Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 537

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

улсын яллагч П.Бямбасүрэн,                    

шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:            

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1990 оны 03 сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Грийт Анга" ХХК-нд зөөгч ажилтай, ам бүл 1, урьд 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2015 оны 11 сарын 09-нд Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, Ж.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1809025660621 дугаар 185/2018/0522/Э индекстэй хэргийг 2018 оны 07  дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:                    

     

Шүүгдэгч Ж.Б2018 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 20-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливууд” баарны гадна хохирогч Ц.Номинг бусдыг мөрлөлөө гэсэн маргааны улмаас нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй, зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүд, хамар, хацар орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бгийн: Хэргийн талаар шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг

 

Улсын яллагч  хавтаст хэргээс:

   Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Номингийн: ...баарны гадна таксинаас буугаад байж байтал үл таних залуусын нэг нь найз Отгоолойг мөрлөөд гичий минь яаж яваад байгаа юм бэ гээд хараагаад байсан, янхан минь гээд байхаар нь бид 3 явах гэж байтал өөдөөс хүрээд ирэхээр нь чи одоо юу юм бэ гэхэд хар өнгийн савхин куртка өмссөн мяраалагдуу залуу миний толгой руу гараараа нэг удаа цохиход би хамар руу цохичих вий гээд хамраа нуух гэтэл дахиад гараараа миний хамар руу цохиод хугалчихсан, тэгээд цус гараад шоконд орсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-3-5/,

 

Мөрдөн байцаалтад Б.Отгонгэрэлийн: ...холливуудын гадаа найзтайгаа таксинаас буугаад байж байтал үл таних залуу намайг мөрлөөд гичий яаж яваад байгаа юм бэ гэхэд мөн хамт явж байсан хар савхин курткатай залуу янхан минь гэхэд Номин юу гээд байгаа юм гэхэд хар савхитай Баярмагнай гэх залуу нь Номингийн нүүр руу нь нэг удаа гараараа цохисон. Баярмагнай өөр хүнийг цохиж зодсон асуудал байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-7/,

 

Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ж.Бийн: ... миний араас нэг хүн цохих шиг болсон, би шууд эргэж хараад л нүүр руу нь нэг удаа цохисон, ямар хүн байсныг мэдээгүй. Тэгтэл эмэгтэй хүн байсан, тэр хавьд байсан залуус эмэгтэй хүн цохичихлоо гээд бужигналдаад байсан. Юу болсныг сайн санахгүй байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24-25/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №6496 тоот:

  1. Ц.Номингийн биед хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй, зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүд, хамар, хацар орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг байнгад алдагдуулахгүй.

Ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт /хх-10/,

 

Хохирогч Ц.Номингийн гаргасан хүсэлт /хх-38/, Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Торгуулийн хуудасны бүртгэл /хх-22-23/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-25/, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны тодорхойлолт /хх-26/, “Грийт Анга” ХХК-н тодорхойлолт /хх-27/, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-28/, 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-32-35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

                                   

Шүүгдэгч Ж.Б2018 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 20-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливууд” баарны гадна хохирогч Ц.Номинг нүүрэн тус газар нь цохиж хамар ясны баруун хажуу хананы зөрүүтэй, зүүн хажуу хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүд, хамар, хацар орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №6496 тоот дүгнэлт, мөрдөн байцаалтад хохирогч Ц.Номингийн мэдүүлсэн мэдүүлэг, яллагдагч Ж.Баярмагнайгийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр тогтоогдон нотлогдов.  

Шүүгдэгч Ж.Бг /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.                                                                          

Шүүгдэгч Ж.Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Номингийн гомдол саналгүй /хх-38/ гэж хүсэлтээ гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.                       

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.Бөөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.