Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00104

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/00104

 

 

 

Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01835 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт тус тус холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 9 786 001 538 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сүхтөмөр, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг В төсөл, барилга угсралтын ажлын 2 гэрээ байгуулсан. Үүнд: 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №ИТЗТБУ-2012/01 тоот Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мва чадалтай дэд станц, 220 кв-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан. Гэрээгээр ажлыг 18 197 889 825 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2012 оны 10 дугаар сарын 03-наас 2013 оны 12 дугаар сарын 03-ны хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон. 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №ИТЗТБУ-2012/01-01 тоот гэрээгээр ажлын хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Улмаар гэрээг шинэчилж, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээгээр ажлын хугацааг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд дуусгахаар тохиролцож, Монгол Улсын Хөгжлийн банк гэрээний санхүүжүүлэгч тал болон оролцсон. Энэхүү 3 талт гэрээнд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн С-ДБ-Б 2014-165-01 тоот гэрээгээр өөрчлөлт оруулж ажлыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болгохоор тохиролцсон. 2 дахь гэрээ нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №ИТЗТБУ-2012/02-3 тоот Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан. Гэрээгээр заасан ажлыг 8 739 498 905 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 11-ний хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд улмаар 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №ИТЗТБУ-2012/02-3-1 тоот гэрээгээр ажлын хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Дээрх гэрээнүүдийн дагуу Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын зураг төсөл барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэлд дурдсан ажлуудыг гүйцэтгэж эхэлснээс хойш гүйцэтгэгч талаас үл шалтгаалсан нөхцөл байдал болох ажил гүйцэтгэхтэй холбоотой зөвшөөрөл захирамжууд хугацаандаа гараагүй, газар чөлөөлөлт, газрын маргаан, нэмэгдэл ажил гүйцэтгэх, санхүүжилтийн эх үүсвэр төсөвт тусгагдаагүй зэргээс шалтгаалан анх төлөвлөсөн хугацааг удаа дараа нэмэлт гэрээ байгуулан сунгасан. Энэхүү хугацаа хэтрэлт нь гүйцэтгэгч талын эрх ашгийг шууд хохироон дараах зардал, хохирлыг хүлээгээд байна. Үүнд: валютын үнийн зөрүүгээс үүссэн гадаад материалын зардал багтана. Дээрх ажлуудыг гүйцэтгэх төсөв тооцоог хийж гэрээ байгуулах үед ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1 350 орчим төгрөг байсан бол ам.долларын ханш тасралтгүй өссөөр 50 орчим хувиар нэмэгдээд байна. Гэрээний дагуу хийгдэх ажлын үндсэн түүхий эд, материал нь импортоор оруулж ирдэг тул төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээний хавсралт 2 буюу гэрээний ерөнхий нөхцөлийн захиалагчийн хүлээх эрсдэл гэсэн 12 дугаар зүйлийн 12.1-д ажил эхлэх өдрөөс зөрчил, доголдол арилгасан тухай мэдэгдэл гарах хүртэлх хугацаанд захиалагч дор дурдсан эрсдэлийг хүлээнэ. 12.1.4-д валютын ханшны уналт гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20% буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжилбэл ханшийн зөрүүг талууд харилцан тохиролцохоор тохиролцсон. Энэ нь гүйцэтгэгч тал ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг импортоор оруулж ирэх, төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэх онцлогтойг харгалзан үзсэн гэрээний нөхцөл юм. 2. Нэмэгдэл ажлын зардлын тухайд гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх явцад газар чөлөөлөх болон газрын маргаантай холбоотой асуудал их гарч маргаан нь одоог хүртэл шүүхээр үргэлжилж байгаа. Анхны зургаар биш шугамыг өөр газраар дайруулах, зургийг өөрчлөх, шугамын шонг ажил хүлээн авагчийн шаардлагаар бетон байсныг төмөр болгох, мөн газар шорооны ажил гээд төлөвлөгдөөгүй зардал их гарсан. 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн С-ДБ-Б 2014-165 тоот гэрээний хавсралт буюу гэрээний ерөнхий нөхцөлийн захиалагчийн хүлээх эрсдэл гэсэн 12 дугаар зүйлийн 12.1.2-д "... гэнэтийн эсхүл давагдашгүй хүчний нөхцөл байдлын улмаас ажил... саатах эрсдэл, гүйцэтгэгч ажлыг хийж чадахгүй байх нөхцөл байдал, 12.1.4-д валютын ханш уналт гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20 хувь буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжилбэл зэрэг эрсдэлийг захиалагч хүлээнэ, 43.1.9-д захиалагчийн хүлээх эрсдэл нь гүйцэтгэгчид нөлөөлсөн бол нөхөн төлбөр хийх нөхцөл болно, мөн гэрээний ажлын талбайг ашиглуулах гэсэн 22 дугаар зүйлийн 22.2-д хэрэв захиалагч нь ажлын талбайн аль нэг хэсгийг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд шилжүүлээгүй бол захиалагчийн зүгээс холбогдох ажлыг эхлэхэд саад болсонд тооцох бөгөөд уг хожимдуулсан хугацааны хувьд гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний хариуцлагаас чөлөөлөгдөнө, 43 дугаар зүйлийн 43.1.1-д Захиалагч гэрээний тусгай нөхцөлд заасан ажлын талбайг шилжүүлэн өгөх хугацаанд багтаж ажлын талбайн аль нэг хэсгийг ашиглах боломжийг гүйцэтгэгчид олгоогүй, 43.1.2-д Захиалагч бусад гүйцэтгэгчдийн хуваарьт гүйцэтгэгчийн гэрээний дагуу хийх ажилд нөлөөлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулсан, 43.1.5-д хөрсний нөхцөл нь гүйцэтгэгчид өгсөн мэдээлэл /ажлын талбайн судалгааны тайланг оролцуулан/ нийтэд зарласан мэдээлэл болон ажлын талбайн хөрсний шинжилгээгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл өгөхөөс өмнө төсөөлж байснаас ихээхэн зөрүүтэй бол нөхөн төлбөр хийх нөхцөл болно гэж заасан. Захиалагч тал нь төрийн байгууллага бөгөөд гэрээний зүйл болох ажил нь төрийн өмчид шилжих цахилгааны шугам сүлжээ, станц тул анх гэрээг байгуулах үед газар чөлөөлөх, гүйцэтгэгчээс хэвийн ажлаа явуулах нөхцөл бололцоог хангах үүргийг захиалагч тал хүлээж гэрээний дээрх нөхцлүүдийг тохиролцсон. Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ нь дээрх гэрээтэй адил нөхцөлтэй болно. Зээлийн шимтгэлийн зардал: /Гүйцэтгэлийн баталгааны эрсдэлийн шимтгэл/ гүйцэтгэгч талаас үл хамаарах шалтгаанаар буюу газар чөлөөлөлт, санхүүжилт төсөвт тусгагдаагүй зэрэг шалтгаанаас болж гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгасны зэрэгцээ ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн хэдий ч баталгааны барьцааны дүнг бууруулаагүй, гүйцэтгэлийн баталгааны барьцаанд санхүүжилтээс давхар суутгаж улмаар арилжааны банкид эрсдэлийн шимтгэл болон зээлийн хүүнд их хэмжээний төлбөр төлсөн бөгөөд энэхүү зээлийн хүүгийн төлбөр нь захиалагчийн хариуцахаар гэрээнд урьдчилан тохиролцсон валютын үнийн зөрүү болон нэмэгдэл ажлын зардлаас шалтгаалсан тул захиалагч энэхүү хохирлыг хариуцах үндэслэлтэй.

Ажил гүйцэтгэх, үргэлжлүүлэх нөхцөл хангагдаагүйн улмаас хүлээсэн хохирол: Газар чөлөөлөлт, газрын маргаантай асуудлаас шууд шалтгаалсан шүүхийн шийдвэрүүдээр ажил гүйцэтгэх, үргэлжлүүлэх боломжгүй болж сул зогсолт, нэмэлт зардлууд гарсан. Сонгинын дэд станцын ажлыг 2012 оны 12 дугаар сард хүлээн авсан бөгөөд тоног төхөөрөмж худалдан авах ажил байсан. Харин Сонгиноос Зайсан хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугам явах газарт газрын асуудал ихээхэн хүндрэл учруулсан. Сонгинын дэд станц дээр нэмж хийсэн ажил нь шаварлаг хөрс таарсныг шаврыг зөөж оронд нь хайрга хийх, налуу газрыг тэгшилж нягтруулах, мөн төмөр тулгуурын жингийн болон үнийн зөрүү, нийт 2051 012 164 төгрөг болсон, ам долларын ханшийн зөрүү 3 654 997 366 төгрөг, эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэл 136 605 543 төгрөг болж, нийт 5 842 615 073 төгрөгийн хохирол гарсан. Зайсан хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын хувьд нэмж хийсэн ажилд угсралт хийх талбай бэлтгэх, хад асгатай газрыг бульдозороор ухах, түрж тэгшлэх, мөн бетон болон төмөр суурийн жингийн болон үнийн зөрүү 784 899 647 төгрөг, ам долларын ханшийн зөрүү 691 969 954 төгрөг, эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэл 65 596 923 төгрөг, шүүхийн шийдвэрээр ажил зогсоосонтой холбоотойгоор материал худалдан авалт хийж эргэлтийн хөрөнгө түгжсэн алданги 154 463 755 төгрөг, материал нүүлгэн шилжүүлэлтийн зардал 2 131 000 төгрөг, сул зогсолтод гарсан зардал 80 000 000 төгрөг, бүгд 1 779 000 000 төгрөгийн зардал гарсан байна. Санхүүжилтыг хугацаандаа хийгээгүйн алданги 2 164325 186 төгрөг, нийт 9 786 001 537 төгрөгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэхэмжилж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг нэмж хариуцагчаар татсан. Харин нэхэмжлэгч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК болон хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хооронд байгуулагдсан Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ болон Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийг захиалагч тал зөрчсөн тул дээрх гэрээг цуцлах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байна. Хариуцагч нараас гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирол буюу захиалагчийн хариуцвал зохих гүйцэтгэгчид учирсан хохирол валютын зөрүүгээс үүссэн гадаад материалын зардалд 4 346 967 320 төгрөг, валютын ханшны зөрүүг бусад өөрийн зардлаар санхүүжүүлсний хохирол 2 164 325 186 төгрөг, нэмэгдэл ажлын зардал 2 835 911 811 төгрөг, зээлийн шимтгэлийн зардал 202 202 466 төгрөг, ажил гүйцэтгэх, үргэлжлүүлэх нөхцөл хангагдаагүй улмаас хүлээсэн хохирол зардал 236 594 755 төгрөг, нийт 9 786 001 538 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хариу тайлбарт: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь бие даасан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудад барилга захиалагчийн хяналтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлдэг. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай А/125 дугаар захирамжаар Улсын төсвөөс Нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалт болон жагсаалтад орсон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. Захирамжийн 3 дахь заалтаар Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт даалгасан. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь энэхүү захирамжийн дагуу Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх үүргийг хүлээсэн. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тендерт ялсан Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын ИТЗТБУ-2012/02-3 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу санхүүжилтийг гүйцэтгэлээр, дараах байдлаар олгосон байна. Үүнд: 1 356 347 562 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 04-нд, 1 120 334 044 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 25-нд, 778 150 053 төгрөгийг 2013 оны эхэнд, 1 953 967 480 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 29-нд, 410 251 489 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 08-нд, 835 780 870 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 08-нд, 1 146 219 899 төгрөгийг 2014 оны 09 дугаар сарын 23-нд, 232 919 323 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 03-нд, 176 686 167 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 21-нд, 583 873 518 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 21-нд, 2015 оны 12 дугаар сарын 21-нд барилга угсралтын ажил нь 93 хувьтай нийт олгосон санхүүжилт нь 8 155 625 387 төгрөг болсон ба үүнээс материал, тоног төхөөрөмжийн зардалд 6 540 640 107 төгрөгийг олгосон. Мөн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай Улаанбаатар хотын 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай Сонгино дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын ИТЗТБУ-2012/01 дугаартай гэрээг 2012 оны 10 дугаар сарын 03-нд байгуулж, санхүүжилтийг дараах байдлаар олгосон байна. Үүнд: 512 255 660 төгрөгийг 2012 оны 12 дугаар сарын 04-нд, 1 819 368 695 төгрөгийг 2013 оны 05 дугаар сарын 16-нд, 1 986 672 034 төгрөгийг 2013 оны 06 дугаар сарын 20-нд, 1 694 753 231 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 06-нд, 1 098 966 564 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 02-нд, 611 600 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 28-нд, 3 500 000 000 төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 27-нд, 926 513 941 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 09-нд, 1 349 869 876 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 01-нд, 902 276 271 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 10-нд, 640 676 662 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 03-нд, 2014 оны 12 дугаар сарын 03-нд барилга угсралтын ажил нь 91 хувьтай, нийт олгосон санхүүжилт нь 16 628 320 231 төгрөг болсон ба үүнээс материал, тоног төхөөрөмжийн зардалд 13 121 126 297 төгрөгийг олгосон. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын зүгээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл үйл ажиллагаа явуулж байгаагүй. Нэхэмжлэгч зураг төслийн компанийг өөрсдөө сонгон шалгаруулж гэрээ байгуулан трассын зураг төсөл хийлгэсэн ба түүнээс үүдэн гарах аливаа хохирол, зардлыг гүйцэтгэгчээр төлүүлэхээр талууд тохиролцсон: Харин Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь тус гэрээнүүдэд ямар нэгэн тал болж ороогүй тул дээрх гэрээтэй холбоотой үүсэн гарах маргаанд хамааралгүй. Газар чөлөөлөлтийн асуудлыг манай тал дангаар хариуцахгүй бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтарч ажиллан авч болох арга хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлэн, хууль болон гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Нэхэмжлэгч компани нь тендерт ирүүлсэн материалдаа зарлагдсан ажлыг гүйцэтгэх санхүүгийн бүрэн боломжтой, хангалттай техник, тоног төхөөрөмж, инженер техникийн ажилтантай гэсэн материалыг ирүүлж, түүнийг нь үндэслэн тендерт шалгаруулсан. Гэтэл одоо гэрээ байгуулан ажил гүйцэтгэх явцдаа дээрх ажлыг гүйцэтгэх санхүүгийн болон техник, тоног төхөөрөмжийн хувьд боломжгүй гэж бусдаас зээл авсныг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хариуцах үндэслэлгүй. Сул зогсолтын тухайд Эрчим хүч барилга угсралтын трест ХХК-д 93%-ийн санхүүжилт олгосон байхад зарим ажил хийгдээгүй, тухайлбал: Трансформатор суурилуулах ажил, дэд станцын тоноглолын туршилт тохируулгын ажил, дэд станцын хоёрдогч хэлхээний туршилт зүгшрүүлэлт тус тус хийгдээгүй. Шугамын ажлаас 2 км буюу Хан-Уул дүүргийн 5, 11 дүгээр хороонд Байгал орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүйгээс төсөл арга хэмжээ зогсоод байна. Бусад хэсэгт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын аянгын тросс татах ажил, 6,10,35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын зөрлөгт хийгдэх ажил, 110 кВ-ын туршилт тохируулгын ажлыг мэргэжлийн байгууллагаар хийгдэх боломжтой, тоног төхөөрөмжийн зааврыг мэргэжлийн байгууллагаар орчуулах гэх мэт ажлуудыг хийх боломжтой. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь санхүүжилтийг хангалттай олгосон боловч нэхэмжлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, үндэслэлгүй шалтаг хэлж өнөөдрийг хүртэл ажлаа хийж гүйцэтгэхгүй хариуцагчийг хохироож байна. Дээр дурдагдсан ажил гүйцэтгэх 2 гэрээний ерөнхий нөхцөлийн 11.2-т гэрээний ерөнхий нөхцөлд өөрөөр заагаагүй бол гэрээний үнэ нь зөвхөн байгууламжид өөрчлөлт гарсан эсвэл гэрээнд өөрөөр заасан тохиолдлоос бусад ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй хатуу тогтсон үнийн дүн байна. Гэрээний тусгай нөхцөлийн 11.2-т гэрээний үнэнд үнийн тохируулга хийхгүй гэж тус тус заасан. Гэрээгээр гүйцэтгэгчээс ирүүлсэн санал болгож ирүүлсэн үнийн дүнд багтаж, энэхүү ажилтай холбоотой бүхий л ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ гэсэн. Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын Сонгино 220, 110, 35 кВ-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендер сонгон шалгаруултад оролцож, хамгийн бага үнийн санал буюу 18 197 889 825 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр, мөн цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг мөн хамгийн бага үнийн санал буюу 8 739 498 905 төгрөгийн төсөвт өртөгтэй тус тус хийж гүйцэтгэхээр санал ирүүлсэн. Санал ирүүлсний дагуу захиалагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээний талаар Тендерийн тухай хуулийн 5.1.16-д заасан байгаа. Түлхүүр гардуулах гэрээний барилга байгууламжийн зураг төсөл инженерийн тооцоо тоног төхөөрөмж нийлүүлж суурилуулан уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохдоо хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил бараа үйлчилгээг бүхэлд нь хамарсан нэг гэрээг хэлнэ гэсэн.... Валютын ханшийн зөрүү гэж яриад байна. Валютын ханшийн зөрүүний талаар Хөгжлийн банк санхүүжүүлэгчээр орж ирж гурван талт гэрээ байгуулагдсан байдаг. Валютын ханшны зөрүү, эрсдэл гэрээний 12.1.4-т заасныг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаад ажил эхлэх өдрөөс гэж байгаа. Ажил эхлэх өдөр нь уг гэрээнийхээ тусгай нөхцөлд зааж өгсөн. Тусгай нөхцөлийн 1.1.7-д ажил эхлэх өдөр нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэж байгаа. Энэ гэрээ нь өмнөх гэрээнүүдтэй өөрчлөлт оруулсан юм биш харин шинэчилж байгуулсан гэрээ юм. Иймд өмнөх талуудын хооронд байгуулсан гэрээтэй холбож шаардлага гаргах нь үндэслэлгүй. Мөн гэрээнд төлбөрийг Монгол Улсын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл гэрээний уг заалт нь хуульд нийцээгүй учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Нэмэлт ажлын зардал гэж тендерийн сонгон шалгаруулалтын үндсэн дээр хийгдэж байгаа ажил. Нэмэгдэл ажил гэж яриад байгаа боловч ямар ч гаргасан нэмэгдэл ажил байхгүй. Бетон суурийг төмөр болгосон гэж байна. Суурийг ямар болгох нь гүйцэтгэгч өөрсдөө зураг төсвөө зохиогоод, түүнийхээ дагуу бүх ажлаа хийж гүйцэтгэж байгаа. Нөгөө талаар газрын байршил огт өөрчлөгдөөгүй. Анх батлагдсан газар дээр геологийн дүгнэлт хийсэн тэр газар дээрээ л байгууламжаа барьсан. Газар шорооны ажил их гарсан гэж яриад байна. Анх тендерт ирүүлсэн баримт бичигтээ газар шорооны ажлын төсөв нь тэр чигээрээ байгаа. Энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлт нь учир дутагдалтай. Анхны төсөвт өртөгт багтсан ажлыг нэмэлт ажил гээд гаргаад ирсэн. Тэр нь ялгаж зааглаагүй, тодорхой бус ерөөсөө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хуулуулаад бичсэн тодорхойгүй, мөн шинжээчид эрх үүрэг тайлбарласан эсэх нь тодорхой бус байна. Үүнийг анхааралдаа авах нь зүйтэй. Зээлийн шимтгэлийн зардал гэж байгаа. Нэхэмжлэгч тал бүх тендер сонгон шалгаруултад бид нар ийм санхүүгийн боломжтой, санхүүгийн чадавхаа харуулсан баримтыг гаргаж өгсөн. Гэрээнд гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ гэж заасан. 2014 онд төсөв батлагдаагүй гэж нэхэмжлэгч ярьдаг. Батлагдаагүй байж болно. Гэхдээ энэ нь улсын хөрөнгөөр санхүүждэг ажил болохоор улс мөнгийг нь баталж өгөөгүй. Өнөөдрийг хүртэл хийж гүйцэтгээгүй ажил их байгаа гэдгээ зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талаас ямар ч төлбөрийн мэдэгдлээ ирүүлээгүй байж ямар хоногоор тооцож алданги шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Захиалагчийн зүгээс санхүүжилтийг тухай бүр нь олгосон байхад ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй байж мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй. Газар эзэмших асуудалтай холбоотой газрын маргаан гарсан тул шүүгчийн захирамжаар газар дээр ажил гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн. Үүнийг гүйцэтгэгч шүүгчийн захирамжаар түдгэлзүүлснийг захиалагчийн буруу гэж үзэж хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хариу тайлбарт: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь Засаг даргын тамгын газарт хамааралгүй, бие даасан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар бөгөөд Сонгинын эрчим хүчний дэд станц болон Зайсан хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар санхүүжүүлэгчээр орсоноос захиалагчаар оролцоогүй. Сүүлдээ хөрөнгө байхгүй учир Хөгжлийн банк санхүүжүүлэгч болсон. Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь Сонгины дэд станцаас Зайсан дэд станц хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын хувьд нэмж хийсэн ажилд 787 899 647 төгрөг, ам долларын ханшийн зөрүүнд 691 969 954 төгрөг, эх үүсвэргүй батлагааны шимтгэлд 65 596 923 төгрөг, шүүхийн шийдвэрээр ажил зогсоосонтой холбоотойгоор материал худалдан авалт хийсэн, эргэлтийн хөрөнгө түгжсэн алдангид 15 446 37.55 төгрөг, материал нүүлгэн шилжүүлэлтийн зардалд 2 131 000 төгрөг, санхүүжилт хугацаандаа хийгдээгүйн алданги 21 64 325.186 төгрөг, нийт 9 786 001 537 төгрөг шаарджээ. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн 4.4.2.4-т Улаанбаатар хотод цахилгааны 110 кВ-ын Их тойруу цагираг шугам сүлжээ байгуулахаар тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгож Улсын Их Хурлаас баталсан. Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрчим хүчний эх үүсвэр буюу дэд станц барих ажлыг зохион байгуулах эрх, үүрэгтэй байдаг. Иймд захиалагч байгууллага нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар биш, харин Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байна. Санхүүжилтийн тухайд 2012 оны Монгол Улсын Төсвийн тухай хуульд Монгол Улсын 2012 оны төсвөөс Улаанбаатар хотод олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан бөгөөд үүнд Сонгино 220/110/35 кВ-ын дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын хувьд төсөвт өртөг нь 19,5 тэрбум төгрөг байхаар төсөвлөгдөж, үүнээс 2012 онд санхүүжих нь 10,1 тэрбум төгрөг байхаар 2012 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 19-т, Их тойрог кВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам 110/35/10 кВ-ын 2х40 МВА дэд станцийн хувьд уг ажлын төсөвт өртөг 22,7 тэрбум төгрөгөөр төсөвлөгдөж, 2012 онд санхүүжих нь 8,7 тэрбум байхаар 2012 оны төсвийн тухай хуулийн 20 дахь хэсэгт тус тус хуульчлагджээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2012 оны Монгол Улсын төсвийн тухай хуульд Монгол Улсын 2012 оны төсвөөс Улаанбаатар хотод олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлэх төсөл батлагдсаны дагуу Сонгино 220/110/35/ кВ-ын 2х125 МВА дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон Тойрог 110 кВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам,110/35/10 кВ-ын 2х40 МВА дэд станцын ажлуудыг зөвхөн гүйцэтгэлээр нь 13,4 тэрбум төгрөгийг санхүүжүүлэх үүргийг хүлээсэн бөгөөд энэ үүргээ гэрээний дагуу биелүүлсэн. Санхүүжилт хугацаандаа хийгдээгүй алданги 2,1 тэрбум төгрөгийн тухайд дээрх ажлуудад Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь захиалагийн хяналтыг хэрэгжүүлсэн Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хянан баталгаажуулж ирүүлсэн гүйцэтгэлийн дагуу 13,4 тэрбум төгрөгийг гэрээний хүчинтэй хугацаанд цаг хугацаанд нь бүрэн олгож ирсэн тул шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 13,4 тэрбум төгрөгийг бүрэн олгосон тул бусад эх үүсвэр болох улсын төсөв, Хөгжлийн банкнаас дутуу олгосон санхүүжилтийг тус газраас шаардах эрхгүй. 2013 оны санхүүжилтийн хувьд Эрчим хүчний сайдын багцад Сонгино 220/110/35/ кВ-ын 2х125 МВА дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын санхүүжилт нь 3.5 тэрбум төгрөг, Их Тойрог 110 кВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 кВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/ 10 кВ-ын 2х40 мВа дэд станц 8.1 тэрбум, Эрчим хүчний сайдын багцад Монгол Улсын 2013 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 17.1.36, 17.1.37-д заасан. Харин 2014 оны санжүүжилтийн хувьд 20.1.1.22-т 3.0 тэрбум төгрөг, 20.1.1.23-д 2.4 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн. 2015 оны санхүүжилтийн хувьд Монгол улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2015 онд Хөгжлийн банкнаас санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтын 127 дугаар хэсэгт Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км, 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг, барилга угсралтын ажлын төсөвт өртөгийг 2,1 тэрбум төгрөг, санхүүжих нь 993,5 сая, 129 дахь хэсэгт Сонгино 2220/110/35 кВ-ын 2Х125 МВА дэд станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам ажлын төсөвт өртөгийг 4,7 тэрбум төгрөг, санхүүжүүлэх дүнг 2,6 тэрбум төгрөгөөр тус тус батлагдсан байна. 2017 оны санхүүжилтийн тухайд Монгол улсын 2017 оны Төсвийн хуулийн 2 дугаар хавсралтаар Монгол улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд Эрчим хүчний сайдын багцийн XVII.1.22 дахь хэсэгт 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км, 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг, барилга угсралтын ажил нь 2,1 тэрбумын төсөв өртөгтэй санхүүжих нь 583,9 сая төгрөг, XVII.1.24 дахь хэсэгт Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 мВа дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугам нь 4,6 тэрбумаар төсөвлөгдөж, санхүүжих нь 1.2 тэрбум төгрөгөөр батлагдсан. 2013-2017 онуудад улсын төсөвт батлагдсан дээрх санхүүжилт Нийслэлийн Засаг даргын тамгын газраар дамжаагүй, Эрчим хүчний яам болон Хөгжлийн банкнаас гүйцэтгэгч болох Эрчим хүч барилга угсралтын трест ХХК-д олгогджээ. Иймд Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь 2012 онд төсөвт тусгагдсан 2 ажил дээр 1,4 тэрбум төгрөгийг гэрээнд заасан хугацаанд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хянан баталгаажуулж ирүүлсэн гүйцэтгэлийг үндэслэн санхүүжилтийг бүрэн олгосон тул санхүүжилтийг хугацаандаа олгоогүйн алданги гэж 2,1 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул шинжээчийн дүгнэлтийг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Валютын ханшийн зөрүү гэж байна. 2014 оны 09 сарын 25-нд гэрээг шинэчилж байгуулсэн ба уг гэрээгээр валютын ханшийн тохиргоотой холбоотой заалт шинээр орж ирсэн. Өмнөх 2012, 2013 оны сунгалт хийж байсан болон анхны гэрээ, хугацаа сунгасан гэрээнүүдээр ямар нэгэн тохируулга хийх заалт байхгүй. 2014 онд байгуулсан гэрээгээр валютын ханшийн хөдөлгөөнтэй холбоотойгоор тохируулга хийх, эрсдэлийг ямар байдлаар хариуцаж хүлээх бэ гэдэг асуудлаар хоёр тал тохиролцсон. Энэ зохицуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

Ажил гүйцэтгэхтэй холбоотой зөвшөөрөл хугацаандаа олгоогүй тухайд: Эрчим хүчний барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д тусгай зөвшөөрөл олгох хүчингүй болгохтой холбогдон гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана гэж заасны дагуу эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгодог учраас ажил гүйцэтгэхтэй холбоотой зөвшөөрөл хугацаандаа олгогдоогүй шаардлагыг Нийслэлийн засаг даргын тамгын газар хариуцахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

  Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ, Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ, түүний нэмэлт гэрээ-нүүдийг цуцлах тухай шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтуудыг баримтлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар/ОНӨААТҮГ/ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 6 330 567 900 /зургаан тэрбум гурван зуун гучин сая таван зуун жаран долоон мянга есөн зуу/ төгрөгийг тэнцүү хэмжээгээр тус тус гаргуулж нэхэмжлэгч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3455 433 638/ гурван тэрбум дөрвөн зуун тавин таван сая дөрвөн зуун гучин гурван мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 087 958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /ОНӨААТҮГ/ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамж болох 31 810 789 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 15 000 000 төгрөг, нийт 46 810 789 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдолд:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэт нэг талыг баримталж, улмаар хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэмэлт ажлын зардал, валютын ханшийн зөрүү гэж 3 165 283 950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэмэлт ажлын зардал гаргуулах шаардлагын тухайд. Зохигч нарын хооронд дараах 2 ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 1 дэх гэрээ нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдер 18,197,889,825 төгрөгийн үнийн дүнтэй №ИТЗТБУ-2012/01 тоот Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2x125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр байгуулж, гүйцэтгэгч ажлыг 2013 оны 12 дугаар сарын 03-ны дотор хийж гүйцэтгэх, захиалагч гэрээнд заасны дагуу 2012 онд батлагдсан хөрөнгө болох 10 тэрбум төгрөгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг олгох үүргийг тус тус хүлээсэн. Ажил гүйцэтгэх явцад гүйцэтгэгч ЭХБУТ ХХК-ийн хүсэлтээр гэрээний хугацааг 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №ИТЗТБУ-2012/01-01 тоот гэрээгээр 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Улмаар дээрх гэрээний хугацаа дуусаж, гэрээнд заасан ажлыг үргэлжлүүлэхээр өөр этгээдүүд буюу Монгол Улсын Хөгжлийн банк /санхүүжүүлэгч/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /захиалагч/, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК /гүйцэтгэгч/ нар 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг шинэчлэн С-ДБ-Б 2014-165 дугаар гэрээг байгуулж, гэрээгээр Сонгино дэд станцын ажпыг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар тохиролцож, энэхүү 3 талт гэрээний хугацааг мөн гүйцэтгэгчийн хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн С- ДБ-Б 2014-165-01 тоот гэрээгээр 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Захиалагч талаас гэрээнд заасны дагуу санхүүжилтийг бүрэн олгосон боловч гүйцэтгэгч нь өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй байна. Гүйцэтгэгч нь дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд газрын байршил өөрчлөгдсөний улмаас нэмэлт зардал гарсан гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарладаг боловч газрын байршил огт өөрчлөгдөөгүй, тендерийн баримт бичигт заасан газрын байршил хэвээрээ, мөн нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь авсан санхүүжилтэндээ тохирсон ажпыг хийж гүйцэтгээгүй, үр дүнг хүлээлгэн өгөөгүй хариуцагчийг хохироож байхад шүүх хариуцагчаас нэмж төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Шүүх газрын байршил өөрчлөгдсөний умаас нэмэлт зардал гарсан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр гэнэт тус шаардлагынхаа үндэслэлийг өөрчлөн анх төсөв зохиохдоо тэгшхэн газар дээр хийхээр зохиосон боловч дараа нь тэгшхэн газар байгаагүй гэж тайлбарласан бөгөөд хариуцагчаас дээрх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасны дагуу хариу тайлбар өгөх боломжийг шүүх олголгүйгээр хуралдааныг үргэлжлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэгч нь гэрээний дагуу санхүүжилтээ бүрэн авсан, ажпыг бүрэн хийж гүйцэтгэх боломжтой атал өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй шалтгаанаа 2 дахь гэрээт ажлын явцад үүссэн газрын маргааныг шалтаг болгон шүүхэд буруугаар тайлбарлаж, улмаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үүргээ биелүүлээгүйгээс буруу шийдвэр гаргасан. Дээрх үйл баримтыг буюу хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар хариуцагчийн зүгээс 2 гэрээт ажлыг газар дээр нь очиж үзлэг хийлгэх, мөн газрын байршил өөрчлөгдөөгүй болохыг буюу хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох тендерийн баримт бичиг-ийг холбогдох газраас нь гаргуулах хүсэлтүүдийг тавьсан ч шүүх хангаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болно. Шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгт маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээ нь тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр байгуулагдсан байна гэж, мөн тендерийн баримт бичиг нь гзрээний гол нөхцөл байна гэж зөв дүгнэсэн атлаа тус баримтыг гаргуулах хариуцагчийн хүсэлтийг хангаагүй бөгөөд улмаар хэрэгт авагдаагүй нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, 1119 дугаар магадлалаар тухайн ажил гүйцэтгэх гэрээ нь сонгон шалгаруулалт буюу тендерийн үйл ажиллагааны үндсэн дээр үүссэн болон уг харилцаанд хэн ямар эрх, үүрэгтэй оролцсон ... талаар нотлох баримтыг гаргуулан авах ажиллагааг хийх шаардлагатай гэж хэргийг анхан шатны шүүхэд буцаасан боловч хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, хариуцагчийн татгалзлын болон мэтгэлцээний гол үндэслэл болсон гэрээний гол нөхцөл болох үндсэн тендерийн бичиг баримтыг гаргуулаагүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх нэмэлт ажлын зардал гэж 2 051 012 164 төгрөгийн шаардлагыг хангахдаа аль гэрээг үндэслэж байгаа, ямар нэмэлт ажил хийж зардал гарсан гэж дүгнэж буй тухайгаа шийдвэрт дурдаагүйн улмаас шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой гараагүй. Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК санхүүжилтээ бүрэн авсан хэдий ч гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд авсан санхүүжилтэндээ тохирсон ажпаа хийж гүйцэтгээгүй байхад нэмэлт ажпын зардал гэж хариуцагчаас төлбөр гаргуулахаар шүүх шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Хариуцагч нараас тус үндэслэлээр үндсэн нэхэмжпэлийн шаардлагатай тооцогдох сөрөг шаардлага гаргасан боловч шүүх оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд үндэслэлээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй гэж үзсэн. Харин хариуцагч байгууллагуудаас олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлагыг бүрэн хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан щийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон ба хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч ... сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тодорхой заасан байдаг. 2 дахь гэрээ нь зохигчдын хооронд 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 8 739 498 905 төгрөгийн үнийн дүнтэй, Улаанбаатар хотын 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын ИТЗТБУ-2012/02-3 дугаартай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч ажлыг 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээлгэн өгөх, захиалагч тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд гүйцэтгэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болгож, ИТЗТБУ-2012/02-3-1 дугаартай сунгалтыг гэрээг байгуулсан. Улмаар дээрх гэрээний хугацаа дуусаж, гэрээнд заасан ажлыг үргэлжпүүлэхээр өөр этгээдүүд буюу Монгол Улсын Хөгжлийн банк /санхүүжүүлэгч/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /захиалагч/, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК /гүйцэтгэгч/ нар 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг шинэчлэн С-ДБ-Б 2014-162 дугаартай гэрээг байгуулж, ажпыг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар тохиролцож, энэхүү 3 талт гэрээний хугацааг мөн гүйцэтгэгчийн хүсэлтээр 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгахаар тохиролцсон байдаг. Тус гэрээний дагуу санхүүжилт бүрэн олгогдсон боловч Зайсангийн хүүшийн зоорь орчим суурилуулах 4 ширхэг тулгуур баганатай холбоотойгоор газар эзэмшигч аж ахуй нэгжүүд шүүхэд хандаж, улмаар шүүгчийн захирамжаар тэдгээрийн газар дээр ажил гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн. Дээрх 4 ширхэг тулгуур баганаас бусад гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэх боломжтой атал мөн газрын маргааныг шалтаг болгон өнөөдрийг хүртэл бусад ажлыг хийж гүйцэтгээп/й захиалагч талыг хохироож байна.1 дэх болон 2 дахь гэрээт ажил нь түлхүүр гардуулах нөхцөлтэй бөгөөд гүйцэтгэгч компани нь цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төслийг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, холбогдох газруудаар баталгаажуулсны үндсэн дээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, хүлээлгэж өгнө гэж гэрээний салшгүй хэсэг болох техникийн тодорхойлолтод заасны дагуу Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК зураг төсвөө хийлгэж, цахилгаан дамжуулах агаарын шугамын трассыг гаргасан атлаа захиалагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь тус хоёр ажлын зураг төслийг гүйцэтгүүлэхээр "Электросеть проект ХХК, Эрчим корпораци ХХК нартай зураг, төсөл боловсруулах гэрээ байгуулсан байдаг бөгөөд зургийн алдаанаас гарсан хохирлыг зураг, төсөв зохиогч хариуцахаар заасан байхад уг гэрээнд оролцоогүй, хамааралгүй захиалагчаас хохирол, төлбөр шаардах үндэслэлгүй. Гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажил зогссон хэдий ч захиалагчийн зүгээс ажлаа тогтоосон хугацаанд хийлгүүлэхээр өөрийн бололцоогоор дэмжлэг, туслалцаа үзүүлж газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох газруудад хандсан ч аж ахуй нэгжүүд хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шүүхэд хандаж, шүүгчийн захирамжаар ажлыг зогсоосон тул өнөөдрийг хүртэл 4 тулгуур багана суурилуулах ажил хийгдэх боломжгүй байгаа. Валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн гэх 4 279 555 736 төгрөг гаргуулах шаардлагын тухайд талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18 197 889 825 төгрөгийн үнийн дүнтэй №ИТЗТБУ-2012/01 /1 дэх гэрээ/ дугаар гэрээ, 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8 739 498 905 төгрөгийн үнийн дүнтэй ИТЗТБУ-2012/02-3 12 дахь гэрээ/ дугаар ажил гүйцэтгэх гэрээнд тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажпын гүйцэтгэлээр санхүүжүүлнэ, гэрээний ерөнхий нөхцөлийн 11.2-т гэрээний тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол гэрээний үнэ нь зөвхөн байгууламжид өөрчлөлт гарсан эсвэл гэрээнд өөрөөр заасан тохиолдлоос бусад ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй хатуу үнийн дүн байна, гэрээний тусгай нөхцөлд Гэрээний үнэнд үнийн тохируулга хийхгүй гэж тус тус заасан. Гэрээнд валютийн ханшийн талаар буюу ханшийн өөрчлөлтийг захиалагч хариуцах талаар ямар ч заалт байхгүй бөгөөд гэрээний үнийн дүн хатуу тогтсон үнэ байх нөхцөлтэйгээр байгуулсан. Захиалагчийн зүгээс хэдийгээр гэрээгээр тогтоосон хугацаанд ажлын гүйцэтгэлийг шаардах эрхтэй байсан боловч гүйцэтгэгч компанийн хүсэлтийг үндэслэн гэрээний хугацааг сунгаж байсан бөгөөд гэрээний хугацаанд зөвхөн өерчлөлт оруулж бусад заалтад ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Гүйцэтгэгч компани өөрийн зохиосон зураг, төсвийн дагуу ажлыг гүйцэтгэхдээ уулан дээр хад, асга ихтэй хүнд нөхцөлд ажиллаж, хугацаа их орсон гэдэг боловч гэрээний ерөнхий нөхцөлийн 9.2-т гүйцэтгэгч гэрээ байгуулахдаа байгууламжийн талаар захиалагчийн ирүүлсзн мэдээллийг зохих журмын дагуу шалгаж үзсэний үндсзн дээр, мөн гүйцэтгэгч ажпын талбарт очиж үзэхдээ олж авсан мэдээлэл болон тендерийн эцсийн хугацаа дуусахаас 28 хоногийн өмнө олж авсан байгууламжтай холбоотой бусад бэлэн өгөгдөл мэдээллийн үндсэн энэхүү гэрээг байгуулж байна гэдгээ баталгаажуулна. Дээр дурдсан мэдээллийг олж авч чадаагүйгээс үүссэн байгууламжийг амжилттай гүйцэтгэхэд учрах урьдчилан хараагүй аливаа бэрхшээл, зардлын талаарх хариуцлагыг гүйцэтгэгч өөрөө хариуцна гэж заасан. Ийнхүү өөрийн буруутай үил ажиллагааны улмаас хугацаа хэтрүүлж өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй атлаа валютын ханшийн зөрүү гэж шаардаж байгаа нь ойлгомжгүй. 1 болон 2 дахь гэрээг Монгол Улсын Хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК шинэчлэн байгуулахдаа гэрээний 12.1.4-т Валютын ханш уналт гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20 хувь буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжилбэл эрсдэлийг захиалагч хариуцна гэж тусгасан байдаг. Гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасан Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн буюу хуульд харшилсан хэлцэл гэж үзнэ. Түүнчлэн гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 09 дүгээр сарын 25- ны өдрөөс гэрээ дуусгавар болсон 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд гэрээний 12.1 4-т заасан ханшны уналт гараагүй. Гэтэл шүүх 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний дээрх заалтыг 2012 онд байгуулагдсан гэрээтэй холбон гэрээнд оруулсан өөрчлөлт гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ын хооронд 2012 онд байгуулагдсан гэрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК дур мэдэн өөрчлөлт оруулж, түүнээс гарах хариуцлагыг гэрээнд оролцлоогүй этгээд хүлээхээр шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцэхгүй бөгөөд шүүх ханшны уналт гэж 4 279 555.736 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газрын давж заалдах гомдолд: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэт нэг талыг баримталж Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас буюу төсвөөс нэмэлт ажлын зардал, валютын ханшийн зөрүү гэж 3 165 283 950 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Нэмэлт ажпын зардал гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байж чадаагуй тухайд зохигч нарын хооронд үндсэн болон хугацаа сунгаж хэд хэдэн гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч гэрээнд заасны дагуу болон нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрээгээр тохиролцсон санхүүжилтийг бүрэн олгосон боловч гүйцэтгэгч нь өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй. Нэхэмжлэгч тал дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд газрын байршил өөрчлөгдсөний улмаас нэмэлт зардап гарсан гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарладаг боловч тендерийн баримт бичигт заасан газрын байршил өөрчлөгдөөгүй, гүйцэтгэгч захиалагчаас авсан санхүүжилтэндээ тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүй, үр дүнг хүлээлгэн өгөөгүй хариуцагчийг, цаашлаад нийтийн ашиг сонирхлыг хохироож байхад шүүх хариуцагчаас нэмж төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй. хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж дүгнэлгүйгээр шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна Тухайлбал, гүйцэтгэгч нь гэрээний дагуу санхүүжилтээ бүрэн авсан, ажлыг бүрэн хийж гүйцэтгэх боломжтой атал өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй шалтгаанаа 2 дахь гэрээт ажлын явцад үүссэн газрын маргаантай холбон тайлбарлаж байгааг шүүх анхаарч үзээгүй ба уг маргаантай асуудлыг тодруулах зорилгоор хариуцагч тал нотлох баримт гаргуулах, газар дээр нь үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын тайлбар, баримтад үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ зөрчсөн. Мөн түүнчлэн шүүх ямар гэрээг үндэслэж, ямар нэмэлт ажил хийсэн зардал гэж үзэж 2 051 012 164 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тухайгаа шийдвэрт дурдаагүйн улмаас шүүхийн шийдвэр тодорхой биш, ойлгомжгүй, үндэслэл бүхий байж чадахгүй байна. Тухайлбал, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь захиалагчаас санхүүжилтээ бүрэн авсан хэдий ч гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрч байхад шүүх нэмэлт ажлын зардал гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь төсвөөс мөнгө авчихаад ажлаа хийхгүй байгаа үйлдлийг зөвтгөж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох сөрөг шаардлага гаргасан боловч шүүх итгэмжлэгдсэн төлөөлөгчид сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогчид хуулиар олгосон эрхийг зөрчсөн. Учир нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэгтэйгээр итгэмжлэл олгосон ба хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч ... сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тодорхой заасан ба хэрэгт авагдсан байгаа. Валютын ханшийн зөрүүгээс үүссэн төлбөрийг гаргуулах шаардлагын тухайд талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 18 197 889 825 төгрөгийн үнийн дүнтэй №ИТЗТБУ-2012/01 /1 дэх гэрээ/ дугаар гэрээ, 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 8 739 498 905 төгрөгийн үнийн дүнтэй ИТЗТБУ-2012/02-3 /2 дахь гэрээ/ дугаар ажил гүйцэтгэх гэрээнд тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажпын гүйцэтгэлээр санхүүжүүлнэ, гэрээний ерөнхий нөхцлийн 11.2-т гэрээний тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол гэрээний үнэ нь зөвхөн байгууламжид өөрчлөлт гарсан эсвэл гэрээнд өөрөөр заасан тохиолдпоос бусад ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй хатуу үнийн дүн байна, гэрээний тусгай нөхцөлд гэрээний үнэнд үнийн тохируулга хийхгүй байхаар талууд тохиролцсон. Эдгээр гэрээнд валютийн ханшийн талаар буюу ханшийн өөрчлөлтийг захиалагч хариуцах талаар ямар ч заалт байхгүй бөгөөд гэрээний үнийн дүн хатуу тогтсон үнэ байх нөхцөлтэй ба компанийн хүсэлтийг үндэслэн зөвхөн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж бусад заалтад ямар нэгэн өөрчлөлт оруулж байгаагүй. Харин Монгол Улсын Хөгжлийн банк санхүүжилтйиг хийх болсонтой холбоотойгоор 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд уг гэрээний 12.1.4-т Валютын ханшны уналт гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20 хувь буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжилбэл эрсдэлийг захиалагч хариуцна гэж тусгасан. Энэхүү гэрээг байгуулсан өдөр буюу 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс гэрээ дуусгавар болсон 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд гэрээний 12.1.4-т заасан ханшны уналт гараагүй. Гэтэл шүүх 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний дээрх заалтыг 2012 онд байгуулагдсан гэрээтэй холбон гэрээнд оруулсан өөрчлөлт гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн ба 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд валютын ханшны зөрүү 4 279 555 736 төгрөг байхаар гаргасан шинжээчийн дүгнэлтийг шууд авч хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь төсөвт байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүрэг зөрчигдсөнөөс үүссэн хохиролд 9 786 001 538 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарлан, зохих ажиллагааг явуулсан боловч хэргийн оролцогчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг зөрчсөн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэх, хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах тухай заалтыг тус тус зөрчсөнөөс хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх хангагдаагүй байна.

 

Шүүх тухайн байгууллагыг төлөөлөн сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй гэх үндэслэлээр хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуягийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид холбогдуулан 220/110/35 кВ-ийн 2*125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7918 тоот захирамжаар, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, Н.Хулан нарын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-аас 220/110/35 кВ-ын 2*125 мВа чадалтай дэд станц, 220 кВ-ын 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл, барилга угсралтын ажлын гэрээ, 220 кВ-ын Сонгино дэд станцаас 110 кВ-ын Зайсан дэд станц хүртэлх 110 кВ-ын 50 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг төсөл барилга угсралтын ажлын гэрээний дагуу шилжүүлсэн 7 206 256 931 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 8294 дүгээр захирамжаар тус тус хүлээж авахаас татгалзсан байна. /8хх79-80, 89-90/

 

Хэргийн 7 дугаар хавтасны 107 дугаар талд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас Д.Батхуягт, 6 дугаар талд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал, Н.Хулан нарт 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 35, 38, 26 дугаар зүйлд заасан эвлэрэх, хүлээн зөвшөөрөхөөс бусад эрхийг тус тус олгосон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй ба зохих эрх бүхий этгээд тамга, тэмдэг дарж, эвлэрэл болон хүлээн зөвшөөрөхөөс бусад асуудлаар хэргийн оролцогчийн эрхийг эдлэх талаар уг итгэмжлэлд заасан байхад шүүх дээрх баримтыг буруу үнэлснээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх зөрчигдсөн байна.

 

Энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар бичгийн нотлох баримтууд эхээрээ байх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгнө гэсэн байтал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй дараахь баримтууд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй байна. Үүнд: 3 дахь хавтаст хэргийн 12-14-20 дугаар талд 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-аас 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 203 тоот гэрээ сунгуулах тухай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн албан бичиг, гэрээний тусгай нөхцөл, Нийслэлийн засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/125 тоот хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамж, хавсралтын хамт, 3 дахь хавтаст хэргийн 94-95, 4 дэх хавтаст хэргийн 80-81 дэх талд гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурлын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар тэмдэглэл /үүрэг өгөх тухай/, 84 дэх талд Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-аас ирүүлсэн 160 тоот албан бичгийн талаар ярилцсан хурлын тэмдэглэл, 73-76 дугаар талд Улаанбаатар хотын Сонгино 220/110/35 кВ-ын 2*125 МВА дэд станц, 220 кВ-н 10 км цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх санхүүжилтийн график, төслийн дугаар ИТЗТБУ-2012/01, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх хугацаан график / Сонгино 220/110/35 кВ-ын 2х125 МВА дэд станц, шугам /2015 оны 01 сараас-2014 оны 6 сар хүртэл/, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн захирлын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тушаал, 202-204 дүгээр талд 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК, Эрчим корпораци ХХК-ийн хооронд хийгдсэн ажлын зураг төсөл боловсруулах гэрээ, 206 дугаар талд 220/110/35 кВ-ын Сонгино дэд станцын барилга угсралтын ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хурлын протокол зэрэг баримтууд шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх эдгээр шаардлага хангахгүй баримтуудыг хэргийн нотлох баримтаас хасах ажиллагааг хийх шаардлагатай бөгөөд нотлох баримтыг хасах тохиолдолд хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эсхүл дахин баримтаа бүрдүүлэх боломж олгогдох учиртай.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/01835 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 984 369.75 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ