| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/10686/И |
| Дугаар | 192/ШШ2026/02093 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2026/02093
| 2026 02 25 | *******2/ШШ2026/02093 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01-р хороо, Энхтайваны өргөн чөлөө *******, өөрийн байранд байрлах, ******* ******* ******* ХК /РД:*******/,
Хариуцагч: дүүрэг, *******-р хороо, ******* мянгат, *******- тоот хаягт байрлах, манифактуринг ХХК /РД:6229867/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, -а тоот хаягт оршин суух, овогт н /РД:/,
Хариуцагч: дүүрэг, -р хороо, - тоот хаягт оршин суух, овогт ын гвадорж /РД:ХЕ7*******421/,
Хариуцагч: дүүрэг, *******-р хороо, ******* мянгат, *******-р байр, тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:ЧЖ8628*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 0,080,532 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ******* ХК нь манифактуринг ХХК, Т.гвадорж, Ц., Т. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 0,080,532 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 0,080,532 төгрөгийг хариуцагч манифактуринг ХХК нь 2026 оны *******-р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөг, 2026 оны 04-р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөг, 2026 оны 05-р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөг, 2026 оны -р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж, дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч Т.гвадорж, Ц., Б. нарын өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, 181*******, товчооны зам гудамж, 40/1 тоот хаягт байршилтай, 643,6м.кв талбай бүхий, үйлчилгээ, гражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22008262 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч манифактуринг ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон гудамж хаягт байрлах, 814м.кв талбай бүхий, нэгж талбарын 18*******4460 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-22046*******3 дугаарт бүртгэлтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч манифактуринг ХХК, Т.гвадорж, Ц., Т. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 0,080,532 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 0,080,532 төгрөгийг хариуцагч манифактуринг ХХК нь 2026 оны *******-р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөг, 2026 оны 04-р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөг, 2026 оны 05-р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөг, 2026 оны -р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж, дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч Т.гвадорж, Ц., Б. нарын өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, 181*******, товчооны зам гудамж, 40/1 тоот хаягт байршилтай, 643,6м.кв талбай бүхий, үйлчилгээ, гражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22008262 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч манифактуринг ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон гудамж хаягт байрлах, 814м.кв талбай бүхий, нэгж талбарын 18*******4460 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-22046*******3 дугаарт бүртгэлтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын эвлэрлийн гэрээгээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д ...Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж тус тус заасан.
5.Эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх үр дагавартайг тайлбарласан тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 0,080,532 төгрөгийг хариуцагч манифактуринг ХХК нь 2026 оны *******-р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөг, 2026 оны 04-р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөг, 2026 оны 05-р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөг, 2026 оны -р сарын 05-ны өдөр 85,020,133 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж, дээрх төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч Т.гвадорж, Ц., Б. нарын өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, 181*******, товчооны зам гудамж, 40/1 тоот хаягт байршилтай, 643,6м.кв талбай бүхий, үйлчилгээ, гражийн зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-22008262 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч манифактуринг ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон гудамж хаягт байрлах, 814м.кв талбай бүхий, нэгж талбарын 18*******4460 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-22046*******3 дугаарт бүртгэлтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,928,553 төгрөгийн тал хувь 964,277 төгрөгийг улсын төсвийн данснаас, 964,276 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН