгуулахаар, зээлдэгч нь АЗГ-8130017806 тоот зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд №ФД8130017806 тоот гэрээгээр барьцаалсан **** улсын дугаартай ZVW305438821 арлын дугаар бүхий мөнгөлөг өнгийн Toyota pruis XW30 маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******ийн ******* нь Богд банктай 2024 оны 01 сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг, сарын 28.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлийн үлдэгдэл 26.647.639,4 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй, дээрх зээлээ төлөөгүй тохиолдолд prius 30 маркийн автомашинаа үүргийн гүйцэтгэлд өгөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Богд банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт 26.647.639,4 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Г.*******д холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага 26.647.639,4 төгрөг төлөхийг, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Богд банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26.647.639,4 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291.303 төгрөгөөс 145.651,1 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 145.651,1 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******гээс 145.651,1 төгрөгийг тус тус гаргуулж, Богд банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО