| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2508 00036 1325 |
| Дугаар | 2025/ДШМ/1391 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Солонго /цахимаар/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/1391
2025 12 09 2025/ДШМ/1391
Х.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Солонго /цахимаар/
шүүгдэгч Х.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Далайхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2368 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б-ы гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2508 00036 1325 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Х-гийн Б-, ......... /ЧВ: ...../,
Шүүгдэгч Х.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, ..... 1-7 тоотод оршин суух иргэн У.Б-ы Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн дотогш нэвтэрч, 32 инчийн зурагт 1 ширхэг, зэс цөгц 7 ширхэг, сахлын машин 1 ширхэг, ор хөнжлийн даавуу 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Х.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Х.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч У.Б- “цоожтой гэрт орж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдүүлсэн. Тухайн гэр цоожтой байгаагүй, онгорхой байсан. Хохирогч У.Б-ы хамт гэрт нь орсон. Хохирогч У.Б- “эд зүйлээр архи солиод ир” гэж намайг дэлгүүр явуулсан. Би цоожтой айлын гэрт орох боломжгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Б- 2025 оны 06 дугаар сард цус харвасан. Анхан шатны шүүх хуралдаанд цус харвасантай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу давж заалдах гомдол, эсхүл эсэргүүцэл гаргасан тал гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно” гэж заасны дагуу хэргийг хянан хэлэлцэж өгнө үү...” гэв.
Прокурор Л.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс давж заалдах шатны шүүхэд зөрүүтэй тайлбар өгч байна. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хамгийн хөнгөн ял оногдуулсан. Шүүгдэгчээс хохироос өөр төрлийн ял оногдуулах талаар дурдаж байна. Дээрх хуулийн зүйл заалтад хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй. Давж заалдах шатны шүүх хуралдаан шүүгдэгч Х.Б- “ хохирогч У.Б- хамт байсан” гэх тайлбар өгч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх 14-16/,
- Илтгэх хуудас: “...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 1-7 тоот хаягаас 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсныг Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор 4-145 тоотод оршин суух Өөдөс гэгчийн гэрт байсанг хохирогч У.Б-д хүлээлгэн өгөв...” /хх 17/,
- хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-20/,
- хохирогч У.Б-ы: “...2024 оны 11 дүгээр сарын 28-нд өглөө гэрээ цоожлоод гадуур явж байгаад орой 21 цагийн үед гэрт ирэхэд цоож гэрийн хажууд хэвтэж байсан. Гэрт ороход 32 инчийн зурагт, 7 ширхэг цөгц, сахлын машин, шинэ орны даавуу зэрэг алдагдсан байсан. Зурагтыг 279.000 төгрөг, цөгцийг үнэлж мэдэхгүй, орны даавууг шинээр нь 37.000 төгрөгөөр худалдаж авсан...” /хх 23-24/,
- гэрч Г.Ө-ийн: “...хадам ах Б- хар өнгийн зурагт худалдаж авлаа гэж орж ирсэн. Зурагтыг хэрэглээд байж байтал манай гэрийн ойролцоо байдаг хүүхэд орж ирээд манай зурагт байна гэж хэлсэн. Тэгсэн Б-тай хамт архи уудаг Б- гэгчийн зурагт байсан...” /хх 26/,
- насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн: “...би гудамжиндаа хамт тоглодог найз Д-гийн гэрт ороход Б- ахын зурагт тэднийд байсан. Тоглож дуусаад Б- ахад хэлсэн. Аав Б-д хэлэхэд биш, биш гээд байхаар нь миний наасан скитер байна гэсэн...” /хх 28-29/,
- Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ганцаараа хамт архи уудаг байсан залуу болох Б-ы гэрт очсон чинь Б- байхгүй, гэр нь онгорхой байхаар нь би гэрээс нь зурагтыг нь аваад дүү Ө-ийн гэрт аваачаад тавьчихсан. Би тухайн үед согтуудаа авчихсан байсан. Тэднийхээс өөр ямар нэгэн эд зүйл аваагүй.../хх 31/...би зурагтыг нь авч гэртээ байлгаж байгаад нэгэнт авчихсан юм чинь гэж бодсон. Б-ы дүү манайд тоглож байгаад манай зурагт байна гэхээр нь өгөөд явуулсан...” /хх-ийн 68/
- Тэргүүн үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн магадлагаа ...зэсэн цөгч 7 ширхэг 105.000 төгрөг, сахлын машин 50.000 төгрөг, ор хөнжлийн даавуу 35.000 төгрөг буюу нийт 190.000 төгрөг... болно. /хх 34/,
- Тэргүүн үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнийн магадлагаа ...зурагт 200.000 төгрөг... болно. /хх 39/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Х.Б- давж заалдах шатны шүүхэд хандаж “...би Б-тай хамт гэрт нь очсон, хаалганы цоожийг эвдээгүй...миний биеийн байдал тааруу, харавсан тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь, хэрэгт авагдсан “...Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 1-7 тоот хаягаас 32 инчийн зурагт хулгайд алдагдсан байсныг Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор 4-145 тоотод оршин суух Ө- гэгчийн гэрт байсанг хохирогч У.Б-д хүлээлгэн өгөв...” гэсэн илтгэх хуудас /хх 17/, хохирогч У.Б-ы “...2024 оны 11 дүгээр сарын 28-нд 21 цагийн үед гэрт ирэхэд цоож гэрийн хажууд хэвтэж байсан. Гэрт ороход Neolux брэндийн 32 инчийн зурагт, 7 ширхэг цөгц, сахлын машин, шинэ орны даавуу зэрэг алдагдсан байсан. Зурагтыг 279.000 төгрөг, цөгцийг үнэлж мэдэхгүй, орны даавууг шинээр нь 37.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх 23-24/, гэрч Г.Ө-ийн: “...хадам ах Б- хар өнгийн зурагт худалдаж авлаа гэж орж ирсэн. Зурагтыг хэрэглээд байж байтал манай гэрийн ойролцоо байдаг хүүхэд орж ирээд манай зурагт байна гэж хэлсэн. Тэгсэн Б-тай хамт архи уудаг Б- гэгчийн зурагт байсан...” /хх 26/, насанд хүрээгүй гэрч Б.Б-ийн: “...би гудамжиндаа хамт тоглодог найз Д-гийн гэрт ороход Б- ахын зурагт тэднийд байсан. Тоглож дуусаад Б- ахад хэлсэн. Аав Б-д хэлэхэд биш, биш гээд байхаар нь миний наасан скитер байна гэсэн...” /хх 28-29/, шүүгдэгч Х.Б-ы: “...2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ганцаараа хамт архи уудаг байсан залуу болох Б-ы гэрт очсон чинь Б- байхгүй, гэр нь онгорхой байхаар нь би гэрээс нь зурагтыг нь аваад дүү Ө-ийн гэрт аваачаад тавьчихсан. Би тухайн үед согтуудаа авчихсан байсан. Тэднийхээс өөр ямар нэгэн эд зүйл аваагүй.../хх 31/...би зурагтыг нь авч гэртээ байлгаж байгаад нэгэнт авчихсан юм чинь гэж бодсон. Б-ы дүү манайд тоглож байгаад манай зурагт байна гэхээр нь өгөөд явуулсан...” /хх-ийн 68/ гэсэн мэдүүлэг, нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б- нь хохирогчийн гэрт түүнтэй хамт очсон гэх байдал, мөн хаалга нь онгорхой байсан гэх ба зөвшөөрлийн үндсэн дээр нэвтэрч орсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тодруулбал, хохирогч У.Б-д хохирогчийн эрх үүргийг тайлбарлан, хууль сануулсан баталгаа авч мэдүүлэг авсан, энэхүү мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.
Шүүгдэгч Х.Б- нь тус шүүх хуралдаанд “би хохирогчтой хамт гэрт нь очсон” гэж боловч мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “...ганцаараа согтууруулах ундааны зүйл хэрэглээд Б-ы гэрт очиход гэртээ байхгүй байсан... би зурагтыг нь авч гэртээ байлгаж байгаад нэгэнт авчихсан юм чинь гэж бодсон...” гэж мэдүүлсэн байх ба түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдын гэрт нэвтрэх эрхгүй атлаа нэвтрэн орж, хохирогчийн гэрээс эд зүйлийг нь мэдэгдэлгүй авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч, ашиг хонжоо олох гэсэн сэдэлтийг нь нотолж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь хэдийгээр хохирогч У.Б-тай танил, хамт архи уудаг талаар мэдүүлэх боловч гэрт хохирогчийн зөвшөөрөлгүйгээр чөлөөтэй нэвтрэн орж, эд хөрөнгийг нь эзэмших, ашиглах эрхгүй юм.
Түүнчлэн шүүгдэгч Х.Б- нь “эрүүл мэндийн байдал тааруу, хөдөлмөрийн чадвар алдалттай, хөл, гар мэдээгүй болсон” гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч энэ талаарх баримт хэрэгт хавсаргагдаагүй, мөн хохирол төлбөр төлөгдөөгүй байгааг дурдаж байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба энэ нь тус гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын доод хэмжээ болно.
Иймд, “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх”-ээр гаргасан шүүгдэгч Х.Б-ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шүүгдэгч Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА