Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 303

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Р.Батнасан,          

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч Д.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:             

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт, Улаанбаатар хот 1983 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 169б зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 1984 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 сар 8 хоногийн хорих ялаас чөлөөлсөн, 1990 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн хэсгийн ардын 5 дугаар шүүхийн 5/20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Д.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1709000000110 дугаартай 185/2018/0275/Э индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                

     

Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Б.Баялагмаагийн баруун гуян тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Б.Баялагмаагийн баруун гуян тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бгийн: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг, 

 

Хавтаст хэргээс улсын яллагч:      

 мөрдөн байцаалтад гэрч Н.Сувдаагийн: ...тэр айлын хашааны хажуугаар зөрөөд өнгөртөл тэр эхнэр нь гэрийнхээ гадна баруун талд хэвтэж байсан бөгөөд миний нүдний үзүүрт цус харагдаж байсан тул эхэндээ итгэлгүй очтол өөдөөс уйлаад Далай намайг хутгалчихлаа гэж хэлээд уйлсан юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-68-70/,

мөрдөн байцаалтад гэрч Д.Сүхбатын: …Баясгалмаагаас асуухад нөхөр намайг гэрт байгаа хар өнгийн иштэй бүдүүн хутгаар хөнгөн хатгаад хөөж гаргасан. Би эргэж очоод Баяндалайгаас асуухад би согтуу наад авгай чинь согтуу би яадгийн нэг хатгасан манай эхнэр биш хамтран амьдрагч биш согтуу авгай гээд орондоо орж хэвтсэн… гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-75/,

мөрдөн байцаалтад гэрч Н.Золбаярын: …хохирогч эмэгтэйгээс тодруулахад манай нөхөр намайг хутгалчихсан гэсэн. Тэгэхээр нь нөхөр болон тухайн хутга ямар хутга байсан, хаана байгаа талаар тодруулахад тэр эмэгтэй хар өнгийн иштэй хутга байгаа, гэрийн түмпүүшигэн дээр байгаа гэж хэлсэн. ...хутгыг хайхад түмпүүшигэн дээр хохирогч эмэгтэйн ярьж байсан шиг хар өнгийн иштэй том хутга байсан. Тухайн хутгыг хурааж авч бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-76-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №2136 тоот шинжээчийн:

  1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр баруун гуяны гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн тохойн үений зулгаралт, баруун зулайн хуйхны няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Талийгаач нь Архины цочмог хордлогонд орж нас баржээ.
  3. Талийгаач нь элэгний хатуурал, дэлүүний томрол, үрэвсэл өвчтэй  байна.
  4. Талийгаачийн цусанд 3,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
  5. Талийгаачийн цус O/I/-р бүлгийн харьяалалтай байна.
  6. Талийгаачийн урт 146 см ба жинг  хэмждэг багаж эвдрэлтэй болно.

Ахлах зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт /1хх-101-102/,

Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-103-105/,     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №10107 тоот шинжээчийн:

  1. Б.Баялагмаа гэж хаягласан цус нь O/I/-р бүлгийн харьяалалтай байна.

Биологийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Өнөржаргал гэсэн дүгнэлт /1хх-106/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №10106 тоот шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн “А-2136 Б.Баялагмаа 52 н/эм Х/28 вр:Т.Амартүвшин” гэсэн хаягтай цусанд 3,8 промилли, шээсэнд 5,3 промилли спиртийн агууламж илэрч байна.
  2. Ирүүлсэн шээсний хэмжээ нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байсан тул шинжилгээ хийх боломжгүй байна.

Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн дүгнэлт /1хх-107/,    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №9 тоот шинжээчийн:

  1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр баруун гуяны гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун зулайн хуйхны няцарсан шарх, зүүн тохойн үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Талийгаачид учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай шинжид хамаарахгүй.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Талийгаачид учирсан гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй.

Тэргүүлэх зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт /1хх-111-113/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарыни 24-ний өдрийн №118 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчдийн:

  1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2136 дугаартай дүгнэлт болон хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 
  2. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон баруун гуяны гүн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун зулайн хуйхны няцарсан шарх, зүүн тохойн үений зулгаралт гэмтлүүд нь үхлийн шалтгаантай шалтгаант холбоогүй байна.
  3. Талийгаач нь баруун гуяны гүн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас алдагдсан цусны хэмжээг тогтоох боломжгүй байна, уг цус алдалт нь архины цочмог хордлогод нөлөөлөхгүй.

Ахлах зэргийн шинжээч эмч Г.Энхбаатар,

Шинжээч эмч Б.Ганзориг,  

Шинжээч эмч Г.Ганхүү гэсэн дүгнэлт /1хх-117-119/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ¹5688 тоот шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хувцасанд уранхай, цоорхой гарсан байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн хувцасны:

-эрээн цамцанд гарсан 2х1.5 см, хар дотоожинд гарсан 1.5х1 см хэмжээтэй уранхай хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Эрээн цамцанд гарсан 2х1.5 см хэмжээтэй уранхай шинээр үүссэн байна. Харин хар дотоожинд гарсан 2х1.5 см хэмжээтэй уранхай хуучин цоорхой байна.

- саарал хүрмэнд гарсан 3 см, 2.5 см хэмжээтэй уранхай татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байна. Саарал хүрмэний зүүн хармааны манжлаганы дээд талд гарсан 3 см ханзарсан уранхайны 1 см хэмжээтэй уранхай шинээр гарсан байна.

- хар дотоожинд гарсан 5х1.5 см хэмжээтэй уранхай эдэлгээний явцад гарсан хуучин уранхай байна.

- хар өмдөнд гарсан 2.5 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна.

Лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Ж.Баттулга гэсэн дүгнэлт /1хх-129-130/,

Шинжээчийн 5688 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх-131-132/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ¹10147 тоот шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй хар саарал өнгийн куртик, юүдэнтэй хүрэн өнгийн куртик, улаан өнгийн захтай фудболк, хар саарал өнгийн эрээн өмд, хар өнгийн дотоож дээр цус илэрсэн. Урдуураа цахилгаантай шар эрээн өнгийн цамц, саарал өнгийн 1 хос оймс дээр цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй.
  2. Юүдэнтэй хар саарал өнгийн куртик, юүдэнтэй хүрэн өнгийн куртик, улаан өнгийн захтай фудболк, хар саарал эрээн өмд, хар өнгийн дотоож дээр цус нь ДНК-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна.

ДНХ-ийн шинжээч, БШУ-ны магистр, цагдаагийн дэслэгч Б.Гантулга гэсэн дүгнэлт /1хх-133-134/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ¹10152 тоот  шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн ХГҮ толбон дээр цус илэрсэн. АВО системээр О/I/  бүлгийн харьяалалтай хүний цус байна.

Биологийн ахлах шинжээч цагдаагийн ахмад Ж.Оюунаа гэсэн дүгнэлт /1хх-138/,

Шинжээчийн №5712 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /1хх-143-144/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний  өдрийн №10132 тоот шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Баяндалайн цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов.
  2. Д.Баяндалайн цусны АВО системээр А II бүлгийн цустай болохыг тогтоов.
  3. ШШҮХ-д ДНХ-ийн нэгдсэн сан байхгүй тул Д.Баяндалайн ДНХ-ийн тогтоцыг харьцуулах боломжгүй байна.

Биологийн ухааны доктор, БШЛХЧ-ийн ахлах мэргэжилтэн, Д/Х С.Ганболд гэсэн дүгнэлт /1хх-147/,

Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №10151 тоот шинжээчийн:         

  1. Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон нүүр гарын алчуур дээр цус илэрсэн.
  2. Алчуур дээрх цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүний цус байна.

ДНХ-ийн шинжээч, БШУ-ны магистер, цагдаагийн дэслэгч Б.Гантулга гэсэн дүгнэлт /1хх-151/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны №10144 тоот шинжээчийн:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харьяалалыг тогтоох боломжгүй байна.

Биологийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад Ж.Оюумаа гэсэн дүгнэлт /1хх-157/,  

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-8/, эд мөрийн баримтад үзлэг хийснээр тогтоогдон нотлогдов.                             

Шүүндэгчийн өмгөөлөгч хэргийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцэхгүй гээд шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд болох: иргэний үнэмлэхний хуулбар /1хх-209/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-213/, Төв аймгийн шүүхийн 1983 оны 01 дүгээр сарын 17-ны  өдрийн 4 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-215-217/, Дэлгэрцогт овогтой Баяндалайгийн сахилга бат, засрал хүмүүжил, ял хэргийн тодорхойлолт /1хх-218/, Төв аймгийн хэсгийн ардын 5 дугаар шүүхийн 1990 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 5/20 дугаар таслан шийдвэрлэх тогтоол /1хх-219-222/, жолоочийн мэдээлэл /1хх-223--224/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /1хх-227, 233-235/, төрсний гэрчилгээний хуулбар /1хх-228-231/, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-236/, эрүүлжүүлэгдсэн бүртгэл /1хх-425/, Сүхбаатар дүүргийн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгийн эмч Д.Лувсанжамцын тодорхойлолт /2хх-10/ зэргийг шинжлэв.        

Шүүгдэгч Д.Бг  2017 оны 10 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамж 287 тоотод  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Баялагмаагийн баруун гуян тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                                  

Шүүгдэгч Д.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан гэх байдлуудыг харгалзан түүнд торгох ял оногдуулав.  

Шүүгдэгч Д.Б энэ хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 28-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 123 /зуун арван хоёр/ хоног цагдан хоригдсон байна.                                                                            

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно, 2-д Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, …тооцож эдлэх ялаас хасна гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.Бн цагдан хоригдсон 123 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассан болно.           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Бн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөхийг тогтоов.

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.