| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Насанжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10571/И |
| Дугаар | 192/ШШ2025/10497 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/10497
2025 12 08 192/ШШ2025/10497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С**************** дүүрэг, 32 дугаар хороо, А*************тоот хаягт байрлах Ми*************** ХХК /РД:5*************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч************ дүүрэг, 1****************** тоот хаягт оршин суух Х****************н овогт Гү************ Ц********* /РД:АЭ*************/,
Хариуцагч: Ба************ дүүрэг, 3***************дугаар хороо, 1**************** тоот хаягт оршин суух Х********** овогт Гү************ /РД:АЮ************/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,044,304.83 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Цэ*******, Г.Ж********** нараас зээлийн гэрээний үүрэгт 16,044,304.83 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ми********** ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Ц******* Г.Ж****** нар нь 16,044,304.83 төгрөгийг төлөөгүй тохиолдолд 4********УБК улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Toyota Prius-XW20 маркийн NHW***********арлын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан авч үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 378,696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ц*********, Г.Ж******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 378,696 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******** ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ