2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2026/01352

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар * банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч* холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 20,540,395 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 01 сарын 30-ны өдрөөс 2027 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 1,141,133 төгрөгөөр төлөхөөр нэхэмжлэгч * банк ХК-тай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 260,652 төгрөгөөс 130,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 130,326 төгрөгийг, хариуцагчаас 130,326 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН