| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 102/2023/00626/И |
| Дугаар | 192/ШШ2025/10613 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/10613
| 2025 оны өдөр | 12 сар 10 р 192/ШШ2025/10613 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****
Хариуцагч: А***
Гуравдагч этгээд: ***
Үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газрыг хариуцагч **** ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б***с, өмгөөлөгч ***д, хариуцаг**ч*ат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хариуцагч***ХХК нь Монгол шуудан банктай 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 45 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,620,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай мөн 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 46 дугаартай зээлийн шугам нээх гэрээг байгуулж 650,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлүүдийг тус тус авсан. Хариуцагч**** ХХК нь Монгол шуудан банктай 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/96 дугаартай зээлийн гэрээг байгуулж 1,200,000,000 төгрөгийг сарын 1.2 хувийн жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар зээл авсан. Мөн 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр НЗГ/01 дугаартай нэмэлт зээлийн гэрээг 460,000,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нийт 1,660,000,000 төгрөгийн зээлийг ***ХХК-ийн өр төлбөр үндсэн зээл 4,820,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 976,104,977 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,964,804.74 төгрөг, нийт 5,816,069,781.74 төгрөг байна. ******* повер ХХК-ийн өр төлбөр үндсэн зээл 1,635,326,109 төгрөг, зээлийн үндсэн хүү 306,278,464.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,913,009.40 төгрөг, нийт 1,973,517,583.2 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт 7,789,587,364.94 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээнүүдийн үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн өсөлтийг зогсоох зорилгоор *** ХХК нь хариуцагч нартай 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулсан***ХХК, **К нар нь 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу дараах хөрөнгүүдийн өмчлөх эрхийг ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн өгсөн. Үүнд нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй,*** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун талд орших ****т хаягт байрлах нийт 500м.кв талбай бүхий бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай үйлдвэрийн барилга, Улсын бүртгэлийн**** талд орших 66 тоот хаягт байрлах 200м.кв талбай бүхий асфалт бетон хольц үйлдвэрлэх зориулалттай үйлдвэрийн барилга, нэгж талбары***н* дугаарт бүртгэл**** байрлах бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 15,870м.кв талбайтай газрыг өгсөн.
Гэрээний үүргийн биелэлтийн хүрээнд хариуцагч нь хэсэгчлэн төлбөр хийж, өнөөгийн байдлаар нийт үлдэгдэл төлбөр болох 3,595,305,258.92 төгрөг байна. Гэсэн хэдий ч хариуцагч нар нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 3,595,305,258.92 төгрөгийг өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, * ХХ**К дахь банкны эрх хүлээн авагчийг хохироож байна. Мөн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн -1159 дүгээр гэрээний 3.1.4-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг суллаж, банкинд хүлээлгэн өгөх, 4.2.2-т гэрээний 1.2.б заасан хугацаанд төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулна гэж заасан. Үүнтэй холбоотойгоор банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2**ХХК-ийн захирал Д***мэдэгдэл хүргүүлж графикт хугацааны зөрчил 627,500,000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн дотор төлөх шаардлагыг, 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 896 дугаар албан бичгээр зээлийн өр төлбөр 2,074,587,365 төгрөгийг төлөх, ӨБҮХХ-д бүртгэлтэй байгаа 1,640,717,893.92 төгрөгийн хөрөнгийг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор худалдан борлуулж өр төлбөрөөс барагдуулах шаардлагыг хүргүүлсэн. Мөн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ******* банк-ны нэр дээрх хөрөнгүүдийг зээлийн өрийн дүнд тооцож 3,715,305,258.92 төгрөгөөр дуудлага зохион байгуулах, мөн хөрөнгийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор банкны төлөөлөгчийг үйлдвэр тус бүр дээр ажиллуулах шаардлага байгааг мэдэгдсэн. 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 631 дугаартай албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 686 дугаартай албан бичгүүдээр удаа дараа гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх, мөн төлөхгүй бол өөрийн өмчлөлийн эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгөх мэдэгдлийг тус тус хүргүүлж байсан. Өөрөөр хэлбэл *****ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас гэрээний 1.2-т гэрээний 1.1-д заасан өр төлбөрт тооцуулан, дээрх зээлийн үүрэгт барьцаалагдсан байсан хөрөнгүүдийн өмчлөл, эзэмшлийг*** * шилжүүлэх, 4.2.2-д 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, 4.2.3-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг төлбөр төлөгчөөс шаардах эрхийнхээ хүрээнд хариуцагч талууд нь удаа дараа мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч гэрээнд заасан төлбөр төлөгдөөгүй, гэрээний үүргийг биелүүлээгүй.
Мөн хариуцагч нар нь анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч буюу ****ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг хүсвэл эдгээр хөрөнгүүдээ эзэмшилдээ авч болно гэх тайлбарыг удаа дараа гаргадаг боловч бодит нөхцөл байдал дээр 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл биет байдлаар буюу албан ёсоор хүлээлгэн өгөлгүй захиран зарцуулж, үйл ажиллагаа явуулж байгааг дурдах нь зүйтэй. ****ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон ***ХХК-иудын хооронд 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр -1159 дугаар төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 3.1.4-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг суллаж, банкинд хүлээлгэн өгөх, 4.2.2-т гэрээний 1.2.б заасан хугацаанд төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулна, 4.2.3-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг төлбөр төлөгчөөс шаардах гэж тус тус заасны дагуу Монгол улсын иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд өмчлөгч нь эзэмших эрхгүй этгээдээс өөрийн эд юмсыг буцаан шаардах эрхтэй гэж хуульчилсан бөгөөд энэ зохицуулалт нь үл хөдлөх эд хөрөнгө болон газрын хувьд нэгэн адил үйлчилнэ. Иймд****ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор эрх зөрчигдсөн гэж өөрийн үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхтэй хөрөнгүүдийг ****ХХК нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж, **** ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгаж өгнө үү.
2. Хариуцагч ***ХХК-ийн тайлбар татгалзлын агуулга: *** ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй**** ХХК нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбоотойгоор манай компанийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ****ХХК нарт холбогдуулан 3,595,305,258.92 төгрөгийг гаргуулахаар шаардсан байдаг. Энэхүү шаардлагаа 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр өөрчилж, өөрийнх нь өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн 2 үл хөдлөх эд хөрөнгө, 2 газрыг хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, ******* банкны эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгахаар шаарджээ. Гэхдээ аль эд хөрөнгө, газрыг ******* повер ХХК-иас шаардаж байгаа нь тодорхойгүй байх хэдий ч дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрууд нь манай компанийн эзэмшил, ашиглалтад байхгүй бөгөөд ямар нэгэн байдлаар хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй болно. Тодруулбал 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагын 2 дах хэсэгт дурдсан үйлдвэрийн зориулалттай, улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй барилгыг ******* банк ХХК-ийн өмчлөлд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө шилжүүлсэн. Энэ утгаараа 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 2.2-т гэрээний 2.1-т заасан нөхцөл биелэгдсэнээр төлбөр төлөгчийг банкинд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно гэсний дагуу өр төлбөргүй болсон. Мөн тус гэрээ байгуулах үед ч түүнээс хойших хугацаанд ч нэхэмжлэгчийн шаардсан үл хөдлөх эд хөрөнгө, газрыг манай компани бодитойгоор эзэмшиж, ашиглаж байгаагүй тул хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх ******* банкны эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгах нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Иймд ******* банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагын ******* повер ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч ****ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан, хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаарх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02198 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00016 дугаар магадлал өнөөдрийн хувьд хуулийн хүчин төгөлдөр байна.
Дээрх шүүхийн шийдвэр иргэний хэргийн оролцогч бол **** ХХК гэсэн үндсэн нэхэмжлэлтэй, сөрөг нэхэмжлэл нь**** ХХК-ийн банкны эрх хүлээн авагч гээд сөрөг нэхэмжлэл гаргаад талууд маргалдаад үйл баримт нь авагдаад, хамгийн эцсийн байдлаар шүүхийн магадлал гарсан байдаг. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн бидний маргаад байгаа энэ баримт нь өөрөө одоо энэ яригдаад байгаа 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулах, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг үндэслэл болгоод 2 талаасаа маргалдаад байдаг юм. Энэ үйл баримтууд авагдаад, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод, энэ магадлалаар шийдчихсэн байдаг. Сөрөг нэхэмжлэлээ яг эдний энэ дурдаад байгаа бүртгэлтэй 4 ийм үл хөдлөх болон газар эзэмших эрхийг шилжсэн, яг энэ нэхэмжлэлийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлээ болгоод гаргачихсан байдаг. Өнөөдөр ч гэсэн энэ 4 нэхэмжлэлээ яг тэр хэвээр нь тавьж байгаа, жоохон дугаарлалт нь өөрчлөгдсөн ийм л нөхцөл тогтоогдож байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх боломжтой.
Дээр дурдсан хэрэгт ****к ХХК нь улсын бүртгэлийн **** дугаартай бүртгэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хороо үйлдвэрлэлийн баруун бүс, ****тоотод байрлах бетон зуурмагийн үйлдвэр, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1****угаар бүхий 100,000 метр квадрат талбай газрыг *** ХХК-ийн эзэмшлээс, ***ХХК-ийн эзэмшилд байгаа***6 тоотод байрлах нэгж талбарын ***ХХК-д даалгаж өгнө үү гээд сөрөг нэхэмжлэл гаргасан, шүүх шийдвэрлэсэн байхад өнөөдөр 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын тойргийн шүүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд яг энэ 4 юмыг биччихсэн байгаа, шүүхээр нэгэнт тогтоогдчихсон асуудал юм.
4. Гуравдагч этгээд *****ХХК-ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн №1 дугаар Монгол шуудан банк-ны актив, пассив, хөрөнгө, тэдгээрийг шаардах эрх шилжүүлэх гэрээ, ******* банк-ны хувь нийлүүлэгчдийн хурал, Монгол шуудан банк-инд нэгдэх ажлын бүрэн эрхт комиссын хамтарсан тогтоолын хуулбар, Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А157 дугаар албадан татан буулгах тухай тушаалын хуулбар, Монгол банкны ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-114, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А-116, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А-172, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-15, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-214, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А-216, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А-30, 2020 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн А-28, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А-258, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А-202, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А-205 дугаар ******* банк ХХК-д авсан банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг сунгах тухай тушаалуудын хуулбар, 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн -1159 дугаар төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн -1159-1 дугаар төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд нэмэлт оруулах гэрээний хуулбар, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 737 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01652 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2048 дугаар магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2021/00502 дугаар тогтоолын хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/02198 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 00016 дугаар магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 001/ШХТ2022/00163 дугаар тогтоолын хуулбар, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 121/03 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 45 дугаар зээлийн гэрээ, зээл, хүү төлөх төлбөрийн хуваарийн хуулбар, 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 45 дугаар батлан даалтын гэрээ, барьцааны гэрээний хуулбарууд, 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 45 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1060/112 дугаар шугаман зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/96 дугаар зээлийн гэрээний хуулбар, 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн НЗГ/01 дүгээр нэмэлт зээлийн гэрээ, НБГ/02 дугаар барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, НБГ/03 дугаар барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдийн хуулбар, ******* банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, газар эзэмших гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/369 дугаар албан бичиг, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгүүдийн хуулбар, зээлийн дансны хуулга, дотоодын дансны хуулга, депозит дансны харилцагчийн монгол хуулга, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/369 дугаар албан бичгийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 25, 2018 оны 10 дугаар сарын 19, 2019 оны 02 дугаар сарын 4-ний өдрүүдийн албан бичгийн хуулбар, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/240 дугаар захирамжийн хуулбар, газар эзэмшүүлэх эрхийн хугацаа сунгах, ***** ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 896, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 508, 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 219, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 686, 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 631, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 703, 2013 оны 12 дугаар сарын 3-ны 1111 дугаар албан бичгүүдийн хуулбар, зээлийн дансны хуулга, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/240 дүгээр захирамжийн хуулбар, нэхэмжлэгч байгууллагын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 дугаар ажлын хэсэг байгуулах тухай тушаалын хуулбар, албан томилолтын удирдамж, 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн -1159 дугаар төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний хуулбар, төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээнд нэмэлт оруулах гэрээний хуулбар, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1-4/1419 дугаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, **** ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 554 дугаар албан бичиг, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/240 дугаар захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15/820 дугаар албан бичгээр ирүүлсэн Газар эзэмших эрх шилжүүлэх, баталгаажуулах тухай 370 дугаар захирамжийн хувийн хэргийн хуулбар,
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х****ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч*** ХХК болон *** ХХК-д холбогдуулан 2011 оны 6 сарын 15-ны өдрийн 1/2-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 3 595 305 258,92 төгрөг гаргуулж, үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэгч нь шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгахаар өөрчилж байна. /III хх-ийн 47/
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/2 -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-ний үүрэгт шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгө, газрын эзэмших эрхийг хариуцагч нар хууль бусаар эзэмшилдээ байлгаж байна гэж, хариуцагч ***ХХК татгалзлын үндэслэлээ үл хөдлөх хөрөнгийн зохих үнийг төлсөн, хууль ёсоор эзэмшиж байгаа, энэ маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж, хариуцагч ***ХХК дурдсан хөрөнгөөс эзэмшилдээ байлгаж байгаа хөрөнгө байхгүй гэж маргана.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийн тулд тэрээр маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлээр олж авсан байх, мөн хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон байхыг шаарддаг.
2. **** ХХК болон**** ХХК, Г****ХХК-тай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/2 -1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-гээр ****ХХК-д 5,816,069,781 төгрөгийн, Г**** ХХК 1,973,517,583 төгрөгийн зээлийн өр төлбөртэй болохыг баталгаажуулж, **** ХХК нь зээлийн өр төлбөртөө тооцож өөрийн өмчлөлийн Ү**** дугаар бүртгэгдсэн **** тоотод байрлах 200 м.кв асфальт бетон хольцын үйлдвэрийн зориулалттай объектыг, нэгж талбарын 8023/5017 дугаартай 10.000 м.кв үйлдвэрийн зориулалттай газрыг, А**** ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын ****дугаартай, 100.000м.кв талбайтай газар,
-****ХХК-ийн өр төлбөрт тооцож ***ХХК-ийн өмчлөлийн ***8 дугаартай ****тоотод байрлах 500 м.кв бетон зуурмагийн зориулалттай иж бүрэн объект, Т***дугаартай зөвшөөрөл зэргийг тус зээлийн төлбөрийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулах хүртэл хугацаагаар***-ны өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна./I ххийн 28-30/
3. Талууд дээрх гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ банкны нэр дээр гарснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг банкны өмчлөлд шилжүүлсэнд тооцох, төлбөр төлөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийг суллаж банкинд хүлээлгэж өгөх, гэрээний үүргээ биелүүлсэн бол банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэн авахаар тохиролцож, **** дугаартай объектыг 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр, 100,000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ***эрх хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлжээ.
*****ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 1/2-1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ байна гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал байгаа, талууд энэ талаар маргахгүй байна.
4. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт худалдах,худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжихээр заасан.
5.2 Энэхүү 00016 дугаар магадлалаар үндсэн нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч нь зээлийн төлбөрт 4.479,719,606 төгрөг төлж, 3,309,867,758 төгрөг төлж барагдуулаагүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, Иргэний хуулийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг буцаан худалдаж байгаа тал буюу **** эрх хүлээн авагчид буцаан шилжүүлэх үүрэг одоогийн байдлаар бүрэн үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж, сөрөг нэхэмжлэлийн тухайд талууд эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч тал буюу эд хөрөнгөө буцаан худалдан авах эрхтэй байсан этгээдийн хувьд тодорхой мөнгөн төлбөрийг төлсөн, өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч талыг эд хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч нэхэмжлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргээс тодорхой хэсгийг биелүүлсэн нь тогтоогдсон, гэрээний зүйл нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа боловч уг эд хөрөнгүүдийг барьцааны зүйлийн хэмжээгээр тусд нь өр төлбөрт тооцож тогтоогоогүй, нийт үнийн хэмжээгээр зээлийн төлбөрт тооцсон байна гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
5.3 Х**** 5,816,069,781 төгрөгийн зээлийн өр төлбөртэй болохыг баталгаажуулж, төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулах хүртэл хугацаагаар банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон "****" ХХК-ийг 1,973,517,583 төгрөгийн зээлийн өр төлбөртэй болохыг баталгаажуулж, зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулах хүртэл хугацаагаар банкны өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр тохирсон бөгөөд хариуцагч нар зохих төлбөрийг төлж байсан, шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгүүдээс зарим хэсгийг буцаан авсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
5.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд эд хөрөнгөө буцаан худалдан авах эрх бүхий этгээд болох хариуцагч нарыг үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байна гэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
5.5 Нэхэмжлэгч нь хариуцагч "****" ХХК-д холбогдох шаардлагын тухайд нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн аль хэсгийг нь хууль бусаар эзэмшиж байгааг тодорхойлоогүй, баримтаар нотлоогүй бөгөөд хариуцагч эдгээр үл хөдлөх хөрөнгөөс эзэмшилдээ байлгаж, ашиглаж байгаа хөрөнгө байхгүй гэж тайлбарласан болно.
6. Банкны эрх хүлээн авагч нь банкны шаардах эрхийг л хуулиар тогтоосон хүрээ хязгаарын дотор хэрэгжүүлэх эрхтэй бөгөөд банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байхдаа харилцагчтай байгуулсан гэрээ хэлцэл хүчин төгөлдөр байхад түүнийг хуульд заасан үндэслэлгүйгээр үгүйсгэх, өөрчлөх боломжгүй юм.
7. Иймд нэхэмжлэгч ***к ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч ***ХХК-д холбогдуулан гаргасан нэгж талбарын ****дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, *д**угаарт бүртгэлтэй, * **байрлах нийт 500 м.кв талбай бүхий бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай үйлдвэрийн барилга, Улсын бүртгэлийн * ду**гаарт бүртгэлтэй, * гуд**амж, 66 тоот хаягт байрлах 200 м.кв талбай бүхий, асфалт бетон хольц үйлдвэрлэх зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын 1**** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс гудамжинд байрлах бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай 15,870 м.кв талбайтай газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 265 дугаар зүйлийн 265.1-д заасныг баримтлан ***ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцаг***-д холбогдуулан гаргасан нэгж талбарын 1*** дугаарт бүртгэлтэй, **** хороонд байрлах амины орон сууцны зориулалттай 100,000м.кв талбайтай газрын эзэмших эрх, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, **** тоот хаягт байрлах нийт 500 м.кв талбай бүхий бетон зуурмагийн үйлдвэрийн зориулалттай үйлдвэрийн барилга, Улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, **** тоот хаягт байрлах 200 м.кв талбай бүхий, асфалт бетон хольц үйлдвэрлэх зориулалттай үл хөдлөх хөрөнгө, нэгж талбарын*д**угаарт бүртгэлтэй****в талбайтай газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ