| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заминдий Төмөрхүү |
| Хэргийн индекс | 2518000000617 |
| Дугаар | 2025/ДШМ/80 |
| Огноо | 2025-12-12 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/80
******* холбогдох иэрүүгийн хэргийн тухай
архан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан
архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/545 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч ******* холбогдох 2518000000617 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/858 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч *******ийг 2025 оны 08 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, архан-Уул аймгийн Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг архан-Уул аймгийн архан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй үйлчилгээний газарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, хууль бус үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж байх явцад архан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч ******* “эмэгтэй ариун цэврийн өрөө рүү оруулахгүй” гэх хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон гэмт хэрэгт холбогджээ.
архан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
авж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор архан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
ээд шатны прокурор эсэргүүцэлдээ:
... Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг тодорхойлон, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим болон, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх боловч ийнхүү ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмыг удирдлага болгохоос гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Гэмт хэрэг үйлдэгдсэн боловч нийгэмд учруулсан хор уршиг нь ялимгүй байх, эсхүл нэгэнт үйлдсэн гэмт хэргийн нийгмийн учир холбогдол ноцтой биш болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээд засарч хүмүүжсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргээс түүнд ял, эрүүгийн хариуцлагын арга хэмжээг зайлшгүй хэрэглэх шаардлагагүй болсон зэрэг, бусад шалтгаанууд нь гэмт этгээдийг эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх үндэслэл болдог.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эхнэр нь жирэмсэн, бусдад төлөх төлбөр өндөр зэрэг хувийн байдлыг харгалзаж үзсэн боловч шүүгдэгчийн хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт бүрэн дүгнэлт хийгээгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал гэдэг нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдэхээс өмнөх болон хойших хугацааны нийгэмд ач холбогдол бүхий зан төлөвийг хэлэх бөгөөд үүнд амьдралын хэв маяг, гэр орон олон нийтийн газар биеэ авч яваа байдал болон тухайн этгээдийг эерэг болон сөрөг талаас нь тодорхойлж буй бусад шинж тэмдгүүд багтдаг. Гэмт хэрэгтэнд оногдуулах ялыг тодорхойлохдоо нийгэмд биеэ авч явах зан үйлээс гажих хандлага тухайн этгээдэд хэр зэрэг байгааг тогтоох нь чухал бөгөөд үүний тулд шүүх анх удаа, эсвэл давтан гэмт хэрэг үйлдэж байгаа, урьд нь ял эдэлж байсан эсэх талаар анхаарах мөн тухайн нийгэмд аюултай үйлдэл нь шүүгдэгчийн зүй ёсны зан үйлийн үр дагавар уу. эсхүл гэмт хэрэг нь түүний хувьд тохиолдлын чанартай зүйл байсан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.
Шүүгдэгч . ******* нь өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, шүүхээс торгох ялаар шийтгэгдэж байсан хувийн байдалтай бөгөөд тухайн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, мөн хууль сахиулагчийг эсэргүүцэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж 1,62 хувийн согтолттой байсан мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэх явцдаа тавьсан шаардлагыг үл ойшоож эсэргүүцэж, түүнийг цохих, түлхэх зэргээр бие махбодын хүчирхийлэл үйлдсэн, “намайг мэдэх үү, арханы цагдаад байсан” гэх зэргээр сүрдүүлж заналхийлсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг илтгэж байна.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх байдалд дүгнэлт хийлгүйгээр гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн ялыг эдлүүлэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийг шаардлага хангаагүй гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолд прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг буруу бичиж бичиг техникийн алдаа гаргасныг залруулах нь зүйтэй. Иймд архан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/545 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.... гэжээ.
авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ: Шүүгдэгч *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч буйг тодорхойлон, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим болон, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн ялыг эдлүүлэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийг шаардлага хангаагүй гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолд прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг буруу бичиж бичиг техникийн алдаа гаргасныг залруулах нь зүйтэй. Иймд архан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/545 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
авж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:
Миний хувьд эхнэрийн маань биеийн байдал, хувийн болон гэр бүлийн санхүүгийн байдал хүнд, зээлийн эргэн төлөлтийн асуудлууд шүүхийн шатанд тулсан учраас зайлшгүй ажил эрхэлж, санхүүгээ зохицуулах шаардлага үүссэн. Миний хувьд анхан шатны шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгийг торгуулийг 12 сарын хугацаанд сар бүр 300,000 төгрөгөөр төлж барагдуулах бүрэн боломжтой. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна гэв.
ТООРХОЙЛОХ нь:
авж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийн шийдвэрт дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ийн гэм бурууг хянан хэлэлцээд хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23,1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Ийнхүү шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх ба шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар торгох ялаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) шинжтэй хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн (Шударга ёсны зарчим) 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцсэн байвал зохино.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь 2025 оны 08 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 00:00 цагийн орчимд архан-Уул аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч ******* “эмэгтэй ариун цэврийн өрөө рүү оруулахгүй” гэх хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж улмаар нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон гэмт хэрэг үйлдэх үедээ 1.62 хувийн согтолттой байсан болох нь драгер багаж үлээлгэж, эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх3/, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “” барны хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх7-12/, Цагдаагийн алба хаагч энгэрийн камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх14-19/ зэрэг нотлох баримтаар хангалттай тогтоогдсон атал шүүхээс шүүгч *******ийн согтуугаар гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэлт хийхгүйгээр, шүүгдэгчийг торгох шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохироогүй гэж үзнэ.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэснээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байна.
Иймд архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/545 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгтээ шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж алдаатай бичсэн байгааг анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.архан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/545 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
АРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧИ Б.ЭРЭНЭХИШИГ
З.ТӨМӨРХҮҮ