2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 192/шш2025/10834

 

 

 

 

 

2025 12 17 192/ШШ2025/10834

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. *******-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох худалдах, худалдан аван гэрээний үүрэгт 127,199,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 127,199,700 төгрөгийн 32,977,700 төгрөгөөс татгалзаж, үлдэх 94,222,000 төгрөгийг хариуцагч ******* нь 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 23,555,500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 23,555,500 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 23,555,500 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 23,555,500 төгрөгийг тус тус *******-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 793,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 629,060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.АМАРТҮВШИН