Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00267

 

 

 

 

     2026           03           03                                      103/ШШ2026/00267

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

         Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, Эмбасси ван бизнес оффисын 7 давхарт байрлах, Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Хужиртын  тоотод оршин суух, *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 419.026 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: О.******* нь манай Тус зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 211208-7773 дугаартай 150.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 8.1 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч О.******* нь зээлийн эргэн төлөлтийг 1276 хоног хугацаа хэтрүүлээд байгаа бөгөөд 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 134.999 төгрөг, зээлийн хүү 216.877 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.149 төгрөг, нийт 419.026 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд зээлдэгч О.*******гээс 419.026 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгч Тус финтек ББСБ ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч О.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь Тус финтек ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 419.026 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.  

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус  удирдлага  болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 419.026 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.******* нь 419.026 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.221 төгрөгөөс 6.610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 6.610 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О.*******гээс 6.610 төгрөгийг тус тус гаргуулж, Тус финтек ББСБ ХХК-д олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                   Г.СОЛОНГО