| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04318/И |
| Дугаар | 192/ШШ2026/01147 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2026/01147
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар * ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч * ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч *ХХК нь нэхэмжлэлээр шаардсан түрээсийн төлбөрийг 128,981,182 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч нь алданги 61,563,863 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ******* ХХК болон * ХХК-иудын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн талбайг албадан чөлөөлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,268,626 /679,462+589,164/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 634,313 төгрөгийг, хариуцагчаас 401,428 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН