Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 211

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр,

иргэдийн төлөөлөгч Л.Болормаа,

улсын яллагч Д.Энх-Оргил,

шүүгдэгч Я.О, түүний өмгөөлөгч Дамба /¹0365/,

Өсвөр насны шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа /¹0170/,

шүүгдэгч Д.М, М.С, С.Б, өсвөр насны шүүгдэгч С.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид /¹1149/,

хохирогч Т.Отгонбаяр, Н.Мөнхбаяр,

нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.От,

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С, С.Х нарт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1711006000294 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мон-салатны үйлдвэрт туслах ажилтан хийдэг, ам бүл 5, эгч, 3 дүүгийн хамт амьдардаг............ оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1351 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урианхан овогт Я-ын О /РД- /

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг .тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Чандмань олохнууд овогт Д-ын М/РД- /

 

3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эх нялхасын эрүүл мэндийн төвд дотор заслын ажил хийдэг, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, ........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 1066 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баатад овогт М-ын С /РД- /

 

4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, МҮИС-ийн Универсаль политехникийн коллежийн нярав мэргэжлийн ангид сурч төгссөн, Дүнжингарав худалдааны төвд лангуун дээр суудаг, ам бүл 5, эцэг эх, 2 дүүгийн хамт амьдардаг, .......тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Сорос овогт С-ийн Х /РД- /

 

5. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, МҮИС-ийн политехникийн коллежд сурч төгссөн, эсгийний үйлдвэрт туслах ажилтан, ам бүл 4, ээж. аав, дүүгийн хамт амьдардаг, ........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Д-ийн Б /РД- /

 

6. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан гагнуурын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, аав, 2 эгч, дүүгийн хамт амьдардаг, . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Булган овогт С-ын Б /РД- /

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Я.Онь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.М нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч М.С, өсвөр насны шүүгдэгч С.Х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Өсвөр насны шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,  

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Онь ганцаараа 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 42-78 УБА улсын дугаартай автомашинаар үйлчлүүлж байхдаа хохирогч Д.Энхболдыг айлган сүрдүүлэн хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “Самсунг нөүт-2” загварын гар утсыг дээрэмдэн нийт 132.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Я.От-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...нөгөө ах таксины мөнгөө өг гэж хэлэхээр нь байхгүй гэж хэлээд хойд талын суудлаас халааснаасаа хүзүүнд нь төмөр тулгаад утсаа өг гэж хэлээд аваад зугтаасан…, ..сансарын зүүн талын эмийн сантай лобарданд 60.000 төгрөгөөр 23-25 орчим настай банди байсан тэрэнд зарсан.., ..төмөр тулгасан. Тэр гудамжинд хаясан. Таксинд суухдаа газраас олсон…” гэх мэдүүлэг /1хх-ийн 126-127х/,

хохирогч Д.Энхболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...”Самсунг маркийн Нөт-2” загварын гар утас байсан. Би найзаасаа 2016 онд 130.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гар утсаа худалдан авч байсан үнээр нь үнэлж байна.., ..миний жолоочийн суудлын араас миний хүзүүг нимгэн хутга шиг зүйлээр хоолон дээр дарсан. Тэгэхээр нь би дагаад сандлын дэрээ налаад миний гар утсыг ав гэтэл гарч гүйгээд нарийн гудамжаар ороод алга болсон. Би бодохдоо тэр залуу албаар мухар гудамж руу оруулж өөрөө нарийн гудамжаар орж зугтаасан байх гэж бодож байна…” гэх мэдүүлэг. /1хх-ийн 120-122х/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайлан: “...Самсунг маркйн нөте-2 гар утас 132.000 төгрөг.” /1хх-ийн 129-130х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Я.О, Д.М нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сурагчийн” 33-365 тоотод оршин суух хохирогч Ч.Батболдын байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч “Тошиба” загварын 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлж нийт 233.400 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Я.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...тэгээд Мөнхмандах бид хоёр Лхагвасүрэнтэй хамт гэрт нь жаахан юм ярьж сууж байгаад гарч яваад Мөнхмандахын гэрт очсон. Тэгээд дээхэн байдаг Мөнхмандахын гэрт очиж жаахан байж байгаад орой 23 цагийн үед Лхагвасүрэнгийн гэрт очход хүн байгаагүй. Тэгэхээр нь Лхагвасүрэнгийн гэрийн хаалгыг татаж онгойлгоод зурагтыг нь адьялаар нь боож гарсан. Тэр үед Мөнхмандах бид хоёр л байсан Мөнхмандах доошоо яваад такси авч ирээд суугаад сансар орсон. Сансарын тунелийн буудлын хажууд байх ломбардад уг зурагтыг нь 140.000 төгрөгөөр тавьсан. Уг зурагтыг найз Мөнхмандахын нэрээр тавьсан. Тэгээд мөнгөө хувааж авсан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25х/,

 Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн  “...Лхагвасүрэнгийнд очоод хүн байхгүй болохоор нь хаалгыг нь татаж онгойлгож ороод 32 инчийн ЛСД зурагтыг нь аваад гарсан. Тэгээд бид доошоо яваад такси бариад хүрч ирсэн. Буцаж ирээд Отгонбилэгийг зурагттай нь цуг аваад Сансар орж ломбардад 140.000 төгрөгөөр тавьсан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 26х/,

хохирогч Ч.Батболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд байшиндаа орох үед гэр доторх эд зүйлс эмх замбараагүй болчихсон, манай “Тошиба” зурагт болон баруун талын орон дээрхи бүтээлэг байхгүй байсан…, …надад үнэлгээтэй холбоотой санал байхгүй…, ...би өөрт учирсан хохирлоо барагдуулаад авчихвал гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 21х/,

өсвөр насны гэрч А.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр Отгонбилэг манайд ирэхдээ "би Мөнхмандахын ах нартай нь хамт самранд явах гэж байгаа" талаар ярьж байсан. Манайд хүн байхгүй гэдгийг Отгонбилэг л мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 22х/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 10-14х/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайлан: “...Тошиба брендийн 32 инч ЛСД зурагт 233.400 төгрөг…” /хх-ийн 29-30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Я.От, Д.М нар бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Баярсайханы “Самсунг Нөүт-1” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж нийт 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Я.От-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...хонох газар байхгүй. Мөнгө муутай байхаар нь таксины ахын утсыг авсан. Мөнхмандах утсыг нь авч зугтаасан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 76-77х/,

Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...тэгээд 7-н буудал дээшээ өгсөөд “Тэс гол” дэлгүүрийн баруун талаар эргээд гудамжруу уул талруу яваад нэг хашааны гадаа зогс гэж хэлээд утсаар нь ярья гэж хэлээд би утсыг нь авч зугтаасан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79х/,

хохирогч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд дахиад утсаа өгч бай гэж өндөр шар банди нь хэлсэн тэгээд би утсаа өгөөд нөгөө юм ярихгүй залуу нь буугаад зогсож байсан. Тэгээд нөгөө утас авсан шар банди нь шууд гүйгээд яваад өгсөн. Би араас нь цонх хаалга үүдээ цоожлоод араас нь явсан боловч бараагүй үлдсэн…” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-73х/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайлан: “...Самсунг маркйн нөте-1 гар утас 72.000 төгрөг…” /1хх-ийн 83-84х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч Я.О, М.С нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүргүүлэхээр 58-92 УБИ улсын дугаартай автомашинаар үйлчлүүлж явахдаа хохирогч Л.Хишигдаваагийн “Самсунг Жи-2” загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 108.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Я.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Баянзүрх дүүргийн Цайз захаас Сүхбат бид 2 хамтдаа “Соната 6” маркийн саарал өнгийн автомашинд суутал 30 дөхсөн настай эгч байсан.., ..утсаар чинь ганц яриад өгье гэж хэлээд “Самсунг жи2” маркийн гар утсыг аваад бууж зугтаагаад нарийн гудмаар гүйгээд зам гараад дахиад нарийн гудмаар гараад ногоон булгаар гарч зугтаагаад сургуулийн буудлаас такси барьж модны 2 явж шөнийн ломбарданд өөрийн иргэний үнэмлэхээр 100.000 төгрөгөөр тавиад буцаад 5 буудалд ирээд буудалд хоносон.” гэх мэдүүлэг /1хх-ийн 154-155х/,

Өсвөр насны яллагдагч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Цайзын 1000 оюутны байрны орчмоос такси бариад Чингэлтэй рүү явсан. Тэгээд таксинд явж байхад Отгонбилэг таксины жолооч эмэгтэйгээс гар утсаа өгөөч гээд аваад утсаар нь хүнтэй яриад байсан.., ..тэгээд Отгонбилэг дахин утсаа өгөөч гэж хэлээд утсыг нь авсан. Тэгээд утсыг нь авчихаад гараа хаалганы онгойлгодог ручик дээр тавиад намайг гарья гэж дохьсон. Тэгээд би Отгонбилэгийг зугтая гэхэд нь зэрэг хаалгыг нь онгойлгоод зугтсан. Тэгээд бид хоёр нарийн гудамжаар орж гүйгээд Сургуулийн буудал руу гарч ирсан.., ..тухайн үед гар утсыг 100.000 төгрөгөнд барьцаанд тавьсан гэж хэлсэн.." гэх мэдүүлэг /1хх-ийн 172х/,

хохирогч Л.Хишигдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "…Баянзүрх дүүргийн 1000 оюутны байрны ойролцоо хүн буулгачихаад автобусны буудал дээр зогсож байхад 2 эрэгтэй ирээд таксинд явах уу гэхээр нь явна гэж хэлэхэд тэр хоёр эрэгтэй суусан. Намхан нуруутай эрэгтэй нь машины зүүн хойд хэсэгт, өндөр нуруутай эрэгтэй нь баруун талд нь суусан. Тэгээд хаашаа явах талаар асуухад Чингэлтэй рүү явна гэж хэлсэн.., ..тэгээд гутамжны өгсүүр хэсэг дээр зогсчих гэж хэлээд зогсох үед найз руугаа яриад мөнгийг чинь аваад өгье гэсэн. Тэгээд би гар утсаа өгөх үед өндөр эрэгтэй нь авсан. Тэгээд гар утас авах үед тэр хоёр зэрэг хаалга онгойлгоод зугтчихсан…” гэх мэдүүлэг /1хх-ийн 151х/

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайлан: “...Самсунг маркйн жи-2 гар утас 108.000 төгрөг...” /1хх-ийн 159-160х/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 190-194х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

5. Шүүгдэгч Я.О-, өсвөр насны шүүгдэгч С.Х-, Д.Б- нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 20-ноос 21-ний шилжих шөнө 01 цагийн орчимд хохирогч Т.Отгонбаярын жолоодож явсан 55-13 УБП улсын дугаартай “Хонда фит” маркийн автомашинаар үйлчлүүлэн, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сургуулийн” 14 дүгээр гудамжинд хүргүүлэн очих үедээ хохирогч Т.Отгонбаяр, Н.Мөнхбаяр нарт хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, 55-13 УБП улсын дугаартай “Хонда фит” маркийн автомашинд эвдрэл учруулж, “ЛЖ” загварын “Жи флекс” гар утас, “Жордан Ультра спит” загварын пүүз, цүнх, “Ай фоне” загварын гар утасны цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдэж, нийт 1.334.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Я.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "..тухайн машин нэг эрэгтэй жолоочтой байсан. Тэгээд би жолоочийн дэргэдэх суудал дээр суугаад Хонгороо, Бишрэл хоёр хойд талд суусан.., ..тэгээд би барьж байсан пивоны шилээ хаалга онгойлгож байгаад газар цохиод хагалсан. Тэгээд тэр пивоны шилний хагархайгаа тухайн жолооч эрэгтэйн гэдэс рүү нь тулгаж байгаад хойшоо суу гэж хэлсэн.., ..тэгээд хүрэмийг нь аваад халаасыг нь уудлаад үзэхэд 24000 төгрөг байхаар нь авсан. Тэр үед Бишрэл нөгөө эрэгтэйг цохиж зодоод байгаа харагдсан.., ..тухайн үед Бишрэл тэд нарын дээрээс гэрэл тусгачихаад царай харвал ална шүү гээд цохиод байсан. Тэгээд машин нь унтарчихаар нь хойд багажинд нь байсан саарал өнгийн даавуун цүнх, хар өнгийн цамц байсныг Хонгороо авсан. Би гар утас болон 24000 төгрөгийг авсан.." гэх мэдүүлэг /1хх-ийн 242х/,

өсвөр насны шүүгдэгч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд таксиний урд суудал дээр Отгонбилэг суугаад, арын суудал дээр Бишрэл бид хоёр суусан.., ...тэгээд замын дэргэд зогсчихоод Отгонбилэг урдаас давж орж ирээд Бишрэл бид хоёрын дунд сууж байсан эрэгтэйг цээжрүү нь гараараа цохиод байсан.., ..тэгээд Бишрэл тэр эрэгтэйг хойшоо оруулах гэж байхад нөгөө эрэгтэй нь хойно манай ах байгаа гэж хэлсэн. Тэгээд Отгонбилэг тэр хоёр хүнийг зодоод байсан, би яаж зодсон талаар нь мэдэхгүй байна тэгээд “Дэнжийн-1000”-ийнн давдаг хэсэг дээр ирээд би буугаад зугтах үед Отгонбилэг надад үүрдэг саарал өнгийн цүнх хойд талын суудал дээрээс авч өгсөн" гэх мэдүүлэг. /1хх-ийн 244-246х/,

өсвөр насны шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд жолоочийг хойш суух үед Отгонбилэг "Бишрэл, Хонгороо хоёроо наадхаа рекитлээд байж бай" гэж хэлсэн гэж хэлсэн. Тухайн үед Хонгороо бид хоёр хэл амаараа дуугүй суу, хөдөлвөл ална шүү гэхчилэн жолооч эрэгтэйд хэлээд явж байсан.., ..тухайн хэрэг болоход Хонгороо амаараа л ална гэж хэлж байснаас хүний биед гар хүрээгүй. Тэр үед гудамжинд байхад Отгонбилэг багаж онгойлгочихоод тэр хоёрыг зодоод байсан.., ..анх санаачлагыг нь Отгонбилэг гаргаад тэгээд хамт явж байгаад ийм зүйл болсон.., ..надад асуух зүйл байхгүй. Би өөрт ногдох хохирлыг төлнө.." гэх мэдүүлэг. /2хх-ийн 01-03х/,

хохирогч Т.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Н.Мөнхбаяр бид 2 таксинд явж байхад дээрхи 3 залуу бид хоёрын таксинд суусан. Яваад хэсэг удалгүй дээрхи гурван залуу бид хоёрыг дээрэмдсэн. Хохиролоо төлж барагдуулвал гомдол санал байхгүй гэв.

Хохирогч Т.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хөдөлгөөнөө эхлээд 32-ийн тойргийн автобусны буудал хүрэх гээд явж байхад дэргэд сууж байсан эрэгтэй хагалсан Боргио пивоны шил гаргаж ирээд чи машинаа зогсоогоод хойшоо суу, би машиныг чинь барина гэсэн. Тэгээд тэр эрэгтэй миний цээжний зүүн хэрэг рүү хагарсан шилээ тулгаад, дүрчихнэ шүү гээд байхаар нь би айгаад машинаа зогсоогоод бууж байгаад хойшоо сууя гэхэд тэр эрэгтэй үгүй, суудлын дундуур хойшоо суу гэж хэлсэн.., ..тэгээд намайг дундаа суулгаад хоёр талд сууж байсан хоёр эрэгтэй хоёр талаас шорон гэж мэдэх үү? зүгээр суухгүй бол ална шүү гээд байсан.., ..тэгээд явж байхдаа жолоо барьж байсан эрэгтэй нь наадахаа одоо бөгсд, одоо чамайг бөгсдөнө. Би бөгсдүүлж байсан гэх мэтийн зүйл яриад байсан.., ..тэгээд миний хувцасыг тайлуулчихаад хойшоо багаж руу ор гэж хэлсэн. Тэр үед Мөнхбаярын утас дугараад ард байсан манай найз Мөнхбаярыг мэдчихсэн. Тэгээд хойд талд сууж байсан намхан нуруутай хоёр эрэгтэй энэ пизда нуугдаж байж гэж хэлээд манай найз Мөнхбаярын дээрээс цохиод байсан.., ..дээрхи зурган дээр байгаа 2 хүн Мөнхбаяр бид хоёрыг дээрэмдсэн залуучууд мөн байна.." гэх мэдүүлэг. /1хх-ийн 210-211х/,

хохирогч Н.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 21-ний орой Т.Отгонбаяр бид 2 таксинд явж байсан. Би амрах гээд Т.Отгонбаярт  жолоогоо шилжүүлэн ар талын суудалд суусан.  Машин нилээн хурдтай явах үед би сэрсэн тэгтэл  дээрхи  гурван залуу бид хоёрыг дээрэмдсэн. Хохиролоо төлж барагдуулвал гомдол санал байхгүй гэв.

хохирогч Н.Мөнхбаярын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд Отгонбаярыг хойшоо ор пизда минь гэхэд Отгонбаяр тэр хүмүүсд манай ах унтаж байгаа, манай ах хамт явж байгаа юм гэж хэлээд намайг мэдэгдчихсэн. Тэгээд Отгонбаярыг хойшоо ор гэж хэлж оруулаад зүүн хойд хэсэгт сууж байсан эрэгтэй нь хөнжилөө нөмөр, царай харвал ална шүү гээд хэлсэн. Тэгээд бид хоёр хөнжилөө нөмрөхөд яасан их нуугддаг пизда вэ гэж хэлээд дээрээс цохиод байсан.., ..үнэмлэх бичиг баримтуудыг хүн олсон талаараа хэлээд 10000 төгрөг өгч авсан. Эдгээр зүйлсийн үнэ өртгийн талаар тодорхой мэдэхгүй байна. Олсон учир хохиролд нэхэмжлэхгүй.., ..миний машины зүүн талын урд хаалга хонхойсон, хойд гупер түгжээ хугарсан, зурагдсан, урд гупер номерний хэсэгтээ хагарсан, явах эд ангиас хроп нь эвдэрсэн, хоёр ширхэг дугуй гэмтээд трос нь гарчихсан байсан..” гэх мэдүүлэг. /1хх-ийн 213-214х/,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №13301 дугаартай дүгнэлтэд: “...Т.Отгонбаярын биед цээж болон нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хөнгөн зэрэгт хамаарна.." /1хх-ийн 233х/,

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн №13300 дугаартай дүгнэлтэд: “...Н.Мөнхбаярын биед тархи доргилт, зүүн шуунд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, хөнгөн зэрэгт хамаарна." /1хх-ийн 236х/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...хохирогч Н.Мөнхбаяр, Т.Отгонбаяр нарын биед үзлэг хийсэн..” /1хх-ийн 197-201х/, Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайлан: “...алдагдсан эд зүйлсийн үнэлгээ 297.000 төгрөг...” /1хх-ийн 239-240х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

6. Шүүгдэгч Я.О-, С.Б-+, Д.М- нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Монгол-3" дугаар сургуулийн урд талаас Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын орчимд хүргүүлэхдээ таксины жолооч хохирогч Л.Батсайханыг "Утсаар чинь ярьчихаад өгье" гэж хуурч, “самсунг жи-2” загварын гар утсыг залилан авч нийт 108.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Я.О-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би үйлдсэн гэмт хэргээ болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна.." гэх мэдүүлэг /2хх-ийн 31-33х/,

Д.М-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй рүү явж байхад Бүрэнтөгс утсаар чинь нэг ярьчихая гэсэн. Тэр үед би тэр хоёрыг таксины жолоочийн утсыг авах гэж байгааг мэдсэн. Тэгээд явж байгаад Отгонбилэг зам заагаад Удвал дэлгүүрийнх ойролцоох мухар гудамж руу оруулсан. Тэгээд би буугаад бие засаж байгаа дүр зүүлээд байж араас Отгонбилэг, Бүрэнтөгс гарч ирэхээр нь шууд гурвуулаа буцаад гудамжаар зугтаасан.., ..тэр гар утас “Самсунг Жи 2” нэртэй гар утас байсан...” гэх мэдүүлэг. /2хх-ийн 34-35х/”

С.Б-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд гудамж руу ороод жолооч эрэгтэйг утсаа өгөөч дахиад ганц ярьчихая гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь аваад ярих гэж байгаа дүр үзүүлээд байж байхад Отгонбилэг машины урд хэсэгт сууж байгаад буусан. Тэгээд Мөнхмандах бид хоёр буугаад буцаад 7 буудал руу зугтсан.., ..Тэгээд тэр жолоочоос авсан утсаа зарах гээд 5 буудал руу явсан. Энэ хүний утас нь “самсунг Жи 2” нэртэй утас байсан. Тэр өдөр би урт куртик, хар гуталтай, Отгонбилэг хар өнгийн нацист куртиктэй байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 36-37х/,

хохирогч Л.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд буухаасаа өмнө ах та утсаа өгөөч би эхнэртэйгээ яриадхая гэж хэлсэн. Тэгээд би утсаа өгсөн чинь ярих гэж байгаа дүр үзүүлж байгаад хаалга нээгээд зугтаачихсан. Тэгээд гурвуулаа зугтаад алга болчихсон. Тухайн үед миний гар утас “Самсунг Жи 2” загварын хар өнгийн утас байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 21х/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайлан: “...Самсунг жи-2 маркийн гар утасны үнэлгээ 108.000 төгрөг...” /2хх-ийн 29-30х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

7. Шүүгдэгч Я.О- С.Б-, Д.М- нар бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Уранмандах" дэлгүүрийн гудамжинд 49-53 УНР улсын дугаартай машинаар такси үйлчилгээ үзүүлж байсан хохирогч Ш.Эрдэнэбаярыг "утсаар чинь ярьчихаад өгье" гэж хуурч, “Самсунг s5” маркийн гар утсыг нь залилан авч нийт 132.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Я.О-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэйн “Уранмандах” дэлгүүрийн арын гудамжаар ороод зогсоосон. Тэгээд би эхлээд буусан миний араас Мөнхмандах буусан. Бид хоёр арын гудажинд нь зогсож байтал Бүрэнтөгс утас бариад гүйгээд ирсэн.., ..би энэ гэмт хэргийг Мөнхмандах, Бүрэнтөгстэй хамтран үйлдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 78-80х/

Д.Мө-ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Отгонбилэг эхлээд буусан дараа Бүрэнтөгс буусан. Тэгээд би жолооч ахыг утсаараа нэг удаа яриулчих гэж хэлээд утсыг нь аваад зугтаасан.., ..уг булааж авсан гар утас “Самсунг эс-5” загварын хар өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 81-82х/

С.Б-ийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гудамжруу ороод жолооч эрэгтэйг утсаа өгөөч дахиад ганц ярьчихая гэж хэлсэн. Тэгээд би утсыг нь аваад ярих гэж багаа дүр үзүүлээд байж байхад Отгонбилэг машины урд хэсэгт сууж байгаад буусан. Тэгээд бид хоёр буугаад буцаад 7 буудал руу зугтаасан...” гэх мэдүүлэг. /2хх-ийн 83-84х/

хохирогч Ш.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй өгсөөд явж байхад урд талд миний дэргэд сууж байсан өндөр эрэгтэй би энд буучихая, та хоёр дээшээ очоод буучих гэж хэлсэн. Тэгээд тэр эрэгтэйг буулгачихаад дээшээ явж байхад хойно сууж байсан хоёр эрэгтэй ийшээ орчих гээд “Уранмандах” нэртэй дэлгүүрийн ойролцоох 31 дүгээр гудамжаар оруулсан. Тэгээд гудамж руу ороод өгсүүр хэсэгт эргэчих гэж байгаад эргүүлсэн. Тэгээд би эргээд гудамжны мухар хэсэгт очоод зогссон. Тэгээд зогсох үед өмнө нь утсаар ярьсан эрэгтэй ах утсаа өгөөч, найзтайгаа яриадхая, гарч ирээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа өгөхөд тур хоёр буугаад зугтаасан.., ..тухайн үед миний гар утас аваад удаагүй, шинэ, “Самсунг эс-5” нэртэй, цэнхэрдүү өнгийн утас байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 57х/”

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайлан "..Самсунг эс-5 маркийн гар утасны үнэлгээ 132.000 төгрөг...” /2хх-ийн 65-66х/ болон хавтас хэрэгт аваг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар  тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я.О-, Д.М- нарыг хохирогч Т.Отгонбаяр, Н.Мөнхбаяр нарыг дээрэмдэх явцдаа хүч хэрэглэн зодож Н.Мөнхбаярын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус давхар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заахдаа бусдын эд хөрөнгийг авахдаа хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэж дээрмийн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуулинд тусгасан байна. Хүч хэрэглэж гэдэг нь хохирогчийн аливаа эсэргүүцлийг дархад чиглэгдсэн биед гэмтэл учруулсан шүүгдэгчийн зүгээс довтолсон хүчирхийллийн үйлдэл байдаг билээ. Мөн хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэдэг нь хохирогчийн биед гэмтэл учруулаагүй ч, түүний эсэргүүцлийг дархад чиглэгдсэн айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санаанд үгээр, биет байдлаар үзүүлсэн хүчирхийлэлийн үйлдлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.От-, Д.Мө* нар нь хохирогч Т.Отгонбаяр, Н.Мөнхбаяр нарыг дээрэмдэх явцдаа тэдгээрийн биед гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүч хэрэглэж бусдыг дээрмдсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байх тул шүүгдэгч нарыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Мөн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Я.О-гийн бусдыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн 2 гэмт үйлдэл, хүч хэрэглэж дээрэмдсэн 2 гэмт үйлдэлд тус тусд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн атлаа дээрхи 4 үйлдлийг нэгтгэж үзэн дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ. Я.Отгонбилэгийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүч хэрэглэж хууль бусаар дээрэмдэн авсан нийт 4 гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан дээрмийн гэмт хэргийг байнга үлдэж амьдралын эх үүсвэр болгсон гэх хүндрүүлэх шинжид хамаарч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрмийн гэмт хэргийн  бүх зүйл ангиар ял халдааж, нэмж нэгтэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд  шүүгдэгч Я.О-йг ганцаараа болон бүлэглэж бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авсан, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр болон хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан  мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах,

шүүгдэгч Д.М-ыг бүлэглэж бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авсан, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах,

шүүгдэгч М.С-ыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах,

өсвөр насны шүүгдэгч С.Х-ог бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах, ,

өсвөр насны шүүгдэгч Д.Б-ийг  бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон  дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах,

шүүгдэгч С.Б-ийг бүлэглэж бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах  тус тус үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

 

Шүүгдэгч Д.М-, М.С-т, С.Б-, өсвөр насны шүүгдэгч С.Х-о, Д.Б- нар нь гэмт үйлдэл хийж бусдад учруулсан хохиролоос өөрсдөнд ноогдох хувиа мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий хохирогч нарт бүрэн нөхөн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар /2хх-ийн 105х, 106-111х, 112-118х/ тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Я.Отгонбилэг нь гэмт үйлдэл хийж бусдад учруулсан хохиролоос өөрт ноогдох нийт 1.455.400 төгрөгийг тус шүүхийн тамгын газрын Төрийн банкны дансанд хийж байршуулсан тул үүнийг нь гаргуулан нэр бүхий хохирогч нарт ногдох хувиар нь олгуулах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохиролоо бүрэн нөхөн төлсөн гэж шүүх үзэв.

 

    Шүүгдэгч Я.О- ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасны дагуу хулгай, дээрэм, залилангийн гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж, түүнд зарим гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид оногдуулахаар заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, нэмж нэгтгэн, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.М- ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж заасны дагуу хулгай, дээрэм, залилангийн гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж, түүнд зарим гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид оногдуулахаар заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, нэмж нэгтгэн, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч М.С- ял шийтгэл оногдуулахдаа бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохиролоо нөхөн төлсөн, урьд дээрмийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулж, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Д.Б- ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

Өсвөр насны шүүгдэгч С.Х- ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан хүмүүжих боломжтой гэж шүүх үзэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Бү-ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхдээ бусадтай бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохиролоо нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар хамгийн бага цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оноов.