Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/70

 

2025          12             02                                                2025/ДШМ/70                      

 

 

Г.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

                                                   Прокурор Ц.Эрдэнэбат,

                                                        Хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардорж /цахимаар/,

                                                        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б,

        Яллагдагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох,

        Яллагдагч Г.Н,

        Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/907 дугаар захирамжтай Г.Н-т холбогдох эрүүгийн 2426002460226 дугаар хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, “***” ХХК-д *** ажилтай, ам бүл *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, *** овгийн Г.Н /РД: ***/.

Г.Н нь 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын баруун талын засмал зам дээр *** улсын дугаартай Тоёота-Аллион маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Д.Б-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч *** овгийн Г.Н-т холбогдох 2426002460226 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорт буцааж, яллагдагч Г.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/907 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу ... яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг харгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулаагүй, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй байна. Учир нь ... гэсэн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд нь үндэслэлтэй байна. Иймд хүсэлтэд дурдсан дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул яллагдагч Г.Н-т холбогдох 2426002460226 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ ... гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Яллагдагч Г.Н нь 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** зочид буудлын баруун талын засмал зам дээр *** улсын дугаартай Тоёота-Аллион маркын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Д.Б-ы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй, нотлоогүй байна гэж дүгнэжээ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн өмгөөлөгчөөс хохирогчийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой баримтыг гаргуулахыг хүссэн. Мөн эмч, шинжээч нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан. Харин Г.Н-т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан түүний гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлаагүй, мөн гэмт хэргийн шинж, сэдэлт, зорилгын талаар оролцогч талууд санал, дүгнэлт гаргаагүй байхад ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолж улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлдэг. Харин хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх эсхүл үгүйсгэх замаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэх нь шүүхийн онцгой бүрэн эрх юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ хязгаарыг тодорхойлсон.

Яллагдагч Г.Н-ын өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүд нь түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, улмаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн үйл баримт болоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй буюу хэрэгт хамааралгүй нөхцөл байдлуудыг тодруулсан агуулгатай байхад ямар үндэслэлээр хүсэлтэд дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг бүхэлд нь нэмж хийлгэх шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн аливаа шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн хэлэлцэж буй асуудалд хууль зүйн дүгнэлт хийснээр тодорхой, ойлгомжтой, үндэслэл бүхий гэж үздэг. Харин тус шүүхийн шийдвэрт өмгөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлтэй байна, дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж дурдсан нь яагаад энэхүү ажиллагааг хийх нь энэ хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасан. Мөн шүүхийн шийдвэрт   өмгөөлөгчөөс гаргасан яллах дүгнэлтийн алдааг засуулах гэсэн хүсэлтийг мөн хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд яллах дүгнэлтийн тогтоох хэсэг бус дүгнэлт хэсэгт нэр зөрүүтэй бичигдсэн техникийн шинжтэй буюу агуулга хувьд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй алдааг мөн дурдсан байна. Гэтэл шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллагаа хамаарах боловч мөрдөн байцаалтаар хийгдсэн ажиллагаа зөрчилтэй болохыг шүүх тогтоосон, зөрчлийг гаргасан шатанд нь буцааж дахин засуулахаас өөрөөр үнэлэх, үгүйсгэх, хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй болсон, эсхүл шүүхээс шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх шийдвэрийн аль нэгийг гаргахад нөлөөлж болохуйц гэж үзсэн ажиллагаанууд хамаарахын зэрэгцээ уг үндэслэл тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай бөгөөд энэхүү шаардлага мөрдөн байцаалтаар огт хийгдээгүй ажиллагааг хийлгэхээр буцааж байгаа тохиолдолд ч мөн адил хамаарна. Харин анхан шатны шүүхийн үндэслэлтэй гэж үзсэн яллагдагчийн өмгөөлөгчийн нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтүүд нь яллагдагчийн эрх зүйн байдал, гэм буруутай эсэх асуудалтай холбоотой бус эсрэгээрээ хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүсэлтүүд байх бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт биечлэн оролцож яллагдагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай хүсэлтүүдийг үгүйсгэсэн тайлбар гаргаж, улмаар тэдний хүсэлтэд дурдсан нөхцөл байдлуудыг тодруулахаар шүүх хуралдаанд №2025/19 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нараас оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд хандан гаргасан боловч шүүх хүсэлтийг огт шийдвэрлээгүй, мөн хариу тайлбарт дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр ... дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж, мөн зүйл, хэсгийн 6.10-т шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хохирогчийн өмгөөлөгчөөс №27 дугаартай дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй. Прокуророос тус шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж гаргасан дүгнэлтийнх нь талаар тодруулах нь хэргийн оролцогч нарын хэн алинд илүү чухал буюу шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн хуулийн үзэл санаанд нийцэж, хэрэгт ач холбогдолтой гэж үзэж санал гаргасан. Хэдийгээр мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ч гэсэн тухайн хэргийн онцлогоос шалтгаалан /3 удаа техникийн шинжээчийн дүгнэлт гарсан/ зарим шинжээчийг шүүх хуралдаанд дуудах нь хэргийн оролцогч нарын эрхийг хангаж байгаа хэлбэр юм. Үүнд шүүх дүгнэлт хийлгүйгээр яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээч асуулгах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хийх нь зүйтэй гэж үзсэн нь ойлгомжгүйгээс гадна, хохирогчийн өмгөөлөгчийн шинжээчийг оролцуулах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг мөн хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/907 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулаагүй гэж дүгнэн хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн. Гэвч яг ямар үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шинжээч шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан. Мөн прокурорын зүгээс техникийн шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлт гаргасан. Яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтүүд нь хохирогчийн эрх зүйн байдал, эрүүл мэндтэй холбоотой байсан. Яллах дүгнэлтийн алдааг засуулах асуудлын хувьд техникийн шинжтэй алдаа байна. Энэ нь хэргийн үйл баримтад дүгнэх зүйл биш гэж үзэж байна. Хохирогчийн эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэх зэрэг баримтуудыг хохирогчийн талаас шүүхэд гаргаж өгөх боломжтой.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/907 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баатардорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч Д.Б өөрийн үйлдлийг ойлгох чадваргүй хүн байгаа юм. Яллах дүгнэлтэд хүний нэрийн зөрүүтэй бичсэн байж болно. Хохирогч нь тухайн үед эрүүл, согтуу байсан эсэх нь тодорхойгүй байгаа. Үүнийг тодруулах нь шүүхийн ажиллагаа. Тухайн үед хохирогчийн толгойноос цус гарсан байсан.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/907 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх ажиллагаанууд байгаа. Хохирогчоос цусны дээж авахад спиртийн агууламж илрээгүй гэсэн байдаг. Гэхдээ шинжилгээг яаж, хэрхэн, яаж хийсэн гэдэг нь тодорхойгүй байна. Тухайн үед хохирогч эрүүл, согтуу байсан эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Хохирогч согтуу байсан гэдэг нь зүйл байдаг учраас зөрүүтэй зүйл байдаг. Биологийн дээж авахдаа мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр авна. Мөн эмч, эмнэлгийн ажилтан хөндлөнгийн гэрч оролцох ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн нөхцөл байдлыг бүрэн шалгаж тодруулаагүй. Хохирогчийн эрүүл мэндийн хувьд анхны үзлэг хийсэн эмч нараас тухайн хүний эрүүл мэнд, бие авч яваа байдал, орчинтой харьцах харьцаа зэргийг тодруулах шаардлагатай.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/907 дугаар захирамж үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Яллагдагч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шүүгчийн захирамжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Прокуророос яллагдагч Г.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүхээс яллагдагч Г.Н-т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Д.Б-ы эмнэлэгт хүргэгдсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан талаар өвчний түүхийг хэрэгт хавсаргах, хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтнаас гэрчийн мэдүүлэг авахуулах, мөн хоохирогчийн өмнө нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж байсан эсэх талаар лавлагаа мэдээлэл авах, шинжээчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 3562 дугаар дүгнэлтийн хохирогчийн гэх хуруу шилтэй цусыг хэн, хэзээ, ямар нөхцөл байдалд хэрхэн авч шинжилгээнд хамруулсан ажиллагааг тодруулах, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2025/19 дүгээр дүгнэлт гаргаж шинжээчдээс мэдүүлэг авахуулах, яллагдагч Г.Н-т холбогдох 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 218 дугаар яллах дүгнэлтийн алдааг засуулах зэрэг нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд прокуророос ... яллагдагчийн өмгөөлөгчөөс хохирогчийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой баримтыг гаргуулах, эмч, шинжээч нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулаагүй, нотлоогүй байна гэж дүгнэсэн. Мөн яллагдагч Г.Н-ын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтүүд нь түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн үйл баримт болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй буюу хэрэгт хамааралгүй нөхцөл байдлуудыг тодруулсан агуулгатай байхад ямар үндэслэлээр хүсэлтэд дурдсан мөрдөн шалгах ажиллагаануудыг бүхэлд нь нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх ажиллагааг хийх нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн хохирогч болон яллагдагчийн өмгөөлөгч нараас шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй, дүгнэлт хийлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хийх нь зүйтэй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг мөн хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Яллагдагч Г.Н-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Г.Н-ын гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/907 дугаар захирамжийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар яллагдагч Г.Н-т энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/907 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар яллагдагч Г.Н-т энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                   ШҮҮГЧИД                                  Н.ЭНХМАА

                                                                                      Л.НЯМДОРЖ