Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 188

 

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Н.Номинчимэг,

улсын яллагч У.Дэндэвдорж,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар /¹1170/,

шүүгдэгч Я.А, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр /¹2143/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурлууд овогт Д-ын Б -д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржгин овогт Я-йн А нарт холбогдох 201701000084 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой жилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт .......... тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Буурлууд овогт Д-ын Б /РД- /

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ............ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржгин овогт Я-ийн А /РД- /

 

Холбогдсон хэргийн талаар: Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Я.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Б нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэгх ёсгүй үйлдэл буюу нийгмийн даатгалын мэдээллийн санд иргэн Н.Алтантүлхүүр, Х.Шинэбаяр, Г.Бат-эрдэнэ, Б.Отгонзориг, Б.Балжинням, Э.Шижирбаатар, С.Гантулга нарыг нийгмийн даатгал төлсөн гэх хуурамч мэдээлэл оруулсаныхаа хариуд Я.Ааас 9 удаагийн гүйлгээгээр нийт 9.400.000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Я.А нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан Д.Бд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд иргэн Н.Алтантүлхүүр, Х.Шинэбаяр, Г.Бат-эрдэнэ, Б.Отгонзориг, Б.Балжинням, Э.Шижирбаатар, С.Гантулга нарыг нийгмийн даатгал төлсөн гэх хуурамч мэдээлэл Нийгмийн даатгалын санд оруулуулах зорилгоор 9 удаагийн гүйлгээгээр нийт 9.400.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь  

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

шүүгдэгч Д.Бат-Эрдэний гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн үед тэтгэврийн байцаагч байсан учир надад дэвтэр дээр дарах шимтгэлийн байцаагч нарт байдаг дардас байдаггүй байсан, тиймээс би дэвтэр дээр дардас дарж байгаагүй, өмнөх байцаалтаа анзаараагүй байна. Нийгмийн даатгалын дэвтрийг Чингэлтэй дүүргийн 1-р давхарт Капитал банк байдаг ба уг банкаар дамжуулж Нийгмийн даатгалын хэлтсийн үнэт цаасны дансанд 1.000 төгрөг тушаагаад, тушаасан банкны баримтаа шимтгэлийн аль нэг байцаагчид /13 байцаагч байдаг/ өгөөд дэвтэр авч болдог, би тухайн үед хэнээс авдаг байснаа санахгүй байна, аль байгаагаас нь авч байсан, тэгээд уг дэвтрээ Ч.Алдарт өгчихдөг байсан, дээрх миний санаж байгаа 4-өөс 5 хүнд дэвтэр авахдаа нэг удаа авч байсан, дэвтэр авахад хүний овог нэр, мэдээлэл нь шаардлагагүй байдаг. Мөн Я.А нь надад хүний овог нэрийг өгөхдөө авдаг цалингийн хэмжээг нь хэлдэг байсан ба нийгмийн даатгалын мэдээллийн санд тухайн хүний нэр, цалингийн хэмжээг нь бөглөнгүүт автоматоор сард хичнээн төгрөгийн шимтгэл төлж байсан байхаар байна гээд гаргаад ирдэг, тэрийг нь хэвлээд Я.Ат дэвтрийн хамт өгчихдөг байсан, аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаарыг бас Я.А хэлж өгдөг байсан. тэрнийх нь дагуу би мэдээллийн санд шивж оруулж байсан. Мэдээллийн санд би нэвтрэхдээ тухайн үед сүлжээний ажилтан байсан н.Ганхуягийн нэвтрэх кодоор ордог байсан, н.Ганхуягийн кодыг 2017 оны 03-р сард хэлтсийн тайлан мэдээ гаргах гэж байхдаа утсаар н.Ганхуягийн кодыг асуугаад авч байсан юм, тухайн өдөр нь амралтын өдөр байсан /бямба гараг байсан байх/ ба н.Ганхуягийн хүүхэд нь бил үү эхнэр нь өвдсөн гээд ирж чадаагүй, н.Ганхуягаас өөр нэвтрэх кодтой хүн шимтгэлийн тасгийн дарга Одгэрэл байсан ба Одгэрэл нь тухайн үед ажилд орж ирээд 2-оос 3 cap болж байсан тул Одгэрэлээс би асуугаагүй. н.Ганхуягийн кодыг одоо санахгүй байна. Би хичнээн хүний мэдээлэл санд оруулснаа бол санахгүй байна, гэхдээ Н.Ганхуягийн кодыг би ашигласан учир дээрх иргэдийн мэдээллийг Н.Ганхуягийн кодоор нэвтэрч санд оруулсан байгаа бол би оруулсан нь үнэн, Н.Ганхуяг өөрөө байцаагч биш байсан учир тийм мэдээлэл оруулах шаардлагагүй, Н.Ганхуягийн кодоор нь би мэдээлэл оруулж байсныг тухайн үедээ мэдээгүй ба сүүлд мэдээд та яагаад мэдээлэл оруулсан юм бэ гэж асуухад нь багын найзынхаа гуйлтаар аргагүй болоод оруулчихсан юм аа гэж тайлбарласан гэх мэдүүлэг.” /2хх-ийн 196-197х/,

шүүгдэгч Д.Бэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Бүх зүйл тодорхой. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... “гэх мэдүүлэг /2хх-ийн 220х/,

шүүгдэгч Я.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний баз хүргэн К.Баатарчулуун нь 5 хүний нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээллийг хийгээд өгөөчээ гээд гуйсаан. Миний найз Д.Бат-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэст ажилладаг гэж мэддэг байсан учир надаас гуйсан. За тэгээд 2017 оны 03 дугаар сард дээрх 5 хүний мэдээллийг Д.Бд цувуулж өгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн мэдээллийг мэдээлийн санд нь шивүүлсэн. Үүнийхээ хариуд К.Баатарчулуунаас 7, 8 орчим сая төгрөг авсан /цувуулаад/, үүнээсээ Д.Бд мөн цувуулаащ мөнгө өгч байсан, гэхдээ дээрх хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэл хийлгэсэн гэж өгөөгүй, ээжийнхээ эмчилгээний зардалд хэрэглээрэй гэж өгдөг байсан, Эхлээд К.Баатарчулуун нь надад хүний иргэний үнэмлэхний хуулбар өгдөг байсан, би тэрийг нь Д.Бд өгөхөөр, Д.Б надад нийгмийн даатгалын шинэ дэвтэр гаргаж өгдөг байсан, дэвтэр дээр нь ямар нэгэн бичиглэл хийгдээгүй, дэвтрийн эхний хуудсанд тамга тэмдэг нь дарагдсан байдаг байсан, мөн дэвтрийн хамт cap бүр нийгмийн даатгалын шимтгэлийн төлсөн мөнгөн дүнг ингэж бичээрэй гээд гаргасан цаасны хамт өгдөг байсан ба Д.Бат- Эрдэнэ нь цаанаа компьютер дээрээ шивээд тооцоолон гаргадаг байсан байх тэгээд би тэдгээрийг нь К.Баатарчулуунд эргүүлээд өгдөг байсан ба аж нэгжүүдийн тухайд өмнө мэдүүлэггээ хэлсэнчлэн заримыг нь би олдог байсан, тэгээд К.Баатарчулуунд аж ахуйн нэгжийн тэмдэГр чингэлтэй дүүргийн байцаагчийн тэмдэг /өөрөө баллуураар дуурайлган хийсэн/-ийн хамт өгдөг байсан, тэгээд Д.Б болчихсон шүү гээд надад хэлэхээр нь К.Баатарчулуунд дамжуулж хэлдэг байсан, тэгэхээр нь К.Баатарчулуун нөгөө хүмүүсээрээ түц машинаас лавлагаа авхуулдаг байсан байх, тэр асуудлыг нь сайн мэдэхгүй байна, тэгээд К.Баатарчулуун надад эргүүлээд нийгмийн даатгалын дэвтрийг нь миний баллуураар хийсэн байцаагчийн тэмдэг, аж ахуйн нэгжийн тэмдгийн хамт өгдөг байсан, дэвтрийг нь би устгачихдаг байсан, тэмдгүүдийг нь мөн устгаад байхгүй болсон, тэгээд К.Баатарчулууны нөгөө хүмүүс нь цаашаа яадаг байсан тухай би мэдэхгүй   Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөрийн найз Д.Бэр миний санаж байгаа 5 хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг санд шивүүлэх үйлдэл хийлгэснийхээ хариуд 9.400.000 төгрөг данс руу шилжүүлж байсан нь үнэн, гэхдээ ээжийнхээ эмчилгээний зардалд хэрэглээрэй гэж өгдөг байсан, санаа зорилго минь найзаараа юм хийлгэснийхээ хариуд өгч байсан боловч өгөхдөө ээжийнхээ эмчилгээнд хэрэглээрэй гээд өгдөг байсан. Тэрнээс Д.Б надаас нэг хүний тэдэн төгрөг гэж нэхдэггүй, авдаггүй байсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 222-223х/,

гэрч Г.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 он гаргаад л өвлийн улирал байсан болхоор Солонгос явж ажиллах боломж байна уу гээд л судласан юм. Тэгээд Солонгосын визэнд материал бүрдүүлэн өгөхөд би өөрөө ажил эрхлэдэг тэгээд нийгмийн даатгал төлдөг байх шаардлагатай болсон. Тэгээд л Facebook дээрээс Баатарчулуун гэх хүнтэй холбогдоод тэгээд би хотод ирж уулзалдсан юм. СХДүүрэг 1 хороолол Хар хорин захын ардын байрнуудад тэнд уулзалдсан. Би бодохдоо Баатарчулууных тэнд байдаг гэж ойлгосон. Ингээд Баатарчулуунтай уулзахад Нийгмийн даатгалын дэвтэр нээх, нийгмийн даатгалын программд шивэж оруулах, дэвтэр дээр бичилт хийж дардас дарах зэрэг ажлыг хийхэд 3,000,000 төгрөгөөр хийнэ гэсэн юм. Ингээд би тэгье гээд зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баатарчулууны Хаан банкин дах данс руу 3 сая төгрөгийг шилжүүлэн Зээлийн гэрээ хийсэн юм. Тэгээд Баатарчулуунд би Е серийн гадаад паспортаа, 1 хувьт цээж зургын хамт өгсөн ингээд л Баатарчулууныг хүлээсэн юм. Ингээд хүлээж байтал 2017 оны 3 сарын сүүлчээр билүү 4 сарын эхээр над руу цагдаагийн газраас залгаад ирж уулз гэсэн тэгээд би Баатарчулуун луу утасдаад цагдаагаас намайг дуудаж байх юм, би таньтай толхирсон ажлаа боллоо мөнгөө буцаан авмаар байна гэхэд Баатарчулуун за тэг тэг гэсэн. Тэгээд би Хар хорин захын арын 1 хорооллын 12 давхар 1 орцтой байрны 6-н давхарт очиж Баатарчулуунаас 3 сая төгрөгөө бэлнээр буцаан авсан. Би ганцаараа Баатарчулуунаас мөнгөө очиж авсан. Ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй. Е серийн гадаад паспортаа ч авсан. Ингээд л байж байна. би цагдаагаас дуудахад нь хөдөө гэртээ байсан болхоор ирж уулзаагүй юм. Ийм л асуудал болсон юм. Баатарчулууныг би өмнө нь огт танихгүй хүн. Ямар аргаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хийж өгөх гэж байсанг би хэлж мэдэхгүй юм. Гэрээ зааж өгөөд, гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан болхоор Баатарчулуунд итгэсэн. Тэгээд дулааны улирал эхлээд л ажил төрөл олдоод би Солонгос явах санаанаасаа ч буцсан гэх мэдүүлэг....” гэх мэдүүлэг /хх-ийн 4х/,

гэрч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би “Эй Ай Эм” компаний нэр дээрхи 7 ширхэг лицензийн талаар мэдэхгүй, Уранчимэгийн ажлыг хөөцөлдөж байгаад ажлынхаа хөлсөнд 25.000.000 төгрөгийг авчихсан чинь намайг цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн байна гэхээр нь би Тодгэрэл өмгөөлөгчийн урд нь хийсэн ажлын гүйцэтгэлийг тооцож үзээд 22.000.000 төгрөгийг суутгаж авахыг зөвшөөрсөн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45х/,

гэрч Б.Отгонзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...К.Баатарчулуунтай 2016 оны 10 дугаар сард Нэмэхбаярын Баасанбаяр гээд багын найзаараа дамжуулан танилцаж байсан, одоо Н.Баасанбаяр нь 2015 онд Солонгол улс яваад одоог хүртэл ирээгүй, тэндээ ажиллаж амьдардаг хүн юм. Н.Баасанбаяр, К.Баатарчулуун 2 нь хоорондоо нэгнээ хэрхэн таньдаг тухайг мэдэхгүй байна. Би найз Н.Баасанбаярт Солонгос улс явж ажил хийх хүсэлтэй байна, таньдаг хүн байна гэж асуухад надад К.Баатарчулууны 99273979 дугаарын утсыг өгч байсан юм. Тэгээд би К.Баатарчулуунтай холбогдоод 3, 4 дүгээр хороололд цагаан өнгийн Chaser маркын тээврийн хэрэгсэлд нь суугаад уулзаж байсан ба надад визийг чинь гаргаж өгөхөд 4 сая төгрөг гэж хэлж байсан ба 50 хувийг нь эхлээд өгчих, виз чинь гарсны дараа 50 хувийг нь авна гэсэн ба би уулзсан өдрөө буюу 2016 оны 11 дүгээр сард эхнэр Г.Гантуяагийн Хаан банкны 5011298826 тоот данснаас 1 сая төгрөгийг К.Баатарчулууны Хаан банкны данс руу нь шилжүүлж байсан, дансны дугаарыг нь одоо санахгүй байна. Дараа нь дахиад 1 сая төгрөгийг 12 дугаар сард шилжүүлж байсан. Надад хэлэхдээ 1 cap орчим болох байх гэж хэлж байсан ба надаас миний 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, гадаад паспортыг авч байсан, тэгээд өөрөө надад дансны хуулгыг миний нэрээр орсон гарсан зарлагын их мэдээлэлтэй хийж өгнө, бас нийгмийн даатгалын дэвтрийг хувийн компани дээр хийлгэнэ гэж байсан, эдгээр зүйлсүүдээ цаашаа ямар хүмүүсээр хийлгэдэг байсан талаар надад хэлж байгаагүй, ах нь хийж өгнөө л гэж байсан. Тэгээд би Дорноговь аймагтаа байсан ба 2017 оны 03 дугаар cap хүртэл хааяа нэг холбогдоод яасан бэ, юу болж байна гэж асуухад, тийм ч юм болохгүй байна, ийм ч юм болохгүй байна гээд хойшлуулаад байдаг байсан. Тэгээд 03 дугаар сард надаас дахиад 350.000 төгрөг авсан ба дансны хуулга гаргуулж авах мөнгө гээд нэмж авч байсан. Тэгээд материал чинь болжийн гээд би хотод ирээд Солонгос улсын элчинд материалаа аваачиж өгч байсан, ямар материалууд байсан тухайд гэвэл Төрийн банкны дансны хуулга, нийгмийн даатгалын дэвтэр, түц машины лавлагаа /би өөрөө авч байсан хурууны хээгээрээ/, тэгээд өргөдөл, анкет, гадаад паспорт зэрэг материал байсан. Төрийн банкны дансны хуулгыг нь харахад миний нэрээр гаргасан 2 хуудас, ямар ч байсан нилээн өндөр дүнтэй харагдаж байсан, мөн уг банкны тамга тэмдэг нь дарагдсан байсан. Нийгмийн даатгалын дэвтэрт ямар компанид ажилладаг гэж бичсэн байсныг нь одоо санахгүй байна. Тэгээд 21 хоногийн дараа хариу чинь гарна гэж байсан ба 20 дахь хоног дээр нь К.Баатарчулуун надад гэрлэлтийн баталгаа чинь байхгүй байна гээд миний материалыг буцаагаад авчихлаа гэж хэлж байсан, тухайн үед би эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулаагүй байсан ба батлуулаад канондсон хуулгыг нь К.Баатарчулуунд өгч байсан, тэгээд надад ах нь Ш материалыг чинь дахиад өөрөө өгчихнө гэж хэлж байсан ба 05 дугаар сараас хойш одоог хүртэл холбоогүй таг болсон гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67, 88х/,

гэрч Э.Шижирбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Солонгос улс явж ажил хийх санаатай байсан ба анх 2016 оны намар өөрөө дансандаа 5 сая төгрөг байршуулаад визэнд орсон боловч буцаагдаж байсан юм, тэгээд 3 сарын дараа дахин визэнд орж болдог гээд манай төрсөн дүү Э.Шинэтуяа нь нөхөр Дөлгөөнийн хамт Солонгос улсад байдаг ажиллаж амьдарч байсан ба К.Баатарчулуун гэж хүнийг Дөлгөөн нь найдвартай хүн гээд надад 99-тэй утасны дугаарыг нь өгч байсан юм. Тэгээд би анх Хархорин захын хойно байдаг гээд гэрийнх нь гадаа Чейзер маркын машинд нь уулзаж байсан ба надад виз гаргахад 5 сая төгрөг гээд урьдчилгаа 2 юм уу 3 сая орчим төгрөг шилжүүлүүлж байсан, тухайн үед нь би Дорноговь аймгийн Хөвсгөл суманд ажлаар явсан ба миний мөнгийг манай хойд эцэг Хадын Дүүдүүгээр тэтгэврийн зээл авхуулаад өмнө дансандаа байршуулж байсан 5 сая тегрөгнөөс нь шилжүүлж байсан, яг хэдэн төгрөгийг шилжүүлж байсныг санахгүй байна, ямар ч байсан би өөрийнхөө Хаан банкны 5361124394 данснаас тэр хүний дансруу нь шилжүүлж байсан байх. К.Баатарчулуунд би шинээр гаргасан гадаад паспорт, иргэний үнэмлэх болон 3 хувь цээж зургаа өгч байсан, цээж зураг нь костюм пиджактай зураг байсан. Тэгээд би К.Баатарчулуунтай 2 дахь удаагаа уулзахад танихгүй хөдөөний 2 хүн байсан ба мөн надтай адилхан виз гаргуулах гэж байгаа хүмүүс байсан, нэрийг нь санахгүй байна, надаас дүү байсан. Тэгээд би хөдөө явчихсан сүлжээгүй газар би байсан учир холбогдохгүй байж байгаад сүлжээтэй газраас холбогдоход К.Баатарчулуун нь чинийх удалгүй гарчихна гээд байсан, тэгээд би тухайн үед надтай таарсан хөдөөний 2-ын нэгэнтэй нь холбогдтол минийх татгалзчихсан, таных яасан бэ гэхээр нь би эргэж К.Баатарчулуунтай холбогдоход чиний болж байгаа гээд байсан, тэгээд би өөрөө элчин дээр яваад очтол татгалзсан тухай цаас надад өгсөн ба уг хариу нь аль хэдийн гарсан байсан юм билээ. Татгалзсан шалтгаан нь хаяггүй гэсэн байсан байх. Тэгээд би эргээд К.Баатарчулуунтай холбогдоод мөнгөө авъя гээд цувуулаад мөнгөө авч байсан, ямар ч байсан өгсөн мөнгөө эргүүлээд авч дуусгасан. Миний материалыг К.Баатарчулуун нь элчин дээр аваачиж өгсөн, би өөрөө сүүлд татгалзсан хуудсаа авч л элчин дээр очиж байсан. Мөн нийгмийн даатгалын лавлагааны хуудсаа гаргаж аваад ир гэхээр нь К.Баатарчулуунд аваачиж өгч байсан. Надад К.Баатарчулуун нь хэлэхдээ, ерөнхийдөө надад мөнгө байршуулахгүй, нийгмийн даатгалаар визийг чинь гаргуулна гэж л хэлж байсан, яг ямар материал надад бүрдүүлж өгнө гэж хэлж байгаагүй байх, сайн санахгүй байна. Би 2012 онд машинтайгаа осолд ороод толгойдоо гэмтэл авч байсан ба их мартамхай болоод байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 69-70х/,

гэрч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр 2015 онд гэр бүл болж байсан, С.Гантулга нь хувиараа сантехникийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Тантүншлэл инженеринг" ХХК-ийг байгуулж хувиараа ажил эрхэлдэг байсан, сүүлд Солонгос улсруу явахаасаа өмнө Радиус „4 ХХК-нд талбайн инженерээр ажиллаж байсан, уг ажил нь 2016 оны 12-р сард зогссон ба компаниас нь сул зогсолт гээд 2017 оны 01, 02 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг нь цалингийн доод хэмжээгээр төлж байсан байх. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Солонгос улс руу ажил хийхээр яваад одоог хүртэл ирээгүй байгаа. 3 сарын хугацаатай визтэй явсан, хугацаа нь дууссан, одоо харалчихсан ажиллаж байгаа, одоогоор яг хэзээ ирнэ гэж ярилцсан зүйл байхгүй.... С.Гантулга нь өмнө Солонгос улс руу явж байгаагүй. 2017 оны 01-р сарын эхээр интернетээс виз гаргана гэх зар хайж байгаад Баатарчулуун гэх хүнтай манай нөхөр холбогдсон ба Баатарчулуун нь урьдчилгаа 2 сая төгрөг авдаг, виз гарсны дараа 2 сая төгрөг авна гэж хэлсэн ба "намайг хулхидна гэж бодож байвал миний дансаар мөнгөө шилжүүлчихээ, тэгээд эргээд гомдол гаргахад асуудал гарахгүй" гэхээр нь 2017 оны 01-р сарын 11-ний өдөр нөхөр С.Гантулгын 5009705585 тоот Хаан банкны данснаас 2 сая төгрөгийг Баатарчулууны Хаан банкны данс руу нь шилжүүлж байсан, овог нь Колька бил үү Коля гэж байсан санагдаж байна. Тэгээд ерөнхийдөө Баатарчулуунтай утсаар л яриад байсан ба 1 мөнгөө өгсний дараа 1 сарын дараа виз чинь гарчихна гэж байсан, мөн манай нөхөрт Баатарчулуун нь өөрийгөө нийгмийн даатгалд ажилладаг гээд Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээр 01-р сарын 11-ний өглөө 09:00 цагт ирж материалаа өг гэсэн ба манай нөхөр ганцаараа очиж иргэний үнэмлэх, цээж зураг, гадаад паспортоо өгсөн, тэгээд тэрнийх нь дараа би гэрээсээ мобайлаар дээрх 2 сая төгрөгийг шилжүүлж байсан юм. Тэгээд 2 cap хүлээсэн ба "удахгүй. хүлээж бай, хэрэв намайг хулхидсан гэж бодож байвал Чингэлтэйн нийгмийн даатгал дээр ирээд уулзаарай, асуудалгүй, визийг чинь гаргаж өгнө л" гэдэг байсан ба 2017 оны 03-р сарын сүүлээр мөнгөний хэрэг гараад Баатарчулуунаас бүх мөнгөө буцааж авъя гэж ярьж байж 1 сая төгрөгөө 03-р сарын 25-ны өдөр буцааж авч байсан, тэгтэл хэд хоногийн дараа яг BM^ ЧИНЬ гарах гээд байна гэхээр нь буцаагаад 800.000 төгрөгийг 04-р сарын 03-ны өдөр Баатарчулуунд шилжүүлж байсан. Тэгээд дахиад таг болчихсон ба 05-р сарын 08. 09-ний өдрийн орчим виз нь гарсан. Тэгээд үлдэгдэл 2 сая төгрөгийг бил үү 2.200.000 төгрөгийг Баатарчулуунд виз гарчихлаа гээд дээрх 5009705585 тоот данснаас шилжүүлж байсан. Солонгосын элчингээс виз чинь гарчихлаа гэж яриад С.Гантулга өөрөө очиж гадаад паспортоо авч байсан байх.” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-72х/,

гэрч Н.Алтантүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 1993, 1994 оны үед салхитад амьдардаг байхдаа зүс таних болсон К.Баатарчулуунтай 2017 оны хавар Хархорин захын орчим тааралдаад хэсэг юм ярилцахад К.Баатарчулуун нь өөрийгөө Солонгос улсруу хүмүүс явуулдаг тухайгаа хэлэхээр нь би өөрөө тухайн үед ажилгүй байсан, тэгээд Солонгос улсруу явж ажил хийх бодолтой байгаа тухайгаа хэлэхэд, хөөцөлдүүлвэл хөөцөлдүүл гэсэн. Тэгээд миний гадаад паспортыг авсан, өөр зүйл надаас аваагүй, өмнө Солонгос улсруу явж байсан болохоор цагдаагийн тодорхойлолт хэрэггүй гэсэн. Тэгээд К.Баатарчулууны хамт Солонгос улсын элчин дээр материалаа хамт аваачиж өгсөн. Гадаад паспортоос өөр ямар материал бүрдүүлсэн байсныг нь би хараагүй, К.Баатарчулуун өөрөө хавтаслачихсан байсан. би юу юу байсныг нь хараагүй. Тэгээд элчингээс 05 дугаар сард надад татгалзсан тухай мессеж миний барьж байсан 91156913 дугаарын утсанд ирж байсан. Хамгийн сүүлд Эрүүгийн цагдаагийн газар 04 дугаар сард К.Баатарчулуунтай уулзсан. К.Баатарчулуун нь надруу яриал ТҮЦ машинаас хурууны хээгээ уншуулаад нийгмийн даатгалын лавлагаагаа аваад ир гэж байсан ба Баянзүрх дүүргийн даатгалын хэлтсийн байран дотор байдаг ТҮЦ машинаас лавлагаагаа аваад Хархорин захын замын хойд талын автобусны буудал дээр К.Баатарчулуунтай уулзаад өгсөн. Би дээрх авсан лавлагаагаа сайн хараагүй ба аваад ир гэхээр нь л аваад аваачиж өгсөн. Би лавлагаагаа нягталж сайн үзээгүй. К.Баатарчулуун миний визний материалыг хөөцөлдөж өгч байхдаа мөнгөний хэрэгтэй байгаа тухайгаа хэлсэн ба би аавд хэлээд уулзуулж байсан юм” гэх мэдүүлэг. /1хх-ийн 75-76х/,

гэрч Х.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Солонгос улс руу явах санаатай танилуудаасаа сурагалтал манай ээж Д.Нямдулам нь өөрийн найз н.Туяаг хүн таньж магадгүй гээд н.Туяатай холбогдтол н.Баатарчулуун гэх хүний мобикомын утасны дугаарыг өгсөн юм. Тэгээд н.Баатарчулуунтай утсаар нь холбогдоод анх 2017 оны 03-р сарын эхээр 1-р хорооллын орчим гэрийнх нь гадаа уулзаж байсан /байрыг нь санахгүй байна/, н.Баатарчулуун нь надад урьдчилгаа 2 сая төгрөг өгөөд гадаад паспорт, цээж зургаа өгчих, тэгээд 1 сарын дараа аяллын 3 сарын хугацаатай виз чинь гарчихна, виз чинь гарсны дараа үлдэгдэл 3 сая төгрөг авна гэсэн, би тэгээд найдвартай юм уу ахаа гэтэл найдвартай гээд би 3-аас 4 хоногийн дараа н.Баатарчулууны Хаан банкны данс руу нь 2 сая төгрөг /шууд нэг удаагийн гүйлгээгээр билүү тасалж шилжүүлсэн билүү, санахгүй байна/ шилжүүлж байсан. Хаанаас яаж шилжүүлж байснаа санахгүй байна. Уг мөнгийг би аав ээжээсээ болон танил хүмүүсээсээ зээлж цуглуулсан. Тэгээд мөнгөө шилжүүлчээд гадаад паспорт, цээж зургаа гэрийнх нь гадаа уулзаад өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа намайг нийгмийн даатгалын лавлагааны хуудсаа аваад ир гээд би Баянгол дүүргийн модны 2-ын White house зочид буудлын урд байрлах Нийгмийн даатгалын газрын түц машинд цахим үнэмлэхээ болон хуруугаа уншуулаад нийгмийн даатгалын лавлагааны 1 ширхэг хуудсаа авсан, тэгээд ямар ч байсан хаана билээ уулзаад уг лавлагаагаа өгсөн. Тэгээд удалгүй 10-р хороололд дахиж уулзсан ба материалууд чинь болчихсон, хамт яваад материалаа өгье гээд хамт 10-р хорооллын МТ колонкийн хойд талын Тенинкалби гээд солонгос хоолын газрын 3-р давхарт байрлах зуучлалын газарт намайг оруулаад материалаа өгчих гээд би орж өгсөн, надад тэр газраас 1 цагаан хуудас өгсөн ба түүнийг н.Баатарчулуун аваад явсан. Уг цагаан хуудсан дээр нь юу гэж байсныг санахгүй байна, ямар ч байсан 4 оронтой тоотой, олон юм бичигдсэн байсан. Тэгээд 03-р сарын 27-ны өдөр Солонгос улсын элчин сайдаас залгаж байна гээд ирж паспортоо аваарай гэсэн, би очиж паспортоо авахад виз дарагдсан байсан. Тэгээд би 2, 3 хоногийн дараа н.Баатарчулуунд 3 сая төгрөг шилжүүлүүлж байсан, манай ээж шилжүүлж байсан байх, миний мэдэхээр 2 хуваагаад эхлээд 2,5 сая төгрөгийг нь шилжүүлээд дараа нь үлдэгдэл 500.000 төгрөгийг нь шилжүүлж байсан гэсэн. Манай аавын дансны дугаар нь 5030505227, ээжийн данс 5025360877 дугаарын Хаан банкны данс байдаг, миний өөрийн данс 5025542723 дугаартай, н.Баатарчулуунд шилжүүлсэн мөнгүүдийг энэ 3 данснаас л шилжүүлсэн байх” гэх мэдүүлэг./1хх-ийн 84-85х/

гэрч Б.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Солонгос улс явж ажил хийх санаатай Улаанбаатар хотод байдаг Б.Сувд-Эрдэнэ эгчдээ хэлж байсан ба надад К.Баатарчулуун гэж хүнтэй уулз гээд утасны дугаарыг нь /одоо дугаарыг нь санахгүй байна/ өгөөд би 2016 оны 10-р сард Улаанбаатар хотод ирээд Тэнгис кино театрын хойно байрлах банкны орчим анх К.Баатарчулуунтай уулзаж байсан. Надад хэлэхдээ материал бүрдүүлж өгнө гэсэн, яг нарийн зүйл хэлээгүй ба миний тархийг аймар угаасан. Тэгээд би тэр өдрөө гадаад паспортоо, 2-оос 3 хувь цээж зургийн хамт өгсөн. Тэгээд 2,3 сая орчим төгрөг өгөөрэй гэсэн ба тэр өдөр нь үдээс хойш нь манай ээж аймгаас К.Баатарчулууны дансанд хийж байсан. Аль банкны ямар данс байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд тэрнээс хойш ярьж байгаад 20 гаран хоногийн дараа эгч Б.Сувд-Эрдэнийн хамт Хархорин захын замынхаа хойд талын автобусны буудлын орчим К.Баатарчулуунтай уулзаад юу болж байгаа тухай асуухад "одоо ганц нэг зүйл дутуу байгаа, болгоноо" л гэж байсан ба яг юу дутуу байгааг нь мэдээгүй тэгээд салцгаасан. Би тэгээд худлаа, виз гаргаж өгөхгүй байх шиг санагдаад аймаг руугаа яваад өгсөн. Тэрнээс хойш манай эгч К.Баатарчулуунтай хааяа нэг ярьж хөөцөлдсөн байх. 2017 оны 03-р сард манай эгчээс нэмж 500.000 төгрөгийг К.Баатарчулуун нь авсан гэж байсан, тэгээд 2017 оны 05-р сард манай ээж Улаанбаатар хотод ирж эмчилгээ хийлгэхдээ К.Баатарчулуунтай уулзаад больё гээд эргүүлээд мөнгөө, миний гадаад паспортын хамт авсан байсан, гэхдээ 500.000 төгрөг дутуу өгсөн гэсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83х/,

гэрч Б.Сувд-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “Манай дүү Б.Балжинням нь Увс аймгийн төв Улаангом суманд эцэг эхийнхээ хувийн бизнесийн ажилд тусладаг ба тэндээ амьдардаг юм. Тэгээд 2016 оны 10-р сарын үед Б.Балжинням нь Солонгос улс руу яваад 3 cap ажиллаад ирье гээд би Солонгос улсад ажиллаж амьдардаг нэг хүнтэй интернетээр холбогдож байгаад Колягийн Баатарчулуун гэх хүний 99273979 дугаарын утсыг олж аваад, уулзаад, дүүгээ явуулах гэж байгаа тухайгаа хэлсэн. Тэгээд К.Баатарчулуун нь виз аваад өгье гээд 2,5 сая төгрөг эхний ээлжинд өгчих гэсэн ба виз гарсны дараа 1 сая төгрөг авна гэсэн. Тэгээд дүү Б.Балжиннямын гадаад паспорт, цээж зураг, иргэний үнэмлэх, цагдаагийн тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа зэргийг нь К.Баатарчулуунд 2016 оны 10-р сард өгч байсан, мөнгийг нь мөн тэр үед дансаар нь би юм уу манай ээж шилжүүлж байсан, одоо яг хэдэн төгрөг, хэдний өдөр шилжүүлж байснаа санахгүй байна, ямар ч байсан К.Баатарчулууны данс нь Хаан банкны данс байсан. Тэгээд 2017 оны цагаан сарын үед дээрх өгсөн бичиг баримтууд болон мөнгөө эргүүлж авсан ба тэр болтол одоо болох гэж байна, одоохон байж бай гэх зэргээр хойшлуулаад байдаг байсан юм. Тэгээд сүүлдээ бүтэхгүй юм байна гээд хойноос нь хөөцөлдөж байж мөнгө төгрөгөө авч байсан. Тэрнээс хойш К.Баатарчулуунтай холбогдоогүй ба саяхан манай дүү цагдаагаас дуудаж уулзсан гэж надруу залгаад, манай гэрийхэн намайг зүгээр байсан хүүхдийг хэрэгт оруулчихлаа гэж надруу яриад би өнөөдөр танай ажил дээр ирж уулзаж байгаа юм тухайн үед К.Баатарчулуунаас яаж виз гаргаж өгөх тухайд нь асууж байсан ба "аяллын 3 сарын виз гаргаж өгнө, санаа зоволтгүй, ах нь зохицуулна, тайван хүлээгээд байж бай" гэж хэлдэг байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 77-78х/,

гэрч Н.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2008 онд Их засаг их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст сум хариуцсан байцаагчаар ажиллаж байгаад 2014 оны 07-р сараас одоогийн ажиллаж буй Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст байцаагчаар одоог хүртэл ажиллаж байна. Анх тус дүүрэгт томилогдохдоо архивын ажилтнаар ороод 2, 3 cap ажилласан, тэгээд тэвгэвэрийн байцаагчаар 09-р сараас 2015 оны 04-р cap хүртэл, тэгээд сүлжээний мэргэжилтнээр 09-р cap хүртэл. тэгээд хяналт шалгалтын байцаагчаар 2016 оны хавар хүртэл, тэгээд сүлжээний мэргэжилтнээр 2017 оны 03-р cap хүртэл ажиллаж байгаад одоо тэтгэврийн байцаагчаар ажиллаж байна. Мөн 2016 оны сүүлээр тэтгэмжийн байцаагчаар хэсэг хугацаанд ажиллаж байсан.... Энэ асуудлын тухайд гэвэл манай хэлтсийн өр авлага хариуцсан байцаагч М.Алтангэрэл нь 2017 оны 03-р сард судалгаа хийж байгаад өргүй байсан аж ахуйн нэгжүүд өртэй болсон байсныг мэдээд, судалж үзэхэд миний эрхээр буюу сүлжээний мэргэжилтнээр ажиллаж байр үеийн "063-Ганхуяг" гэх эрхээр орж дээрх мэдээллүүдийг оруулсан байсан ба оруулсан огноонууд нь амралтын өдөр, тэгээд цаг минут нь оройн цагаар байсан. Тэгээд хэлтсийн хяналтын камерний бичлэгийг дээрх цаг минутаар нь шүүгээд үзтэл байцаагч Д.Б нь ганцаараа өөрийнхөө компьютер дээр сууж байсан. Тэгээд даргад танилцуулсан, би Д.Бтэй утсаар холбогдоод дээрх асуудлын талаар хэлтэл, ах нь дээр чиний эрхийг авсан байсан, тэгээд тэрүүгээрээ ороод хэдэн хүн гуйгаад байхаар нь хийчихсэн юм гэж тайлбарласан. Тэгээд уг асуудлаас болж надад хариуцлага тооцож 3 сарын хугацаатай 20 хувь цалингаа бууруулуулсан. Д.Б нь чөлөө авахаасаа өмнө ажлаа хийж байхдаа программ дээр тайлан зөрөөд нэг юм засна гэхээр нь би эрхээ өгч байсан юм, уг нь би өөрөө эрхээ өгөлгүй өөрөө нэвтэрч ороод тэр гарсан программын алдааг нь засах ёстой байсан боловч тэр өдөр нь амралтын өдөр байсан учир утсаар надаас гуйхаар нь өгчихсөн юм. Тэгээд би дараа нь нууц үгээ солиогүй ба тэрийг л Д.Б ашигласан юм байна лээ. Тэгээд энэ асуудал нь чөлөө авсных нь дараа илэрсэн учир арга хэмжээ аваагүй өнгөрсөн, надад сая 06 дугаар сард дээрх арга хэмжээг авсан юм Д.Б нь миний эрхээр ороод шивж оруулсан мэдээллүүдийн талаар болон уг мэдээллээ шивүүлсэн хүмүүстэй нь холбоотой надад мэдэх зүйл байхгүй, ямар нэгэн оролцоо байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 63-64х/,

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх мэдээллийн технологийн төвийн захирал Г.Хүрэлбаатарын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаартай Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг. /1хх-ийн 113-117х/, Д.Бат-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэрийн байцаагчаар 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар тушаалаар ажилт томилсон тушаалын хуулбар. /1хх-ийн 148х/, Д.Бат-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын орлого хамралтын байцаагчаар 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/26 дугаар тушаалаар ажилт томилсон тушаалын хуулбар. /1хх-ийн 168-169х/, Д.Бат-Эрдэний Хаан банкны 5020318626 дугаартай дансны хуулга. /1хх-ийн 249-2хх-ийн 8х/, Я.Аын Хаан банкны 5084099889 дугаартай дансны хуулга /2хх-ийн 8-20х/  болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Д.Бат-Эрдэнийг хахууль өгөгч Я.Аын ашиг сонирхолын үүднээс өөрийн албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ төлөө 9.400.000 төгрөгийн хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, Я.Аыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор Д.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 9.400.000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэний бусдаас хахууль авах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох нийт 9.400.000 төгрөгийг түүнээс гаргуулан, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Б, Я.А нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг нь харгалзан тэдгээрт шүүхээс тохирох ял шийтгэлийг оноов.

шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан, тэдгээрт шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.