Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Н.Түвшинбаяр,                    

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:            

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Лайк авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 5, аав, ах, хоёр дүүгийн хамт ял шийтгэгдэж байгаагүй, Б.Б 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1809015460282 дугаар 185/2018/0313/Э индекстэй хэргийг 2018 оны 05  дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                    

     

Шүүгдэгч Б.Б 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Лайк авто угаалгын газар иргэн М.Гансүрэнг цэвэрлэгээ хийсэнгүй гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний биед зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Улсын яллагч  хавтаст хэргээс:

хохирогч М.Гансүрэнгийн: ... 2018 оны 03 дугаар сарын 24-ний орой 21 цаг өнгөрч байхад Лайк авто уугаалгын газарт ажил тараад буух гээд явж байтал хамт ажилладаг Баянцогт хогоо цэвэрлэ пизда минь, цэвэрлэхгүй бол ална шүү гэсэн. Тэгэхээр нь би ажилтай байна, ээж дуудсан гэж хэлээд явсан. Тэгтэл араас Баянцогтын дүү Баагий намайг Баянцогт ах чамайг дуудаад байна гэсэн. Тэгээд би буцаад угаалгын газрын гадаа очтол Баянцогт намайг яагаад далжиганаад байгаа юм бэ гээд намайг нэг удаа алгадсан. Тэгээд заамдаж байгаад намайг газар унагааж байгаад нүүрэн тус газар гараараа цохисон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7-8/,

яллагдагч Б.Бын: ...2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн

орчим Гансүрэн цэвэрлэгээгээ хийгээгүй байхаар нь би цэвэрлэгээгээ хийгээд буу гэсэн чинь зохион байгуулагчтай явах гэж байна гэсэн. Тэгэхээр нь би за за тэгвэл яв яв зохион байгуулагчтай явахгүй бол буцаж орж ирээд цэвэрлэгээгээ хийгээрэй гэсэн. Тэгээд Гансүрэн зохион байгуулагчтай яваагүй ганцаараа явах гээд гараад явж байхаар нь би араас нь дүү Багабандиар дуудуулсан. Ирэхээр нь би Гансүрэнд цэвэрлэгээгээ хий гээд байхад чинь яах гээд байгаа юм бэ гэтэл Гансүрэн та хонож байгаагаараа та цэвэрлэчихгүй юу гэсэн. Тэгэхээр нь би давраад байгаарай гээд нүүрэн тус газар нь нэг удаа алгадаж толгойн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохисон... гэж мэдүүлсэн  мэдүүлэг /хх-9-10/,   

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №4157 тоот:

  1. М.Гансүрэнгийн биед зовхи, нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.  
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

Шинжээч эмч Н.Туяа гэсэн дүгнэлт /хх-12/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-25/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-27-28/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-29/, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-30/, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа /хх-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.                                             

Шүүгдэгч Б.Б 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Лайк авто угаалгын газар иргэн М.Гансүрэнг цэвэрлэгээ хийсэнгүй гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний биед зовхи, нүдний алиманд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №4157 тоот дүгнэлт, мөрдөн байцаалтад хохирогч М.Гансүрэнгийн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүргэлтэд яллагдагч Б.Бын хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдов.

Шүүгдэгч Б.Быг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Гансүрэн гомдолгүй, гэм хорын хохиролд 100.000 төгрөгийг төлсөн гэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.                  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.