2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2026/02032

 

2 ******* 192/ШШ26/032

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* улс, ******* муж, ******* хот, ******* ******* чё *******-******* тоот хаягт оршин суух, ******* ******* /Паспортын дугаар:TS3889520/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, -р хороо, -а байр, тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 78,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 25 оны -р сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Б.од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: ******* улсын иргэн ******* ******* миний бие ******* улсад Канто Дэта ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг бөгөөд ******* улсад ажиллаж амьдардаг бөгөөд Монгол улсын иргэн Ч.тэй 2019 онд танилцаж, түүнээс хойш найз нөхдийн харилцаатай болсон. 21 оны 01-р сард Ч. нь миний дотны таньдаг дүүд ажил байна уу, ажилд авах боломжтой юу гэж гуйсны дагуу 21 оны -р сарын 01-ний өдөр миний бие Б.ыг өөрийн компанид ажилд авсан.

Тухайн үед манай компанид Б.ын найз залуу Э. мөн ажиллаж байсан.

Б. нь 21 оны 03-р сард Монгол улсад байр худалдан авах гээд яаралтай мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлээч гэж гуйсан. Миний бие Ч.гийн дүү мөн найз залуутайгаа хамт манай компанид ажиллаж байсан тул итгээд 21 оны 03-р сарын 25-ны өдөр Б.од 3,000,000 иенийг зээлдүүлсэн. Б. нь ажлаа хийж байгаад 22 оны 01-р сарын 28-ны өдөр ажлаасаа гарсан.

Иймд миний бие 22 оны 03-р сарын 22-ны өдөр холбогдоод зээлдүүлсэн 3,000,000 иенийг буцаан төлөхийг шаардахад хуваагаад төлнө гэж хэлээд төлөхгүй Монгол улс руу буцсан байсан. Түүнээс хойш холбогдож чадалгүй өнөөдрийг хүрсэн. Энэхүү 3,000,000 иенийг 21 оны 03-р сарын 25-ны өдрийн Монгол улсын Монгол банкны ханш буюу 26,12-оор тооцон Монгол төгрөг рүү шилжүүлэхэд 78,360,000 төгрөг болж байна. Иймд хариуцагч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 78,360,000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилснийг,

2.Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б. нь 20 оны 12-р сард ******* улсад ажиллахаар очсон байдаг ба очсон сардаа ажил хайж байгаад танилаараа дамжуулан Ц.*******тай танилцсан бөгөөд ажилд авна гэх байдлаар нааштай хандсан. Гэвч Ц.******* нь 21 оны 01-р сард Б.од бэлгийн дарамт учруулж, хүчээр бэлгийн харилцаанд орсон байдаг ба Б. нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч Ц.******* нь уучлалт гуйж хохирлыг барагдуулж, 3,000,000 иен өгөхөө амласан бөгөөд нөгөө талаараа Б. нь *******д таних хүн ховор, хэл сайн мэдэхгүй, ажиллах зорилгоор ирсэн тул Цагдаагийн байгууллагад хандвал ажиллах боломжгүй, мөн цаг хугацааа орох зэрэг асуудлаас шалтгаалан уг саналыг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд Б. нь 21 оны -р сараас эхлэн Ц.*******гийн мотоциклын сэлбэг зардаг дэлгүүрт ажиллаж эхэлсэн бөгөөд амласан ёсоор нь 3,000,000 иенийг 21 оны 03-р сарын 25-ны өдөр шилжүүлж өгсөн байдаг.

Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлдээ 3,000,000 иенийг зээлсэн Б.ын найз залуу Э. мөн ажиллаж байсан гэж тайлбарласан байх ба хавтас хэрэгт нотлох баримтаар Э.ын шүүхэд мэдүүлэх бичиг гэх зүйлийг хавсаргасан байна. Э.ын гаргасан шүүхэд мэдүүлэх бичиг гэх баримт нь ор үндэслэлгүй зүйл бөгөөд тухайн үе буюу 21 оны 03-р сарын үед бид нэг байгууллагад ажилладаг байснаас хэтрэхгүй бөгөөд бидний хооронд байр авна гэдэг яриа огт болоогүй.

Мөн энэхүү харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж үзэх тохиолдолд Монгол улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан бөгөөд Ц.******* нь Б.од 21 оны 03-р сарын 25-ны өдөр мөнгө шилжүүлснээс хойш анх шүүхэд нэхэмжлэл гаргасан 25 оны 01-р сарын 27-ны өдрийг хүртэл тооцож үзвэл 3 жил 10 сарын хугацаа өнгөрсөн байна.

Иймд дээрх харилцааг зээлийн гэрээний харилцаа хэмээн дүгнэж үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг дурдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж маргасан.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 25 оны 07-р сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлээ ... Хариуцагч Б. нь нэхэмжлэгч ******* *******-ийн ерөнхий захирлаар ажилладаг Канто Дэта ХХК-д 21 оны -р сарын 01-ний өдрөөс 22 оны 01-р сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Тэрээр ийнхүү ажиллаж байх хугацаандаа Монгол улсад орон сууцны үнэ өсөж байгаа тул байр авах хүсэлтэй байгаа талаар ******* *******д илэрхийлж, байрны төлбөртөө зориулж мөнгө зээлэх хүсэлт тавьсан.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн ажилтны тогтвортой ажиллуулах, ажилтны хувийн байдлыг дэмжих зорилгоор 3,000,000 иенийг 1 жилийн дараа буцаан авах нөхцөлөөр тохиролцож, 21 оны 03-р сарын 25-ны өдөр шилжүүлсэн.

Гэвч Б. нь 22 оны 01-р сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан бөгөөд өнөөдрийг болтол авсан мөнгөө буцааж төлөөгүй байгаагаас харахад анхнаасаа тус компанид тогтвортой ажиллах зорилгогүйгээр, байр авна гэж хууран мэхэлж мөнгө авсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.оос 3,000,000 иен буюу 78,360,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул буцаан шаардаж байна гэж өөрчилсөн. /хх-108/

4.Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд: ******* ******* нь Б.ыг ******* улсад ажиллаж байх хугацаанд бэлгийн дарамт үзүүлж, хүчээр харилцаанд орсон, уг үйлдэлд холбогдуулан Б. цагдаагийн байгууллагад гомдол гаргах гэхэд уучлалт гуйж, 3,000,000 иен өгсөн, мөн уг харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэвэл Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Гэрч Э. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... Миний бие ******* улсад 2017 онд ажиллаж байсан, .. 21-22 он хавьцаа ажлаасаа гарсан. Сайн санахгүй байна. Ч. гэж миний хамаатны эгч ... ******* *******тай ажлын болон хувийн харилцаатай байх гэж бодож байна. Б. нь ******* улсад 2019-20 онд манай ажилд орж байсан. Бид 2 үерхэж байсан. Бид 2 байр худалдаж авахаар ярьж байсан эсэх талаар санахгүй байна. ******* ******* гэх хүн Б.од мөнгө зээлсэн талаар сонсож байсан. Нарийн сайн мэдэхгүй. Зээл өгч, авч байсан талаар харж байгаагүй. Шүүхэд мэдүүлэх бичгийг би бичиж өгч байсан. Гэхдээ дэвтэр харсан гэж бичээгүй санагдаж байна. Б. бид 2 хамт ******* *******гаас мөнгө зээлэхээр гуйсан зүйл байхгүй. Хэрэгт авагдсан байгаа зурвасын хувьд тухайн үед мессеж бичиж байхдаа согтуу байсан. ******* ******* болон Б. нар компанийн захирал, ажилтан байсан. Энэ 2 хүн амрагийн харилцаатай байсан байж магадгүй. Ер нь тэр бичиж өгсөн зүйл үнэн. Бид 2 байр авахаар ярьж байсан гэсэн талаар сайн санахгүй байна гэж мэдүүлсэн.

6.Гэрч Ч. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... *******санд би Б.ыг танилцуулж байхдаа нөхөр нь хаяад явсан, Монгол эмэгтэй, дагавар хүүхэдтэйгээ хоцорсон, зорилго нь байх авах гэх мэтээр танилцуулсан. *******сан бол би Б.од байрны мөнгө өгч байна гээд дансаараа шилжүүллээ гээд харуулж байсан. Би анхнаасаа *******санаас чи яагаад энэ хүнд зүгээр мөнгө өгч байгаа юм бэ гэхэд мөнгө зээлсэн, энэ мөнгөө цалингаараар төлнө гэж хэлж байсан. Б. Э.тай найзалдаг байсан. Дараа нь *******сантай холбоотой болсныг үгүйсгэхгүй. Би энэ хүмүүсийн харилцаанд орохгүй. Б. надаас анх нилээн гуйж байснаа *******саны ажилд орсноос хойш холбоогүй болсон. ... *******сан Б.од бэлгийн дарамт үзүүлж байсан талаар сонсож байгаагүй. Энэ талаар Б., ******* ******* нарын хэн нь ч хэлж байгаагүй. ******* ******* бид 2 бизнесийн гэрээний харилцаатай. ******* ******* анхнаасаа энэ хүнийг өөрөө авдаггүй, өмгөөлөгчөөр дамжуулж, бүх материалыг нь бэлдээд, бүх зүйл нарийн гэрээ байгуулж авдаг. Дур зоргоороо хүн авч ажиллуулдаггүй.

******* ******* Б.од 3 сая иеэн зээлсэн, бичгээр гэрээ байгуулсан. Надад бичгээр гэрээ байгуулснаа үзүүлсэн. Энэ хүн буцахдаа яг үнэндээ зугтаад явсан. Надад энэ хүн зугтаалаа гэж хэлж байсан. Б. визээ сунгуулах гэж ахиж очсон байсан. Тэгэхэд нь чи энэ мөнгийг авсан ямар ч байсан гарын үсэг зур аа гээд зуруулсан байсан. гэж мэдүүлсэн.

 

7.Гэрч Ж.Сүнжидмаа шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... Б. бол миний охин байгаа. ******* ******* гэх хүний талаар охиноосоо сонсож байсан. Манай охин энэ хүнтэй янз бүрийн харилцаагүй. Манай охин коронагийн үеэр буцаж ******* яваад нэг ажилд орсон гэсэн. Тухайн үедээ очоод хэцүү байна. Ажлын байрны бэлгийн дарамтад орлоо гэж хэлж байсан. Хүний газарт тийм зүйл болсон гэдгийг сонсоод байнгын хэцүү байсан. Байнга дүрст дуудлага хийдэг байсан. Б. ******* *******гаас мөнгө зээлсэн гэж хэлж байгаагүй. Байнга дүрст дуудлага хийдэг байсан ба ийм асуудал байсан бол надад хэлэх байсан. Бүх зүйлээ ярьдаг нээлттэй байдаг. Би Э. гэх хүний талаар мэдэхгүй. Манай охин найз залуу гэж юм ярьж байгаагүй. Манай охин ганцаараа амьдарч байсан. Манай охин ганцаараа байдаг байсан. Оюутан хүүхэд айхвий, ганцаараа гэж их санаа зовдог байсан. Манай хүүхэд надтай их нээлттэй, ажлын байрны бэлгийн дарамтад орлоо гэж хэлж байсан. Охиноо янз бүрийн асуудалд орооцолдох вий гэж санаа зовдог байсан. Мөнгө төгрөг зээлсэн гэж огт дуулаагүй. Эндээс ******* руу очиход нэг ажилд ороод ажлын хүн ******* ******* нь дарамтлаад дарамтад орсон гэж хэлж байсан. Тухайн үедээ тэрийг нь сонсоод сэтгэл санаа хэцүү байсан. Охин минь хэцүү байдалтай байсан болохоор хүний нутагт хүний дарамтад охиноо байлгахыг хүсээгүй, охиноо Монгол руу авсан. Бид мөнгөний төлөө явдаг хүмүүс биш. Би цагдаад өг гэж огт хэлж байгаагүй. Бид буруу зүйл хийгээгүй болохоор тэгж явах шаардлага байхгүй. Сүүлийн үед бодоод байхад охин минь сэтгэл санаагаар хэцүү байсан гэж мэдүүлсэн.

8.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс: /хх-1/ нэхэмжлэл, /хх-2/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-3-4, 46-47/ ******* *******гаас Н.Батнайрамдал, Б. нарт олгосон итгэмжлэл, /хх-5/ ******* *******гийн үнэмлэхийн хуулбар, /хх-6-7/ Бичиг баримт илгээх мэдээлэл, /хх-8/ Гүйлгээний баримт, /хх-9-10/ Шүүхэд мэдүүлэх бичиг, /хх-11/ Монгол банкны ханшийн лавлагаа, /хх-12/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж, /хх-71-76/ хүснэгт, /хх-108/ нэхэмжлэлийн тодруулсан шаардлага зэргийг гаргаж өгсөн.

-хариуцагчаас /хх-19-20/ хариу тайлбар, /хх-21/ Б.оос Б.Цэндбазарт олгосон итгэмжлэл, /хх-*******-40/ гэрэл зураг, /хх-83-85/ Дансны баримт, хуулга, /хх-86/ ******* хэлээр бичсэн гар бичмэл, /хх-87/ гар бичмэлийн орчуулга, /хх-93-98/ ******* *******гийн өмгөөлөгчийн мэдэгдэл зэргийг гаргаж өгсөн.

-шүүхийн журмаар /хх-54-59/ хариуцагч талын хүсэлтээр үзлэг хийсэн, /хх-78-79/ Мобиком корпораци ГХОХХК-ийн албан бичиг, /хх-1*******-124/ Э.ын иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-136-144, 147-150/ гэрч Э., Ж.Сүнжидмаа, Ч. нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн. Талууд өөр санал, хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Үүнд: ... Иймд хариуцагч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 78,360,000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 25 оны 07-р сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагч Б. 3,000,000 иен буюу 78,360,000 төгрөгөөр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул буцаан шаардаж байна гэж өөрчилсөн.

 

3.Хариуцагч Б. нэхэмжлэлийг эс зөвшөөрч, дараах байдлаар маргасан. Үүнд: ******* ******* нь Б.ыг ******* улсад ажиллаж байх хугацаанд бэлгийн дарамт үзүүлж, хүчээр харилцаанд орсон, уг үйлдэлд холбогдуулан Б. цагдаагийн байгууллагад гомдол гаргах гэхэд уучлалт гуйж, 3,000,000 иен өгсөн, мөн уг харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэвэл Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж, маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

-хариуцагч Б. нь нэхэмжлэгч ******* улсын иргэн ******* *******гийн Канто Дэта ХХК-д 21 оны -р сарын 01-ний өдрөөс 22 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Б.од 21 оны 03-р сарын 25-ны өдөр 3,000,000 иенийг шилжүүлсэн, /хх-6/

- хариуцагч нь 22 оны 01-р сарын 28-ны өдөр ажлаасаа гарсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шилжүүлсэн мөнгийг буцаан төлөөгүй тул нэхэмжлэгч 25 оны 01-р сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг мөнгийг буцаан гаргуулахыг шаардсан,

эхэмжлэгчийн тайлбарласнаар уг мөнгийг хариуцагч Монгол Улсад орон сууц худалдан авах зорилгоор зээлэх хүсэлт гаргасны дагуу 1 жилийн хугацаанд буцаан төлөх нөхцөлөөр олгосон гэж,

-хариуцагч нь уг тайлбарыг үгүйсгэж, нэхэмжлэгч нь өөрт нь бэлгийн дарамт үзүүлж, уг асуудлыг цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй байхыг хүсэж уучлалт гуйж 3,000,000 иенийг өгсөн гэж тайлбарлаж байна.

 

Зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд талуудын хооронд зээлийн болон бэлэглэлийн гэрээний, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг зээлийн журмаар өгсөн эсэх, эсхүл бусад нөхцөл байдалтай холбоотой өгсөн эсэх, хариуцагч мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар байна.

Харин хариуцагч Б. нь Канто Дэта ХХК-д 21 оны дугаар сарын 01-ний өдрөөс 22 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл ажиллаж байсан, нэхэмжлэгч ******* ******* нь 21 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Б.од 3,000,000 иен буюу 78,360,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг шилжүүлсэн, хариуцагч Б. нь дээрх мөнгийг хүлээн авсан болохыг үгүйсгээгүй, хариуцагч Б. нь 22 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажлаасаа гарсан талаар мараагүй байна.

Нэхэмжлэгч тал шүүхэд анх нэхэмжлэл гаргах үедээ нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэгт 78,360,000 төгрөг гаргуулахаар тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул 78,360,000 төгрөгийг буцаан гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, талууд хэн аль нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж маргаагүй. Мөн хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигчийн хооронд 21 оын 03-р сарын 25-ны өдөр зээлийн гэрээ амаар болон бичгээр байгуулагдаагүй,

-гэрч Э. шүүхэд мэдүүлэхдээ ... ******* ******* гэх хүн Б.од мөнгө зээлсэн талаар сонсож байсан. Нарийн сайн мэдэхгүй. Зээл өгч, авч байсан талаар харж байгаагүй. Шүүхэд мэдүүлэх бичгийг би бичиж өгч байсан. Гэхдээ дэвтэр харсан гэж бичээгүй санагдаж байна гэж тайлбарлаж,

-гэрч Ч. шүүхэд мэдүүлэхдээ .... ******* ******* Б.од 300 сая иеэн зээлсэн, бичгээр гэрээ байгуулсан. Надад бичгээр гэрээ байгуулснаа үзүүлсэн гэх мэдүүлгүүдээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.оос 21 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн 78,360,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, уг мөнгийг зээлийн журмаар олгосон гэж тайлбарласан,

арин хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь өөрөөс нь уучлалт гуйж, учруулсан хохирлыг барагдуулан 3,000,000 иен өгөхөө амласан бөгөөд уг нөхцөл байдлын улмаас тухайн мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарласан,

өн нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн Э.ын шүүхэд мэдүүлэх бичиг гэх баримтыг үгүйсгэж, тухайн үед зөвхөн нэг байгууллагад ажиллаж байсан төдий бөгөөд мөнгө зээлэх, байр худалдан авах талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй гэж мэдүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 3,000,000 иен буюу 78,360,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг 21 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Гэвч уг мөнгийг талууд зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн болох, мөн буцаан төлөх үүрэг хүлээлгэсэн талаар бичгээр байгуулсан гэрээ, баримт хэрэгт авагдаагүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээгээр нэг тал нь мөнгийг нөгөө талд шилжүүлж, нөгөө тал нь тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд талуудын хооронд ийм тохиролцоо байсан нь нотлогдох ёстой.

Гэтэл нэхэмжлэгч нь мөнгийг ямар зорилгоор, ямар нөхцөлтэйгөөр шилжүүлсэн талаар тодорхой нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн буцаан төлөх хугацаа, нөхцөлийн талаар талууд тохиролцсон нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн хавсаргасан Э.ын мэдүүлэг гэх баримт нь уг мөнгийг зээлийн журмаар олгосон болохыг хангалттай нотлох баримт болж чадахгүй байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь зээлийг орон сууц авахад нь зориулж зээлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж мөнгөн хөрөнгийг хариуцагч Б.од орон сууц авах зориулалтаар зээлсэн гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын үндэслэл хангалттай нотлогдоогүй, зохигч нэхэмжлэлийн үндэслэлдээ, хариуцагч татгалзалдаа зээлийн гэрээний харилцаа бус гэснийг үндэслэл бүхий гэж шүүх үзэв.

Түүнчлэн уг харилцааг зээлийн гэрээний харилцаа гэж үзсэн ч Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх бөгөөд нэхэмжлэгч нь 21 оны 03-р сарын 25-ны өдөр мөнгө шилжүүлснээс хойш 25 оны 01-р сарын 27-ны өдөр, 25 оны -р сарын 21-ний өдөр тус тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь 3 жил 10 сарын хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

 

6.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж,

-мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж,

-мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж,

-мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.2-т Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно гэж,

-280 дугаар зүйлийн 280.1-д Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж,

-280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж,

-280.1.2-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 3,000,000 иен буюу 78,360,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг 21 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Гэвч уг мөнгийг буцаан төлөх үүрэг хүлээлгэсэн талаар амаар болон бичгээр байгуулсан гэрээ, хэлцэл, баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг орон сууц авах зориулалтаар шилжүүлсэн гэх атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний харилцаа бус үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж өөрчилсөн бол тэр мөнгийг ямар зорилгоор, ямар нөхцөлтэйгөөр шилжүүлсэн талаар тодорхой нотлох баримт гаргаж өгөөгүй, мөн буцаан төлөх хугацаа, нөхцөлийн талаар талууд тохиролцсон нь тогтоогдохгүй байна.

Иймд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа, бэлэглэлийн харилцаа, үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэг үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ******* ******* шаардах эрхгүй байна.

7.Дээрх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* улсын иргэн ******* ******* нь 3,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр өгсөн болох нь тогтоогдохгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх урьдчилсан нөхцөлийг хангахын тулд мөнгө ямар нэгэн үүргийн хүрээнд өгөгдсөнтэр үүрэг биелэгдээгүй гэдгийг нотлох ёстой. Хэрэгт авагдсан баримтуудаар энэ хуулийн эдгээр урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй. Мөн тухайн хэрэгт мөнгө шилжүүлсэн зориулалт байхгүйбуцаан төлөх хугацаа тохиролцоогүй, хугацаа тохиролцоо ч шаардах эрх үүссэн гэж үзэх нөхцөл бүрдээгүй, мөнгөний зориулалт тодорхойгүйгэрчийн мэдүүлэг хангалтгүй, эх сурвалжаа зааж чадаагүй болно.

Иймд нэхэмжлэгч нь мөнгийг ямар үүргийн хүрээнд шилжүүлсэн нь тодорхойгүй тул буцаан шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох талуудын зарчим үйлчилнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь мөнгө шилжүүлсэн шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Шүүхээс иймд нэхэмжлэгч зээл гэж нотлоогүй, хөрөнгө оруулалт гэж нотлоогүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн урьдчилсан нөхцөл хангагдаагүй бол нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй гэж үздэг болно.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн ...Ц.******* нь 21 оны 01-р сард Б.од бэлгийн дарамт учруулж, хүчээр бэлгийн харилцаанд орсон байдаг ба Б. нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч Ц.******* нь уучлалт гуйж хохирлыг барагдуулж, 3,000,000 иен өгөхөө амласан бөгөөд нөгөө талаараа Б. нь *******д таних хүн ховор, хэл сайн мэдэхгүй, ажиллах зорилгоор ирсэн тул Цагдаагийн байгууллагад хандвал ажиллах боломжгүй, мөн цаг хугацааа орох зэрэг асуудлаас шалтгаалан уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарыг үгүйсгэгдээгүй, хариуцагч нэхэмжлэгчийг хувийн харилцааны улмаас мөнгө өгсөн, цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй байх нөхцөлтэй холбоотой гэж тайлбарласан, үүнийгээ нотлоогүй ч, нэхэмжлэгч бас үгүйсгээгүй, нэхэмжлэгчээс хариуцагч руу мөнгө шилжүүлсэн бодит шалтгаан тогтоогдоогүй.

Хариуцагч тал татгалзлаа бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлах ба энэхүү гэрээ, хэлцлийг заавал бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигддаггүй, мөнгийг шууд шилжүүлсэн бол бодит хэлцэлд тооцогддог. Хэрэгт нэхэмжлэгчээс сайн дурын үндсэн дээр мөнгө шилжүүлсэн баримт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар түүнийг буцаах талаар тохиролцоо байхгүй, нэхэмжлэгч зээлийн болон бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шаардаагүй, эдгээр хэлцлийн үүргийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх нөхцөл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийг мөнгө шилжүүлэхдээ буцаах үүрэггүйгээр шилжүүлсэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлсэн нь тогтоогдож байгаа боловч уг мөнгийг ямар эрх зүйн үндэслэлээр, ямар үүргийн хүрээнд шилжүүлсэн болохыг нотлоогүй байна. Мөн буцаан төлөх талаар талууд тохиролцсон гэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн тайлбар үгүйсгэгдээгүй тул хариуцагчийг хууль ёсны үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

8.Иймд дээрх хуульд заасан үндэслэл, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хариуцагч Б.од холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 78,360,000 төгрөг гаргуулах тухай ******* улсын иргэн ******* масакигийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.од холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 78,360,000 төгрөг гаргуулах тухай ******* улсын иргэн ******* *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН