2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2026/00728

 

 

 

 

 

2026 оны өдөр

01сар 1115 р 192/ШШ2026/00728

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********

Хариуцагч: ********

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга:Миний бие ******** нь өөрийн нөхөр *******ь хэрэглээний зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр Х********ХК-тай 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн ********дугаар зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээгээр 15,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээнд зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгахаар тохиролцсон. Бид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тусдаа амьдарч байсан ба нөхөр Н******* нь 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зээл миний ******** тоот данснаас 100,000 төгрөгийг суутган авсан байдаг. Н******** нь хамгийн сүүлд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 200,123 төгрөгийн зээлийг өөрийн 5014088065 тоот данснаас төлсөн ба энэ өдрөөс хойш иргэн ********нь зээлийг төлөөгүй байдаг.*******к ХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч миний *************** *************** дахь *******тоот дансанд шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамжгүйгээр барилт хийж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Эрдэнэс таван толгойн ногдол ашиг 205,165 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 79,949 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 74,747 төгрөгийг суутган авсан байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан энэ өдрөөс хойш ********ХК нь шаардах эрхээ хэрэгжүүлж, үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч З********намайг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хандаагүй.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил 9 сарын дараа ********ХК нь 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний ******** ******** тоот дансанд орж ирсэн 23,550,000 төгрөгөөс 20,385,542 төгрөгийг суутган авсан. Иргэний хуулийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан ба ********ХК нь дээрх хуульд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Мөн хуулийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан боловч, миний бие********ХК-д хүү төлөх баталгаа гаргах зэрэг үйлдэл хийгээгүй.

******* ХК нь шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамжгүйгээр миний дансанд барилт хийсэн байсан тул улсаас олгосон мөнгөн тэтгэмжийг суутган авч байсан нь дансны хуулгаар нотлогддог. Дээр дурдсанчлан миний бие иргэн Н*017 онд салж ту*******сдаа амьдарч байсан******** зээлээ төлж явж байгаа гэж бодсон.******* ХК-иас надад нэг ч удаа зээлээ төл гэж шаардаж яриагүй мөн зээл төлүүлэх тухай мэдэгдэл ирж байгаагүй. ******** ХК нь шаардах эрхээ хэрэгжүүлж байгаагүй нь зээлийн гэрээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан байхад шүүхэд хандаагүйн улмаас 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн дансны хуулгаар зээлийн хүү зогсолтгүй явсаар 11,524,921 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,242,791 төгрөг, зээл төлөлт 7,617,829 төгрөг, нийт 20,385,542 төгрөг гэж хуримтлагдсан нь нотлогдож байна. Хэрэв шаардах эрхээ хэрэгжүүлж, хуульд заасан хугацаанд шүүхэд хандаж байсан бол зээл болон зээлийн хүү зэрэг нь шүүхэд хандсан өдрөөс эхлэн зогсох байсан ба 20,385,542 төгрөг хүртэл бодогдохгүй байсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй байна. *******К нь зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч *на*******ртай 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ЗГ201542300868 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 14,500,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 49 сарын хугацаатай олгосон. Нэмэлтээр зээлдэгч нар нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ201542300868-1 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 12,407,870 төгрөг дээр 100,000 төгрөгийн зээл буюу нийт 12,507,870 төгрөгийн цалингийн зээлийг сарын 36 сарын хугацаатай жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ЗГ201642591052 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 11,686,269.59 төгрөг дээр 8,000,000 төгрөгийн зээл буюу нийт 19,686,269.59 төгрөгийн цалингийн зээлийг 49 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр ЗГ201743323033 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 9,583,614.73 төгрөг дээр 5,416,385 төгрөгийн зээл буюу нийт 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 49 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр тус тус авсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан ***************, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох гэрээнд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна. Хууль болон хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр гэрээний үүргээ биелүүлснийг хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчээс гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, *************** ***************ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 111611941849 дугаар нас барсны гэрчилгээний хуулбар, 0108711 дугаар гэрлэсний гэрчилгээний хуулбар,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн ЗГ201743323033 дугаар зээлийн гэрээ, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн ЗГ201542300868, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ201542300868-1 барьцаат зээлийн гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ20162591052 дугаар зээлийн гэрээ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *********д /цаашид *************** гэх/ холбогдуулан данснаас суутган авсан 20,385,542 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч *************** үндсэн зээлдэгчээс болон хамтран зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэг шаардаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад тус ***************инд эзэмшдэг данснаас суутган авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ талуудын хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон гэж тус тус тайлбарлан маргаж байна.

2. ********ХХК /хуучин нэрээр/ нь ******* нартай 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн ЗГ201743323033 дугаартай зээлийн гэрээ, БГ201743323033 дугаартай барьцааны гэрээг байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл төлбөр 9,583,614 төгрөг дээр нэмж 5,416,286 төгрөг нэмж зээлэн, нийт 15,000,000 төгрөгийг хариуцагч нар нь 48 сарын хугацаатай, цалингаас төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 33, /

Зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан, гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нараас шаардаж байсан гэх баримтгүй, шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаагүй нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Зээлдэгч нар нь гэр бүлийн хүмүүс /эхнэр, нөхөр/ бөгөөд үндсэн зээлдэгч Н.Батбаяр 2024 оны 2 дугаар 19-ний өдөр нас барсан байна.

Нэхэмжлэгч *************** хариуцагч ********р 5038097377 тоот данснаас гэрээний дугаар 93008-17351 PayOn/ PayOn/-оос гэх агуулгаар шилжүүлсэн 23,550,000 төгрөгөөс 20,385,542 төгрөгийг зээлийн төлөлт-д суутган авчээ.

3. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2 дахь заалтад Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь дараах зөвшөөрлийн ***************инд олгосон, мөн 3.2.1, 3.2.2 дахь заалтад *************** *************** дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг суутган авах, Цалингийн зээлийн хувьд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг тухай бүр суутгахаар тохиролцсон байна.

******* нь зээлийн үлдэгдэл төлбөрийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн ЗГ201743323033 дугаартай зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч ********йн данснаас гаргуулан авсан нь хууль, болон гэрээнд нийцээгүй гэж үзлээ.

Учир нь *************** зээлийн гэрээний төлөлттэй холбоотой мэдээллийг хамтран зээлдэгчид хүргүүлээгүй, зээлийн гэрээг цуцлах үндэслэл үүссэн ч хэрэгжүүлээгүйгээс гадна дээр дурдсан ***************инд эрх олгосон гэх заалт нь гэрээний хугацаанд болон хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжихээр байна.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1. дэх хэсэгт гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэх, стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан.

Банкнаас зээлдэгч нарт санал болгож зээлийн бүтээгдэхүүн, түүнийг олгох тухай гэрээ нь дээр дурдсан стандарт нөхцөлд хамаарах бөгөөд гэрээний 3.2.1 дэх заалтаар тохиролцсон гэх санал нь ямар нэгэн хязгаарлалтгүй үргэлжилнэ гэж ойлгох, хэрэглэх үндэслэлгүй байна.

4. Хариуцагч *************** нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, хамтран зээлдэгч З*******г 2024.04.16, 2025.02.26, 2025.04.10-ны өдрүүдэд зээл төлсөн гэж тайлбарласан ч тухайн орлого нь Эр******* ХХК-ийн хувьцааны ногдол ашиг орж ирснийг *************** зээлийн төлбөрт суутган авсан нь ********ахь 5014122111 тоот дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 15/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 492.1.1, 492.1.2 дахь хэсгүүдэд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй байх /хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай/-аар заажээ.

Хариуцагч *************** нь дээр дурдсан зээлийн гэрээний үүргийг зээлдэгч, хамтран зээлдэгчээс нэхэмжлээгүй атлаа шүүхийн бус журмаар, гэрээнд заасан гэх үндэслэлээр шууд суутгасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иймд хариуцагч *******к ХК-иас 20,385,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* олгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү шийдвэр хариуцагч ***************ыг зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 492.1.1 хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас 20,385,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 259,878 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 259,878 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ