| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00398/И |
| Дугаар | 103/ШШ2026/00338 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2026/00338
2026 03 16 103/ШШ2026/00338
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Парисын гудамж, Ай си тауэрын 1301а тоотод байрлах, Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Талын толгойн дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.350.369,90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Покет ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ү.******* нь манай компанитай 2025 оны 2 сарын 13-ны өдөр L100076081 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 02 сарын 05-ны өдөр өдрийн байдлаар дараах зээлийн үлдэгдэлтэй байна. Үүнд: 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 7808629860 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.174.268,39 төгрөг, үндсэн хүү 974.667,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 194.933,59 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 3.350.369,90 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ү.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******гийн ******* нь Покет ББСБ-аас нэхэмжилсэн 3.350.369,90 төгрөгийг төлөхөд маргах зүйлгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.350.369,90 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Покет ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3.350.369,90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ү.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.556 төгрөгөөс 34.278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 34.278 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ү.*******аас 34.278 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Покет ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО