| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0212/Э |
| Дугаар | 236 |
| Огноо | 2018-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 236
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч Д.Оюунгэрэл,
шүүгдэгч Ч.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Чо-ийн Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811002560229 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Таван толгой" ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорноговь аймгийн Зүүнбаян сум Ахуй үйлчилгээний байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 63а байрны 48 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ч-ийн Г- /РД: Л387092970/,
Шүүгдэгч Ч.Гнь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч. Г- нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 63а байрны 48 тоот гэртээ эхнэр Б.Өнөржаргалыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч Б.Өнөржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр Гантулга 2017 оны 12-р сарын 28-ны өдөр Өмнөговь аймгаас гэртээ 10 цагийн үед ирсэн бөгөөд ... хэсэг хэрүүл өдөж байгаад унтаад өгөх шиг болсон бөгөөд хэсэг чимээгүй болсон. Манай ээж Алтантуяа ... том охин Үүлэнг хичээлд нь хүргэж өгөхөөр авч явсан чинь ... Гантулга намайг пизда гичий гэх мэтээр доромжлоод байхаар нь чи чамаар би ингэж доромжлуулж чадахгүй гэж хэлсэн... Гантулга... над руу дайрч цамц ураад унтлагын өрөө рүү чирээд дээр гарахаар нь би 3 настай охин маань байсан тул түлхээд өөрөөсөө холдуулсан чинь ... чи муу өөр хүнтэй болчихсон байна, тэгээд надтай ойртохгүй байна гэж хэлээд миний хацар луу хэд хэдэн удаа алгадаад, босч ирээд зүүн талын хавирга хэсэгт 2 удаа хүчтэй өшиглөсөн. Тухайн үед би амьсгал авч чадахгүй байсан бөгөөд би Гантулгын 2 хөлнөөс тэвэрч аваад битгий зодоод бай л даа гэсэн чинь дээрээс Гантулга цохиод байсан.,
Тэгээд гал тогоо руу Гантулга гүйж ороод хутга авч ирээд нэгмөсөн дуусгачихъя гэж хэлээд хутгаараа хоолойнд тулгасан бөгөөд тэр үед хаалга онгойж байгаа дуу чимээ сонсогдсон чинь Гантулга хутгаа гал тогооны ерөө рүү шидчихсэн. Ээж Алтантуяа орж ирээд юу болж байгаа юм бэ гэсэн чинь Гантулга ээж рүү маань бас уурлаад танай охин чинь өөр хүнтэй болчихсон ингэж байна гэж хэлээд над руу бас дахин дайрч цохисон... Гантулга тоос сорогч авч шидсэн. Гэрийн эд зүйлүүдийг унагаж ешиглөж, 00-н өрөөний хаалга руу хутга зоож агсан тавьж эхэлсэн... Ажлаас ирэхдээ Гантулга согтуу ирсэн...
Гантулгатай хамт амьдарч эхэлснээс хойш Гантулга согтохоороо агсан тавьж хэл амаар доромжилдог байсан бөгөөд гар хүрдэггүй байсан. Тэгээд 2016 онд намайг зодож нүд хөхрүүлж би тус цагдаагийн хэлтэст гомдол гарган шүүх эмнэлэгт үзүүлж эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгуулаад прокурор дээр хэрэгсэхгүй болгож байсан юм... гомдол санал байхгүй... нэхэмжлэх зүйл бас байхгүй ...
... Гантулга миний зүүн бугалганд учирсан хөхрөлтийг гараараа цохих үедээ, цээжинд учирсан зөөлөн эдийн гэмтлийг хөлөөрөө өшиглөх үедээ, баруун нүдний цус хуралт. зөөлөн эдийн няцрал гэмтлийг над руу утас шидэх үедээ үүсгэсэн... Миний биед учирсан гэмтлүүдийг хутга, мэс болон ямар нэг зодооны хэрэгсэл ашиглаж учруулаагүй ... /хуудас 16-19 / гэх мэдүүлэг..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-19х/,
Гэрч Л.Алтантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг охин Үүлэнг хичээлд нь хүргэж өгчихөөд ирэхэд Өнөржаргал уйлчихсан амьсгалж чадахгүй байна, хавирга руу цохичихлоо, хугарчихсан юм шиг байна гэж хэлж байсан бөгөөд намайг ирснээс хойш бол Өнөржаргал руу Гантулга утас шидэж нэг талынх нь нүдийг оносон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №869 дугаартай шинжээгийн дүгнэлтэд: “...1 .Б.Өнөржаргалын биед зүүн бугалганд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх /хх-ийн 24х/, Б.Өнөржаргалд хийсэн Аюулын зэргийн үнэлгээ /хуудас 62-63/, хүүхдийн аюулын зэргийн үнэлгээ /хуудас 64-65/. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хуудас 67-75/. Хохирогч Б.Өнөржаргалаас гаргаж өгсөн 3 ширхэг фото зураг /хуудас 78-79/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ч.Г-ыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.