| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00174/И |
| Дугаар | 103/ШШ2026/00226 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2026/00226
| 2026 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 103/ШШ2026/00226 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******тунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах, ******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,548,464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Ц.*******-******* нь цахим банкны үйлчилгээг ашиглан цалингийн зээл авах хүсэлт ирүүлсэнийг үндэслэн түүнтэй 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 0975/00************** дугаар бүхий цалингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан 15,000,000 төгрөгийг, 30 сарын хугацаатай, сарын 1.65 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээний дагуу хариуцагч сар бүрийн 05-ны өдөр болон 20-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт 317,532 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч биелүүлээгүй. Иймд хариуцагчтай байгуулсан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 0975/000********* дугаар цагингийн зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл 14,527,964 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 20,500 төгрөг нийт 14,548,464 төгрөгийг хариуцагч Ц.*******-*******эс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ц.*******-******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* банкны нэхэмжилсэн 14,548,464 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ц.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт *******ийн *******-*******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,548,464 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,692 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115,346 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ц.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамж 115,346 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ