2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2025/10393

 

 

 

 

 

2025 оны өдөр

12 сар 003 р 192/ШШ2025/10393

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Орон сууцыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх болон урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай материалыг гаргаж өгөхийг даалгах, гэрээний хариуцлага нийт 193,232,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *** нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:****миний бие 2022 оны 9-р сарын 15-ны өдөр ******* ******* ХХК-иас тус компанийн ******* ******* бизнес зэрэглэлийн орон сууцны төслийн А блокноос 2 өрөө байр 4, 3 өрөө байр 2, нийт 6 орон сууцыг захиалж, орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Хариуцагч нь орон сууцыг 2023 оны 4-р улиралд багтаан барьж дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг эхлүүлэх байсан. Гэвч орон сууцны барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 60 орчим хувьтай байгаа бөгөөд хариуцагч болох гүйцэтгэгч компани нь миний захиалсан байрыг бусдад давхар худалдаж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн нь илрээд байна. Миний бие хариуцагчтай гэрээ байгуулахаас өмнө **** үл хөдлөх зуучлалын компанийн ажилтан захирлуудын хамт хариуцагч ****ХХК-ийн төлөөлөл болох захирал ****2022 оны 8 дугаар сарын дундуур уулзалт хийсэн бөгөөд барилгын явц, барилгатай холбоотой бичиг баримт, зураг төсөлтэй танилцсан. Захиалга авах орон сууцны төсөл нь бүрэн цутгамал, нийт 23 давхар бөгөөд 1 давхартаа үйлчилгээний төв, 2-15 давхарт 2-3 өрөө, 16-23 давхарт 4 өрөө, 116 айлтай бөгөөд төслийн үндсэн үнэ 1м.кв нь 5,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно гэж танилцуулсан. Хариуцагч нь хил гаалийн тээвэрлэлт удаашралттай, гол түүхий эд болох арматур, бетон зуурмагийн үнэ 70-90 хувь өссөн цаашид өсөх магадлалтай бөгөөд цаг агаар хүйтрэхээс өмнө А блокод шаардагдах арматур төмрийг захиалж авах шаардлагатай байгаа тул төслийн орон сууцнаас 1000м.кв-ийг хямд үнээр санал болгож, урьдчилан захиалга авах замаар хөрөнгө босгож 1м.кв-ийг 2,000,000 төгрөгөөр, нийт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авах тооцооллыг танилцуулсан. Тиймээс миний бие хариуцагчтай 6 орон сууцны 1м.кв-ыг 2,000,000 төгрөгөөр захиалан бариулах ажлын бүх дүнд буюу орон сууцыг бодитоор өөрийн өмчлөлд хүлээн авсны дараа зах зээлийн ханшаар үр дүн буюу орон сууцыг бодитоор өөрийн өмчлөлд хүлээн авсны дараа зах зээлийн ханшаар худалдан борлуулж ашиг олох зорилгоор хямдаар санал болгож буй 1,000м.кв талбайгаар 454м.кв-ыг нийт 908,000,000 төгрөгөөр захиалж, орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан төлбөрийг төлсөн.

**** ХХК нь миний оруулсан хөрөнгө оруулалтын баталгаа болгож талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнд 1м.кв-н үнийг 5,000,000 төгрөгөөр тооцон оруулж өөрсдөө гарын үсэг зурж тамга дарсан. Үүнийг миний бие тухайн барилга ашиглалтад ороход хэрэв энэхүү гэрээний үүргээ**** ХХК нь зөрчиж захиалан бариулсан орон сууцыг давхар худалдах эсвэл аливаа доголдолтой гүйцэтгэсэн тохиолдолд 1м.кв-г 5,000,000 төгрөгөөр буюу бодитоор барьж, ашиглалтад оруулсны дараах ханшаар тооцож миний хохирлыг барагдуулах болохоо амласан гэж ойлгон хариуцагчид бүрэн итгэсэн. Мөн намайг барилга ашиглалтад орохоор захиалсан байруудыг худалдан борлуулах хүсэл зорилготой гэдгийг хүлээн зөвшөөрч **** ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээний 5.4.10-д заасан захиалагч энэхүү гэрээний дагуу захиалсан байруудыг бусдад шилжүүлэх тохиолдолд үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх үйлчилгээний зардлыг торгуульд тооцон гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй гэх заалт нь *** байгуулсан гэрээнд хамаарахгүй хэмээн албан бичгээр баталгаажуулсан. Мөн хариуцагч нь миний худалдан авсан орон сууцыг давхардуулан зарсан болохыг 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр олж мэдсэн. Миний бие хариуцагчид тухайн зөрчлөө яаралтай арилгаж гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг 2024 оны 3 дугаар сарын 6, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус явуулсан. Хариуцагчийн зүгээс ямар ч албан ёсны хариу өгөөгүй тул миний бие өмгөөлөгч хөлсөлж, өмгөөлөгчийн зүгээс зөрчлийг арилгахгүй бол шүүхэд хандаж гэрээний үүргийг, алданги, хохирлын хамт шаардах тухай мэдэгдлийг явуулсан. Гэвч хариуцагчаас гэрээний зөрчлийг арилгах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх ямар ч арга хэмжээ авахгүй, албан ёсны хариу өгөхгүй байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Гэрээний үүргээ зөрчсөний хохирол нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг 100 хувь үнийг төлөн авахын тулд 2022 оны 9 дүгээр сарын 19-нд иргэн ***** 400,000,000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, эхний жилд 1 сарын 3,45 хувийн буюу сард 13,800,000 төгрөг, 2 дахь жилд сарын 19,513,000 төгрөг төлөхөөр тохиролцон зээл авч төлсөн. Зээлийн төлбөрт төлсөн 418,879,360 төгрөг, алданги 208,030,000 төгрөг, нийт 626,909,360 төгрөг болсон.

Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу ****орон сууцны барилгын А блокны****ө нийт 6 орон сууцыг түлхүүрийн хамт актаар Ч.*******д хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх болон урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай материалыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул алданги 454,300,000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 626,909,400 төгрөг, олох ёстой байсан орлого 171,312,100 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8,000,000 төгрөг, нийт 1,260,521,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу **** төслийн орон сууцны барилгын А блокноос давхар тоот бүхий нийт 6 орон сууцыг хүлээлгэж өгөхийг мөн шаардлагатай баримт бичгийг үл хөдлөх газар тэмдэглэгээ хийлгэхэд шаардагдах бичгийн баримтуудын хамтаар гаргаж өгөхийг, орон сууц захиалгаар барих гэрээний дагуу алданги болон зээл авсан үндэслэлээр тухайн зээлийн хүүг нэмэгдүүлэн нэхэмжилсэн байдаг. 2022 онд уг төслийн ажил эхэлж байх үед компанид маркетинг болон борлуулалтын алба шаардлагатай болж **** ХХК гэх ремакс зуучийн газар бидэнтэй уг төслийн бүх байрыг өндөр үнээр зарж борлуулж өгнө, бүхий л борлуулалтын ажлаа бидэнд даатгаад найдаж болно, өөр зууч байгууллагад хэрэггүй гээд **** гэх ирсэн. Бидэнд итгэл төрсөн учраас гэрээ байгуулж, хамтарч ажиллахаар болсон. Эхэн үедээ боломжийн борлуулалт хийж хийсэн ажил бүртээ 2,2 хувийн ашгаа дор бүр нь аваад явж байсан. Ийнхүү бидний итгэлийг олж нэг баг, хамт олон шиг байх болсон. Би мөнгөтэй хөрөнгө оруулагч танина тэр хүнийг дагуулаад ирье гээд м.кв 2,000,000 төгрөгөөр тооцож 6 байрны гэрээ байгуулаад би өөрөө батлан дааж энэ төслийн бүх байрыг зарж борлуулсан тохиолдолд тухайн захиалсан байрыг өгий гэж гуйсны үндсэн дээр Ч****анх танилцсан. Ингээд байрны урьдчилгаа төлбөр болох 908,000,000 төгрөгийг авч, нийт 472.32м.кв бүхий 6 орон сууцны гэрээг м.кв 5,000,000 төгрөгөөр тооцон гэрээ байгуулсан. ****ч уг хөрөнгө оруулалтаас урд авдаг байсан шигээ өөрт ногдох хувиа авсан. ***хамтран ажиллах явцдаа бид нэг хамт олон болсон учраас би уг төслийг дуусгах нь үнэн . Тиймээс **** хэрэгтэй байгаа учраас төлбөр тооцоо дууссан гэсэн бичгийг захирал****бичүүлж авсан. Өөрийн санаа зорилгоо гүйцэтгэсний дараа *** бидэнтэй хамтран ажиллахаа больсон. Гэтэл хэсэг хугацааны дараа ***л болохыг олж мэдсэн. Анхнаасаа өөрт байгаа боломжоо ашиглан биднийг хууран мэхлэх санаа зорилго агуулан өөрийн нөхөр болох****оруулж ирэн хямд төсөр байр авч, гэр бүлдээ ашиг олон зорилготой байсныг олж мэдсэн. Худалдан авсан орон сууцны төлбөр тооцоо, гэрээнд заагдсан м.кв 5,000,000 төгрөгийг төлөөгүй учир гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр бидний хооронд байгуулсан гэрээг цуцалсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 22/35, 22/36, 22/37, 22/38, 22/39, 22/40 дүгээр орон сууц захиалгаар барих гэрээний хуулбар, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 9/25 дугаар албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээний хуулбар, хавсралт, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн МГ-22/02 дугаар гэрээ дүгнэсэн актын хуулбар, хариуцагч байгууллагын дүрмийн хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, *****гаргасан шаардлага, гомдол, Тэргүүн үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 25/06 дугаар хөрөнгийн үнэлгээний ажлын гэрээ, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ6413 дугаар зээлийн гэрээний хуулбар, Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 10-2/335, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 10-2/259, 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10-2/151 дугаар албан бичгүүдийн хуулбар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 2/1540 дугаар албан бичгийн х

3.2 Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: ****ХК-ийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Э**** ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 24/112 дугаар албан бичиг, ******* трюлиа ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 24/015 дугаар албан бичиг, Хаан банк, Г****ахим гүйлгээний баримт зэрэг баримтуудыг шүүхэд хавсарган ирүүлжээ.

3.3 Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээний хуулбар, **** ХХК, * ХХК-ийн улсын б***үртгэлийн гэрчилгээний хуулбар, газар ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар, Монгол улсын хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 08/4457 дугаар албан бичиг,

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ****ХХКд холбогдуулан 6 орон сууцыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх болон урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай материалыг гаргаж өгөхийг даалгах, гэрээний хариуцлага нийт 193 232 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа ихэсгэж гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс тооцсон алданги 454,300,000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 626,909,400 төгрөг, олох ёстой байсан орлого 171,312,100 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8,000,000 төгрөг, нийт 1,260,521,460 төгрөгийг хариуцагчаас гаргуулах-аар нэхэмжилж байна. /I хх-ийн 209, II ийн 183/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул гэрээг цуцалсан гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэлийн 6 орон сууцыг түлхүүрийн хамт актаар Ч***үлээлгэн өгөх, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх болон урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд шаардлагатай материалыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч ***нь хариуцагч ***д ХХК-тай 2022 оны 09 сарын 15-ны өдөр 22/35, 22/36, 22/37, 22/38 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, Баянгол дүүрэг *** хорооны нутаг дэвсгэр баригдах  2 өрөө орон сууцыг 348,550,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /I хх-ийн 9-35/

Гэрээ байгуулсан тухайд талууд маргаагүй, харин гэрээний зүйлийн үнийг хэрхэн тогтоосон, гэрээгээр тохиролцсон орон сууцны үнийг төлөх үүргээ биелүүлсэн эсэх тухайд харилцан өөрөөр тайлбарлан маргаж байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч *****ХХК нь 2023 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцны зориулалттай барилгыг барьж дуусган ашиглалтад оруулж, 6 орон сууцыг холбогдох баримт бичгийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн үнийг төлж, хүлээн авах үүрэгтэй байхаар тохиролцжээ.

Орон сууц захиалгаар барих гэрээний 3.1, 3.2, 4.1, 4.2 дахь заалтад орон сууцны 1 м.кв талбайн үнэ 5,000,000 төгрөг байх, үнийг бэлнээр хариуцагчид төлсөн гэх агуулгаар бичигдсэн боловч бодит байдлаар 1 м.кв талбайн үнийг 2,000,000 төгрөг, нийт 454,3 мкв талбайг 908,600,000 төгрөгөөр тооцон төлбөрийг хариуцагчийн ****тоот дансанд 2022 оны 9 сарын 20-ны өдөр шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч **** ХХК-ийн 2022 оны 09 сарын 15-ны өдрийн 9/25 дугаартай Захиалагч *** гэх баримт, гэрээний холбогдох заалтаар тогтоогдсон. /I хх-ийн 57/

2.1 Хариуцагч ****д ХХК нь ***ХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ-г байгуулж, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах * ***улсын бүртгэлийн дугаартай эзэмших эрхтэй газрын зарим хэсэг болох 1500 м.кв газар дээр 2 блок буюу 23 давхар, нийт 24,243 м.кв талбайтай, 224 айлын орон сууцны барилга, 1,822 м.кв талбайтай дулаан зогсоол, 550 м.кв зоорийн талбай бүхий барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан барьж ашиглалтад оруулах, талбайг гэрээнд зааснаар өмчлөлдөө шилжүүлэн авахаар тохиролцсон байна.

Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ-ний 4 дэх хэсэгт ашиг, эрсдэлийг хуваарилах нөхцөлийн талаар тохирсон бөгөөд нэхэмжлэгч **** хариуцагч ****д ХХК-иас нэхэмжилж буй 6 орон сууц нь хариуцагчийн захиран зарцуулах эрх бүхий хэсэгт хамаарч байгаа нь тухайн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /II хх-ийн 78-85/

2.2 Хариуцагч ****д ХХК нь*ХК-тай 2022 **оны 9 дүгээр сарын 14-ний өдөр МГ22/02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хүрээнд нэхэмжлэгч ****д үл хөдлөх эд хөрөнгийг санал болгож, гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 908,600,000 төгрөгөөс болон бусад борлуулалтын орлогоос тодорхой хувиар төлбөр авч байсан нь баримтаар, болон талуудын тайлбараар нотлогдсон. /I хх-ийн 58/

Хариуцагч нь **** ХХК-ийн захирал Г***а нэхэмжлэгч Ч.***йн эхнэр тул гэр бүлийн хүндээ буюу өөртөө давуу байдал олгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэл муутай бөгөөд хэрэгт авагдсан *** ХХК-иас захиалагч *** нарт хандсан албан бичиг, гэрч ****н мэдүүлэг, бусад баримтаар хариуцагчид яаралтай хөрөнгө оруулалт шаардлагатай болсон тул мөнгө босгох зорилгоор орон сууцны барилгын 1 м.кв-ыг нь 2,000,000 төгрөгөөр тооцон борлуулах, нийт 1,000 м.кв талбай бүхий сууцыг 2,000,000,000 төгрөгөөр худалдах сонирхолтой байсан гэж үзэхээр байна. /II хх-ийн160 -166/

Хариуцагч дээр дурдсан баримтуудыг үгүйсгэх, татгалзаа нотолсон баримтыг гарган өгөөгүй, няцаагаагүй, зөвхөн гэрээгээр тохирсон 1 м.квын үнэ 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүйгээс гэрээг цуцалсан гэж маргасан ч нэхэмжлэгч **** нь харилцан тохиролцон үнэ 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр тооцон төлбөрийг бүрэн төлсөн нь баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн энэхүү тайлбар үндэслэлгүй болно.

2.3 Нэхэмжлэгч ***л нь 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд Л*** ХХК-ийн захиалгаар хариуцаг***ХХК-ийн барьж буй ***орон сууцны барилгатай холбоотой гаргасан гомдлын дагуу эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээн шалгаад, зөрчил тус бүрд нь торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулахаар даалгавар хүргүүлж шийдвэрлэжээ. /II хх-ийн 90, 91/

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2025 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 08/4457 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт дээр дурдсан албан даалгаврыг хэрэгжилтийг шалгахад Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамнаас зохих зөвшөөрөл авсан, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-аас тусгай зөвшөөрөл авах, Б***ӨҮГ-т зураг төслийн магадлал хийлгэх хүсэлтээ гаргасан тухай дурджээ. /III хх-ийн 6-10/

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ-ий агуулгаас харахад хариуцагчийн барьж буй орон сууцны зориулалттай барилгаас нэхэмжлэгч 6 орон сууцыг худалдаж авах, үнийг төлөхөөр тохиролцсон агуулгатай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

Энэхүү гэрээний 2.2, 3.5, 5.2.2-д заасны дагуу хариуцагч 6 орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулж нэхэмжлэгчид шаардлагатай баримт бичгийн хамт хүлээлгэн өгөх үүрэгтэй ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч талаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч өөрийн худалдан авч байгаа орон сууцнуудын 1 м.кв талбайг 5,000,000 төгрөгөөр худалдан борлуулж ашиг олох зорилгоор хариуцагчийн барьж буй орон сууцны барилгаас 1 мкв талбайг нь 2,000,000 төгрөгөөр худалдах саналыг хүлээн зөвшөөрч төлбөрийг бүрэн төлсөн, нэхэмжлэгчийн энэхүү хүсэл сонирхлыг хариуцагч мэдэж байсан, мөн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл, хүчин төгөлдөр бус тооцож болох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, хугацаанд нь шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.

3. Хугацаа хэтрүүлсний алданги 454,300,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.9 дэх заалтаар гүйцэтгэгчээс шалтгаалж заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алдангийг хариуцагчид төлөх-өөр тохиролцжээ.

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу 6 орон сууцны үнэ 908,600,000 төгрөгийн 50 хувьтай тэнцэх алданги 454,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг шаардаж байна.

Алданги тооцох үндэслэл бий болсон нь тогтоогдсон, тооцсон хугацаа, хэмжээний тухайд орон сууцыг ашиглалтад оруулах эцсийн хугацаа болох 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тооцоход алдангийн хэмжээ нь хуульд заасан /гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй байх/ хэмжээнд тохирч байх тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэлийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол 626,909,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг хариуцагчаас орон сууцыг худалдан авах зорилгоор иргэн **** авсан 400,000,000 төгрөгийн зээлийн хүү, алдангид төлсөн төлбөрийг өөрт учирсан хохирол хэмээн тодорхойлж байна. /II хх-ийн183/

4.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ч****й зээлийн гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаагаар эхний жил сарын 3,45 хувь буюу 13,800,000 төгрөгийн хүүтэй, дараагийн жил 4 хувь буюу 19,513,000 /гэрээнд 3,15 хувь гэж бичигдсэн/ төгрөгийн хүү төлөх, зээлийн хүүг үндсэн төлбөрийн хамт 800,000,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр тохиолцжээ. /I хх-ийн 222/

Гэрээний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр ***** банк дахь* **тоот данснаас 400,000,000 төгрөгийг дүүд зээлэв гэх агуулгаар шилжүүлж, ***л нь зээлдүүлэгч **н дээр дурдсан дансанд 2024.09.27-ны өдөр 200,000,000 төгрөг, 2025.02.14-ны өдөр 90,000,000 90,000,000 төгрөгийг зээл төлөв гэх агуулгаар буцаан шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдох бөгөөд 110,000,000 төгрөгийг 2025.08.26-ны өдөр, нийт 400,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. /I хх-ийн 224-228/

Нэхэмжлэгч *** нь хариуцагч****ХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга алдангиар хамгаалагдсан ба түүний иргэн *й байгуулса****н 400,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хариуцагчийн буруугаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм.

4.2 Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1, 222.4 дэх хэсгүүдэд үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирлыг хариуцах, харин үүргийг хугацаанд нь гүйцэтгэсэн ч тохиолдох байсан тохиолдлын улмаас үүссэн хохирлыг хариуцахгүй байхаар заажээ.

Орон сууц хугацаандаа ашиглалтад орсон эсэхээс үл хамааран нэхэмжлэгч ****й байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцах байсан нь тухайн гэрээний заалтаар тогтоогдох бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусах, мөн зээлдэгч хугацаанаас өмнө зээлийг төлж болох талаар тохиролцоогүй байна.

Мөн зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Ч*** зээлдүүлэгч Ч**** хэдэн төгрөгийн алданги төлөх болсон, зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгааг нотолсон, зээлдүүлэгчтэй тооцоо нийлсэн гэх баримтгүй болно.

5. Нэхэмжлэлийн олох ёстой байсан орлого 171,312,100 төгрөг, өмгөөллийн хөлс 8,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Т**** барилгын 69,71 м.кв талбайтай 4 орон сууц, 87,73 м.кв талбайтай 2 орон сууцыг 2024 онд түрээслүүлсэн бол олох байсан ашгийг Тэргүүн үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланд үндэслэн нэхэмжилж байна.

Орон сууцны барилга баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй тухайд талууд маргаагүй байхад нэхэмжлэгч орон сууцыг түрээслүүлсэн бол олох байсан орлогыг шаардаж байгаа нь ойлгомжгүй, зохимжтой бус байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч орон сууцыг худалдан борлуулж үнийн зөрүүгээс ашиг олох зорилготой байсан талаар нэхэмжлэлдээ дурдсан, гэрээний үүргээ биелүүлж, орон сууцыг ашиглалтад оруулан өмчлөлд шилжүүлэн өгөхийг даалгахыг, мөн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги, учирсан хохирлоо гаргуулахыг шаардсан байтлаа тухайн орон сууцыг бусдад түрээслүүлж ашиг олох байсан мэтээр шаардлагаа тодорхойлсон нь үндэслэл муутай болжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсгүүдэд гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байх, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй, мөн орон сууцыг түрээслүүлснээс олох ашиг нь нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого биш гэж дүгнэхээр байна.

Мөн өмгөөлөгчөө сонгох, хууль зүйн туслалцаа авах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал бөгөөд хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд өмгөөлөгчид төлсөн 8,000,000 төгрөгийг хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохирол, зардал гэх үндэслэлгүй гэж үзлээ.

6. Иймд Т**** олгож, нэхэмжлэлээс гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 626,909,400 төгрөг, олох ёстой байсан орлого 171,312,100 төгрөг, өмгөөлөгчийн зардал 8,000,000 төгрөг, нийт 806,221,500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Баянгол дүүрэг***** хорооны нутаг дэвсгэр баригдаж буй**** олгож, нэхэмжлэлээс алданги, хохирол, олох ёстой байсан орлого, өмгөөлөгчид төлсөн хөлс нийт 806,221,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,600,957 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 2,429,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.БАТСҮХ