| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 2326002090133 |
| Дугаар | 2025/ДШМ/71 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 22.1.2., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/71
2025 12 02 2025/ДШМ/71
О.С, Г.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар /цахимаар/,
Шүүгдэгч О.С,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолтой О.С, Г.Э нарт холбогдох эрүүгийн 2326002090133 дугаартай хэргийг шүүгдэгч О.С, Г.Э болон тэдний өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, ***, *** настай, *** боловсролтой, *** мэргэжилтэй, “***” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн О.С /РД: ***/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, *** настай, *** боловсролтой, ***, *** мэргэжилтэй, “***” ХХК-ийн *** ажилтай, Улаанбаатар хот, *** дүүргийн *** хорооны *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Г.Э /РД: ***/.
О.С нь Өвөрхангай аймгийн *** сумын “БТ” багийн нутаг дэвсгэрт чулуун нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг “БТ” орон нутгийн өмчийн оролцоотой ХК-ийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д “...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг тус тус зөрчиж, “БТ” ХК-ийн нүүрсийг коксжуулж, био холбогчтой бүрэн шаталттай шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулах, тус үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэх ажлын нэг хэсэг болох 53,961,713 төгрөгийн үнэ бүхий ажил буюу үйлдвэрийн бетон шал цутгах ажлыг өөрийн гүйцэтгэх удирдлагаар нь ажилладаг захиалагч тал болох “БТ” ХК-ийн ажилтнуудад үүрэг өгч хийлгэж, улмаар тухайн ажлын төсөв гэж нийт 40,000,000 төгрөгийг “***” ХХК-ийн Голомт банк дахь *** тоот данснаас 20,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр "БТ” ХК-ийн маркшейдер ажилтай Г.Э-ийн Хаан банк дахь *** тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот дансанд, мөн 20,00.0,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр урьд “***” ХХК-д хамт ажиллаж байсан Ч.Ц-ийн Хаан банк дахь *** тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот дансанд шилжүүлэн авч, захиалагч тал болох “БТ” ХК-ийн ажилтан М, Л, Ц, Б нарт хууль бус үүрэг өгч үйлдвэрийн шал цутгалын ажлыг гүйцэтгүүлж, гүйцэтгэгч тал “***” ХХК-д 13,961,713 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон,
Г.Э нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын Б-107 тоот өрөөнд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэрэг бүртгэлтийн 230200076 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...хэмжилт хийж байхад Л.Г нь шахмал түлшний үйлдвэрийн барилга барина гэхээр нь би түүнд “манай найзууд барилгын ажил хийдэг юм, шал цутгах ажлыг чинь үнэ хөлсөө тохироод хийж өгье, цаашдаа засварын ажлууд байвал хийж өгье” гэсэн саналыг тавихад Л.Г зөвшөөрсөн. Ингээд манай хамтрагч Ч, Л.Г нар шал цутгах ажлын гэрээг хийсэн, шал цутгалтын ажлын төлбөр мөнгө нь Ч рүү л орсон байсан. Миний данс руу мөнгө ордог учир нь би тэр үед Улаанбаатар хотод явж таарсан, тэгэхэд материал авхуулахаар ч билүү миний данс руу хийсэн. Би тэр мөнгийг өөрийн данснаас Хаан банкны нэг салбарт очиж бэлнээр авсан, хотоос цемент, миксер болон бусад шаардагдах материалыг аваад өгч явуулсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос О.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Г.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн О.С-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *** овгийн Г.Э-г гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан О.С-ийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн. 5.3. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д оногдуулсан долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон сая таван зуун мянган төгрөгөөр торгох торгох ялыг, шүүгдэгч Г.Э-д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг тус бүр зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, Г.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч О.С-д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч О.С, Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С, Г.Э нараас тус бүр 500,000 төгрөгийг гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: *** овогтой О.С миний бие 2019 онд “БТ” ХК-д ажиллах хугацаанд шахмал түлшний үйлдвэрийг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах, *** хотын бохирдлыг бууруулах үүрэг чиглэл авсан. Тус ажлыг гүйцэтгэхэд “БТ” ХК-д 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нийгмийн хариуцлагын хүрээнд гаргахаар төлөвлөсөн. Бусад шаардагдах зардлыг өөр эх үүсвэр олж, дараа онд гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Тус тендерийг гүйцэтгэсэн “***” ХХК нь БТ-ийн нүүрсний шахмал түлш үйлдвэрлэх патентын эзэмшигч байсан тул түлхүүр гардуулах гэрээгээр гүйцэтгэсэн. Энэ үед хааяа хааяа шахмал түлшний ойлголт муутай, техникийн үзүүлэлтэд нь 24:14:4,5м харьцаатай жишиг батлан гаргахаар төлөвлөсөн байсан. Бодит байдал дээр дотор нь ковш техник явах 6,5 метрийн өндөртэй, 80 метрээс доошгүй урттай барилга барих шаардлага үүссэн.
Нийт барилгын төсөвт өртөг 300,000,000 төгрөг төлөвлөсөн нь хаана ч хүрэхээргүй төсөв байсан. Цаг хугацааны хувьд 9 дүгээр сарын 15-ны өдөр тус үйлдвэрт хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байсан. Үйлдвэрийн материал, тоног төхөөрөмж 7 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. “***” ХХК-ийн захирал Ю.Г барилгын төсөв хүрэлцэхгүй байгаа тул сэтгэл гаргаж шал цутгаж өгөхийг гуйсан.
Иймд цаг хугацаагаар хавчигдаж өөрийн хувийн ажлыг хойш тавьж Сант сумын барилгаас 2 миксер татан ажилчдаа гуйж өөр бусад “Баялаг эрдэм цом” ХХК-ийн хүмүүсийг дайчилж БТ багийн 10 гаруй залуучуудыг гуйж тус ажлыг гүйцэтгэж өгсөн. Тус шал цутгалтад орсон цемент, техник тоног төхөөрөмж арматур, гялгар, түлш, шатахуун унаа тэргийг өөрийн Жигүүр оргил ХХК-аас гаргасан.
Энэ гарсан зардлыг л нөхөн авсан. Энэ зардалд Улаанбаатараас сэндвич шаланзаар тээвэрлэсэн тээврийн зардал мөн орсон байгаа. Г гуай хүнээр гүйцэтгүүлэхээр 60,000,000 төгрөг ажлын хөлсөнд нь нэхсэн юм байна лээ. Тухайн үеийн ханш ийм л болж байсан. Иймд миний бие өөрт давуу байдал үүсгэж, бусдад давуу байдал үүсгэх ямар нэгэн санаа агуулаагүй болно.
Иймд дээрх байдлыг дахин хянаж үзэхийг хүсье.
“***” ХХК-д давуу эрх үүсгэсэн гэж буруутгаж байгаа. Тус компани нь энэ онд 30,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласан нь санхүүгийн тайлангаар нотлогдож байгаа. Өөр бусад орлого нь Шахмал түлшний үйлдвэрт зарцуулагдсан нь санхүүгийн тайланд нь тусгасан. Тухайн 300,000,000 төгрөгийн төсөвтэй барилга нь мэргэшсэн төсөвчний гаргаснаар 450,000,000 төгрөгийн гүйцэтгэлтэй төсөв гарсан. 2025 онд аймгийн Засаг даргын Тамгын газраас тус барилгад үнэлгээ хийлгэсэн нь 1,800,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. “***” үнэлгээний компанийн гаргасан 53,000,000 төгрөгийн төсөвт НӨАТ 5,300,000 төгрөг, ашиг 4,500,000 төгрөг, нэмэлт зардал тусгасан нь өөрийн өртөг нь 40,000,000 төгрөг болж байгаа гэх мэт нотлох баримтыг хянаж үзэхийг хүсье гэжээ.
Шүүгдэгч Г.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие тухайн цаг үедээ гүйцэтгэж байсан ажил үүргээ үнэн зөвөөр мэдүүлсэн ба маш их ачаалалтай ажиллаж байсан. БТ-ийн уурхайн *** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хүрээн дэх бүх ажил маркшейдерын хувьд хамааралтай байдаг учир цэг солбилцол тогтоох байршлын зураг гаргах, газрын зөвшөөрөл авах, үйл ажиллагааны тайлан төлөвлөгөөнд тусгах гэх мэт олон ажлуудыг хийдэг байсан. БТ-ийн уурхайн *** ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байрлах үйлдвэрийн барилгын шав тавьж, газрын зөвшөөрөл авах солбилцол зураг гаргаж өгч байсан. Мөн /уурхайн/ Улаанбаатар хотоос шаардлагатай бараа материал, зөвшөөрөл, төлөвлөгөө, тайлантай холбоотой бичиг баримтын ажлуудыг цаг алдалгүй хугацаанд нь хийж гүйцэтгэж байсан бөгөөд эдгээр ажлуудыг хольж хутган цаг хугацаа, хүний нэр зэргийг андуурч мэдүүлсэн байна.
Миний бие хийсэн ажлаа мэдүүлсэн бөгөөд даалгасан ажлыг цаг хугацаанд гүйцэтгэж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын хувьд: хэрэгт цугларсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.С нь орон нутгийн өмчит “БТ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна, Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 39 дүгээр зүйлийн 39.1.2-т албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.4-т албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.2.а-д ... эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна.
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлсэн, 7.1.7-д заасан албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдэлсэн бол ямар эд хөрөнгө олж асан гэдгийг тогтоож тодорхойлох ёстой.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна гэсэн ямар хувийн зорилгод ашигласан,
Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах гэсэн заалтад байгаа ямар ашиг сонирхол зөрчигдөв гэдгийг дүгнэж байж гэм бурууг тодорхойлох ёстой.
Шүүх эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хийгдээгүй, дүгнээгүй бөгөөд энэ талаар өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр тайлбарласан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл. Нотолбол зохих байдал буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. Үүнд: гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тогтоогоогүй байхад хангалттай хүрэлцээтэй гэж үзсэн нь буруу байна. Учир нь дээрх хуульд заасан хувийн зорилго, ашиг сонирхол, хохирол, хор уршгийн талаар ерөнхий хуулийн заалт дурдсанаас биш О.С-ийн энэ үйлдэл, энэ сэдэлт зорилго нь гэм буруутай болж байна гэсэн дүгнэлт хийгээгүй нь үндэслэл бүхий шийдвэр болоогүй гэж үзэж байна.
Шүүгдэгч Г.Э нь гэрчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасны дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн хийж гүйцэтгээгүй ажлыг хийж гүйцэтгэсэн гэж зориуд санаатай худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж дүгнэсэн.
Гэтэл Г.Э-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь мэргэжлийнхээ дагуу /маркшейдер/ тухайн талбайд хэмжилт, боловсруулалт хийсэн байдаг бөгөөд гэрч нар үүнийг гэрчилсэн байдаг. Гэтэл түүнийг хундаам цутгалтын ажил хийгээгүй байж хийсэн гэж худал ярьсан мэт буруу ташаа дүгнэсэн нь шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Харин Г.Эгийн хувьд осол аваарт орсноос хойш зарим нэг зүйлийг мартах, хольж хутгасан тал байгаа ба олон удаагийн гүйлгээ, хотоос орон нутаг руу тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гээд байнга шахуу хийж байсан ажлаа хооронд нь сольж, мэдүүлэг өгсөн зүйл байдаг байхыг үгүйсгэхгүй бөгөөд үүнийг мухарлаж шалгаагүй зөвхөн нэг талыг барьж мөрдөн шалгасан байдгийг шүүх хэргийн бусад баримттай харьцуулан үзэлгүй дүгнэсэн нь буруу байна.
Мөн шүүхийн дүгнэлтэд бусдад давуу байдал олгосон гэх байдлыг дүгнэхдээ “***” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангаар авч үзсэн. Бодит байдал дээр гүйцэтгэсэн ажил, зарцуулсан бараа материалын үнэ албан ёсоор анхан шатны санхүүгийн баримтаар нотлогдоогүй. Зөвхөн энэ тайлангийн үнэлгээг баримталсан ба хэрэв үүнийг баримталсан бол өмнөх буюу 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тайланг юу гэж үзэж байгаа, харьцуулсан дүгнэлт хийх ёстой. Учир нь 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн тайлангаар 36,808,886 төгрөгийн төсөвт өртөг гарсан байдаг бөгөөд О.С бид энэ дүн буруу байгаа талаар холбогдох баримт өгсний дараа 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн төсөвт өртөг 53,961,713 төгрөг болж 6 сарын хугацаанд өмнөх дүн өөрчлөгдөж зөрүү 13,961,713 төгрөг илүү гарч бусдад буюу “***” ХХК-д давуу байдал бий болгосон. Хэрэв өмнөх дүнг зөвшөөрсөн бол 3,191,144 төгрөг дутаж О.С өөртөө ашиг орлого олсон давуу байдал бий болгох байжээ. Хэрэгт давуу байдал олж авч байгаа этгээд ямар хариуцлага үүрэг, хамааралтай эсэх, хохирол, хор уршгийг хариуцах эсэх талаар дүгнэх шаардлагатай. Гэтэл энэ тал дээр шүүхийн шийдвэрт ямар нэг дүгнэлт байхгүй байгаа ба давуу эрх бий болгосон гэх 13,961,713 төгрөг тодорхойгүй үлдэж байна. Авлигатай тэмцэх газар нь анх ямар хэрэг шалгасан гэхээр энэ хэрэгт дурдагдаж буй тендер, хохиролтой холбоотой асуудлыг шалгасан бөгөөд энэ хэрэг замхарч оронд нь энэ хэргийг шалгаж шийдвэрлэсэн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, эцэст нь буруутныг олж хариуцлага хүлээлгэсэн мэт дүр зураг харагдаж байна.
Шүүх хуралдаанд гэрчээр “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Г оролцсон бөгөөд давуу байдал олж авах нь байтугай хасахтай гарсан гэж мэдүүлдэг.
Тухайлбал тэрээр ... анх энэ үйлдвэрийг барихдаа орон нутгийн өмчит БТ-ийн уурхайн өөрийнх нь хөрөнгөөр, өөрийнх нь хүмүүсийг ашиглаж үйлдвэр баригдахаар яригдаж байсан. Энэ үйлдвэрийг энэ уурхайн үйлдвэр л гэж одоо хэрнэ дотроо бодож явдаг ... над дээр байсан бүх санхүүгийн баримтуудыг Авлигатай тэмцэх газрын хүсэлтийн дагуу бүгдийг нь хүлээлгэж өгсөн. Одоо надад буцааж өгөөгүй байгаа ... БТ-ийн уурхайн үйлдвэр учраас БТ-ийн уурхай ажлаа яаж зохицуулсан гэдэг нь төрийн асуудал байх ... Би Таван толгой түлшний цутгуурын цехийн ажилчдыг авч ирэх гэхэд 60,000,000 төгрөг нэхээд болохгүй байсан. Энэ мөнгө нь хаана ч хүрэхгүй байсан ... энэ дээр ямар ч ашиг байхгүй, хасах баланстай гарчихсан. Энэ бүх мөнгө чинь төрийн хяналтаар орчихсон ... тэгэхээр нь та нар өөрсдөө Өвөрхангай аймгаасаа барилгачдаа олоод цуглуулж гэж хэлсэн. Наад барилга чинь 300,000,000 төгрөгийн төсөвтэй барилга. Жижигхэн амбаарын зургаар хийчихсэн. Тийм барилга дотор аварга том үйлдвэр багтаах гээд наадах чинь хаана нь ч болохгүй гээд тэр том барилгыг барьсан шүү дээ. Төсөв нь хаана нь ч хүрээгүй. Тэгээд ямар ч байсан Г дарга загнаж байгаад тэр том барилгыг хүчээр босгуулаад барилгатай, үйлдвэртэй 12 дугаар сарын 15-ны өдөр шахаж үзүүлээд коксоо гаргаад дуусаад авсан. Энэ дээр шилжүүлсэн мөнгөнүүд бүгдээрээ байгаа. Анхан мөнгө орж ирснээс БТ-ийн уурхайд зориулагдаж зарцуулагдсан мөнгө энэ дээр байгаа ... надад хүн олдохгүй байна, энэ мөнгө чинь хүрэхгүй байна. Та нар өөрсдөө яаж ийж байгаад аргал гэсэн. Тэгээд л эд нар цутгасан байсан ... гэж мэдүүлдэг. Үүгээрээ тэр хэн хариуцлага хүлээх ёстой талаар дурдсан байгаа нь ойлгомжтой байна.
Гэтэл шүүх энэ бүх нотлох баримтуудыг харьцуулан үзэлгүй хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэл бүхий бус хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож, холбогдогч нарыг цагаатгаж өгнө үү гэжээ.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хэргийн үйл баримтыг бүрэн шалгаж тогтоогоогүй буюу гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгыг тогтоогоогүй байна. Тухайн шалгалт бүртгэлтийн ажлыг хийхэд их зардал гарах гээд байна зөвхөн ажлын хөлсөнд 60,000,000 төгрөг түүнээс дээш зардал гарах гээд байгаа учраас энэ ажлыг чи өөрөө хийж өг гэсэн санал тавьсан. Энэ санаа, зорилгынх нь дагуу би ажил хийсэн гэж байгаа нь өөрөө бусдад давуу байдал буюу тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ гэж худалдан авах ажиллагаанд оролцож байгаа. Тэгэхээр энэ хэргийн санаа, зорилго нь тодорхой байна. Энэ гэмт хэрэг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн дагуу явагдсан. Худалдах, худалдан авах ажиллагаа гэрээний үндсэн дээр явагдаж гүйцэтгэгч тал, захиалагч тал буюу захиалагч Өвөрхангай аймгийн Засаг дарга, гүйцэтгэгч нь “***” ХХК-ийг төлөөлж тухайн компанийн захирал Г гэж хүн гэрээ байгуулсан. Нэг нь гэрээнд заасан үүргийнхээ хүрээнд шаардлага тавьж, тухайн ажлыг гүйцэтгүүлж, хүлээж авах, төлбөр төлөх үүрэгтэй.
“***” ХХК-ийн тухайд гэрээнд заасан үнийн дүнд багтааж тухайн барилгыг барьж эхэлсэн. Гэрээний 2 тал болохынхоо хувьд энэ үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүргийг тухайн “БТ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь нийтийн албан тушаалтан болно гэж оруулсан. Нийтийн албан тушаалтны хувьд явуулж байгаа үйл ажиллагаандаа баримтлах хууль, дүрэм, журам гэж байгаа. Энэ нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд хувийн ашиг сонирхлоос ангид байх тухай хууль гэсэн хуулиуд дээр ашиг сонирхлын зөрчил үүсэж болох аливаа харилцаанд оролцож болохгүй, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох харилцаанд оролцож болохгүй гэдгийг тодорхой хуульчлаад өгсөн. О.С-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч талын хяналт тавьж байгаа субъектын хувьд олгогдсон эрхийг урвуулан ашигласан үйлдэлд нь буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтаар О.С-ийн дансанд 40,000,000 төгрөг орсон байдаг. Ц болон Г.Э нарын дансанд 20,000,000 төгрөг орсны дараа нийт дүнгээрээ О.С-ийн хувийн дансанд орсон байдаг.
Шүүгдэгч О.С миний гаргаж өгсөн баримтыг мөрдөгч, прокурор аваагүй гэж ярьж байна. Өөрийнх нь данснаас энэ мөнгөнүүдийг гаргасан данс эзэмшигчийн нэр дээр мөнгөн дүнтэй нь, он сартай нь хүснэгтэд оруулсан байгаа. Шал цутгалтын ажил хоёрхон өдрийн дотор болоод өнгөрсөн гэсэн гэрчийн мэдүүлэг байгаа. О.С ч өөрөө хэлдэг. Мөн дээрээс нь “БТ” ХХК-ийн 4-н ажилтан үйл ажиллагаанд оролцсон талаараа мэдүүлэг өгсөн. О.С нь албан тушаалтныхаа хувьд тухайн үйл ажиллагаанд оролцсон нь хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна.
Г.Эгийн хувьд хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас өөрөөр буюу огт болоогүй зүйлийн талаар ярьсан. Үүнийг худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа юм. Мөн Ц руу шилжүүлсэн 20,000,000 төгрөгөө цемент худалдаж авсан гэж О.С хэлж байна. Мөн Г хэлж байгаа. Ц мөнгөө аваад О.С-ийн дансанд хийсэн. Би О.С-ээс машин худалдаж авсан, түүний үлдэгдэл төлбөрт өгсөн гэж мэдүүлдэг. Гэтэл 20,000,000 төгрөгөө надад тээврийн хөлсөнд төлсөн мөнгө гэдэг. Гэтэл О.С, Г нар нь цемент худалдаж авах гэж 20,000,000 төгрөг шилжүүлсэн гэдэг. Тэгэхээр энэ хэргийн үйл баримтын талаар яллагдагч нарын өгөөд байгаа мэдүүлэг, өөрийгөө зөвтгөж яриад байгаа зүйлүүд нь үгүйсгэгдэж байна. Энэ 40,000,000 төгрөгийн зарцуулалтыг бүрэн тогтоогоогүй гэж байгаа боловч тухайн нийтийн албан тушаалтны дансанд 40,000,000 төгрөг орсон болох нь тогтоогдож байгаа юм. Г.Э мэдүүлэг өгснийхөө дараа Ө, Ч гэдэг хүмүүсийн нэрийг Ч гээд нэрийг нь андуураад хэлсэн. Г.Эгийн хийдэг ажил нь хотод данс гүйлгээ хийдэг, мөнгө төгрөгийг нь гаргаж авдаг, лиценз сунгадаг зэрэг ажлуудыг нь хийдэг хүн байгаа. Энэ талаар шалгасан зүйл байхгүй. Гэтэл мөнгөн дүн, шилжүүлгийн асуудалд буруутгаж тайлбарлаж байгаа нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж дүгнэж байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.С, Г.Э, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Шүүх хуралдаанаар хэргийн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдгийг тайлбарлаад Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль гэсэн хуулиудад албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг үндэслэл бүхий ойлголт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон гэж шүүх дүгнэсэн. Энэ нь эсрэгээрээ нотлогдоогүй.
Г.Э-ийн хувьд тухайн талбай дээр хэмжилт хийж өгдөг хүн бөгөөд шавар зуурдаг ажил хийдэг хүн биш. Гэтэл шавар зуураагүй гэж худлаа ярилаа гэж буруутгаад байна. Тухайн ажлыг гүйцэтгэж байхдаа орон нутаг, хот хооронд байнгын явдаг хүнийхээ хувьд хотод байгаа тохиолдолд барилгын материал, элдэв юмнуудыг ачуулах, зөөлгүүлэх, худалдан авалт хийлгэх бүх ажлуудыг гүйцэтгүүлж байсан. Шүүх, цагдаа, прокурорт мэдүүлэг өгөхдөө сандраад ярих зүйлээ мартдаг асуудал амьдрал дээр гардаг. Мөн Г.Э осолд орсноосоо болоод мартаж санадаг болсон гэдгээ хэлсэн. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоосон гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зохицуулалт явагдаагүй гэж дүгнэж байна. Прокурор, мөрдөгч хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгасан боловч нотлогдохгүй бол яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул О.С, Г.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч О.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 онд утааны асуудал хүндхэн байсан учраас ард иргэдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдруулах асуудал нэг номер болж байсан. Өөрөөр хэлбэл шахмал түлшний асуудал анх удаа Монгол Улсад болон манай аймагт өрнөж байсан. Энэ үед манай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, хувьцаа эзэмшигчид, аймгийн удирдлагууд болон “БТ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлөөс нийгмийн хариуцлагын хүрээнд шахмал түлшний үйлдвэр барих даалгаврыг өгсөн. 2017 оноос хойш миний бие “БТ “ ХХК-ийн захирал хийж байхдаа 2016 онд анх удаа 1,000,000,000 төгрөг, 2017 онд 1,500,000,000 төгрөг, 2018 онд 2,000,000,000 төгрөг, 2019 онд 2,500,000,000 төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Хувьцаа эзэмшигчдээс 1,000,000,000 төгрөгийн бололцоо байна гэсэн шахмал түлшний үйлдвэрт нийгмийн хариуцлагын хүрээнд барих чиглэлийг өгсөн. Манай үйлдвэрийн нүүрс их онцлогтой коксожсон хагас кокс гаргаж байж шахмал түлш үйлдвэрлэдэг. Тухайн үед нөхцөл байдал хүнд нүүрс тортог ихтэй байсан. Тухайн үед патент эзэмшигч нь “***” ХХК байсан. Дээрээс нь агаарын бохирдлыг сонгон төсөл бичиж мөнгө олгох, ажлыг цааш нь гүйцэтгэлээр нь гаргаж явах чиглэлийг аймгийн удирдлагуудаас өгсөн байдаг.
Би мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаа гаргаж өгсөн ч хүлээж аваагүй. Дараа нь прокурорт гаргаж өгсөн ч хүлээж аваагүй. Мөн анхан шатны шүүх дээр гаргаж өгсөн ч хүлээж аваагүй. Тухайн “***” ХХК-ийн материал нь 7 дугаар сарын 21-нд урдаас ирсэн. Санхүүжилт 90 хувьтай байсан. Ингээд материал тоног төхөөрөмжөө хамт явж судалсан хүний хувьд гадарлаж байсан. Би л өөрөө барилгын практикаараа 20 см шал цутгуулъя гэдэг шаардлагыг тавьж байсан. Тухайн тендерийн техникийн нөхцөлтэй 4,5 метрийн өндөртэй, баганууд нь их нарийхан зураг байсан. Г гуай над руу яриад маш сайхан шатдаггүй материалтай барилгын материал оллоо, 106 метрийн урттай 6,5 метрийн өндөртэй шахмал түлшний үйлдвэрээр барилга барихад болно гэж ярьсан. Дараа нь гүйцэтгэлээрээ санхүүжилт нь болох байх гэсэн. Цаашид 17 шланз тоног төхөөрөмж, барилгын материал хийснээс компанийнх төсөв нь дууссан гэж бодсон. Тухайн хүн ашиг олох зорилгоор өөрийнхөө патентыг амьдралд ч хэрэгжүүлэх үүднээс л тендерт орсон. Би үнэхээр их сэтгэл гаргаж ажилласан гэж бодож байгаа. Би тооцоо гаргаж цемент орно, цемент хаанаас татах вэ гэхэд та өөрөө мэдээд татаарай, надад мөнгө алга таньдаг хүн байвал цемент авъя гээд зээлээр авсан. Гэтэл Г-ийн утас нь холбогдохгүй, би бүх шаардлагатай материалуудыг хотоос болон аймгийн захаас зээлж авахаар болсон. Би *** сумандаа өөрийн “***” ХХК-ийн 12 айлын орон сууцыг зогсоож Ө, барилгын инженер Ч нартай 5, 6 хүнийг гуйсан. Манай аймагт шал цутгалтын 20 хүнтэй бригад байдаггүй. Би 2014 оноос хойш нэлээн хэдэн барилга барьсан. Би энэ үйлдвэрийг ашиглалтад оруулж компанийг удирдаж байх үедээ үнэхээр их сэтгэл гаргасан. Надад өөртөө хувийн ашиг орлого олох зорилго байгаагүй. Би компанийнхаа хийж байгаа ажлаа л үр дүнтэй дуусгаж, 2020 оны өвөл утаанаас нь салгах гэсэн сэтгэлтэй ажиллаж байсан. “***” ХХК-ийн 5, 6 хүн байсан бүгд оролцсон. Дандаа гагнуур хийдэг хүмүүс байсан. “БТ” компанийн шахмал түлшний үйлдвэрт ажиллах сонирхлоо илэрхийлсэн хүсэлт өгсөн болон ажилд ороогүй 10 гаран залуучуудыг 20 гаран хүний хүчээр 2 шөнө 3 өдөр тасралтгүй хийсэн. Прокурорын зүгээс 4-н хүн ажилласан гэж яриад байгаа. Яагаад энэ 4 хүнийг томилсон гэхээр манай “БТ” ХХК-ийн үндсэн карьер лицензтэй талбайд үйлдвэрлэлийн гүйцэтгэл барилга баригдаж байсан. Б гэдэг инженерийг ахлуулж хяналт тавиад үйлдвэрлэлийнхээ ашиглалтыг аваад явах үүднээс 4-н хүн томилсон. Энэ талаар Б-ын мэдүүлэгт байгаа. Л-ийн мэдүүлэг хавтаст хэргийн 85-87 дугаар хуудсанд авагдсан. Мөн М-ын мэдүүлэгт би өдөр 8 цаг ажилласан гэж 2 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудсанд байгаа. Тэгээд би бие муудаад эрүүл мэндийн шалтгаантай чөлөө аваад явсан.
Би *** суманд ашиглаж байсан миксерээ авчраад бүрэн ашиглуулаад л нэгийг нь үлдээсэн. Сүүлд нь эвдэрхий миксер л намар оруулж ирж аймагт ирсэн. Энэ ажилд оролцсон бүх хүмүүст хоол унд, тамхи тариа ундааг нь авч өгч байсан. Би энэ талаарх нотлох баримтаа шүүхэд өгөхөд хүлээж аваагүй. Шал цутгалтаас хойш буюу 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шахмал түлшний үйлдвэрт залуучууд бүгд ажилд орсон байдаг.
Би үнэхээр их гомдолтой байна. Намайг “***” ХХК-ийн ажилчдаар ажил хийлгэж мөнгө авсан байна гэдэг сэтгэгдэл төрж байгаа. Миний 40,000,000 төгрөгийг юунд зарцуулсан гэдэг нь тодорхой цаг хугацаатайгаа дансны хуулгатайгаа байгаа. Би мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж гомдолтой байна. Авлигатай тэмцэх газраас тайлбар авч таныг хэдэн төгрөг авсан байна, хэнээр гүйцэтгүүлсэн байна, өөртөө давуу байдал олгосон гэж үзээгүй гэсэн тайлбар тоотоор ирсэн.
Бид хуулийн мэдлэг байхгүйгээсээ болж алдаа гаргаснаараа буруутан болж байна. Иймд надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. Би прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгч О.С, Г.Э, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.С нь Өвөрхангай аймгийн *** сумын “БТ” багийн нутаг дэвсгэрт чулуун нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг “БТ” орон нутгийн өмчийн оролцоотой ХК-ийн захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна”, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1 дэх хэсгийн 3.1.2.а-д “...эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах” гэснийг тус тус зөрчиж, “БТ” ХК-ийн нүүрсийг коксжуулж, био холбогчтой бүрэн шаталттай шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулах, тус үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийн ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэх ажлын нэг хэсэг болох 53,961,713 төгрөгийн үнэ бүхий ажил буюу үйлдвэрийн бетон шал цутгах ажлыг өөрийн гүйцэтгэх удирдлагаар нь ажилладаг захиалагч тал болох “БТ” ХК-ийн ажилтнуудад үүрэг өгч хийлгэж, улмаар тухайн ажлын төсөв гэж нийт 40,000,000 төгрөгийг “***” ХХК-ийн Голомт банк дахь *** тоот данснаас 20,000,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр "БТ” ХК-ийн маркшейдер ажилтай Г.Э-ийн Хаан банк дахь *** тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот дансанд, мөн 20,00.0,000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр урьд “***” ХХК-д хамт ажиллаж байсан Ч.Ц-ийн Хаан банк дахь *** тоот дансаар дамжуулан өөрийн эзэмшлийн Хаан банк дахь *** тоот дансанд шилжүүлэн авч, захиалагч тал болох “БТ” ХК-ийн ажилтан М, Л, Ц, Б нарт хууль бус үүрэг өгч үйлдвэрийн шал цутгалын ажлыг гүйцэтгүүлж, гүйцэтгэгч тал “***” ХХК-д 13,961,713 төгрөгийн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг,
Шүүгдэгч Г.Э нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай тэмцэх газрын Б-107 тоот өрөөнд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэг бүртгэлтийн 230200076 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчийн мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “...хэмжилт хийж байхад Л.Г нь шахмал түлшний үйлдвэрийн барилга барина гэхээр нь би түүнд “манай найзууд барилгын ажил хийдэг юм, шал цутгах ажлыг чинь үнэ хөлсөө тохироод хийж өгье, цаашдаа засварын ажлууд байвал хийж өгье” гэсэн саналыг тавихад Л.Г зөвшөөрсөн. Ингээд манай хамтрагч Ч, Л.Г нар шал цутгах ажлын гэрээг хийсэн, шал цутгалтын ажлын төлбөр мөнгө нь Ч рүү л орсон байсан. Миний данс руу мөнгө ордог учир нь би тэр үед Улаанбаатар хотод явж таарсан, тэгэхэд материал авхуулахаар ч билүү миний данс руу хийсэн. Би тэр мөнгийг өөрийн данснаас Хаан банкны нэг салбарт очиж бэлнээр авсан, хотоос цемент, миксер болон бусад шаардагдах материалыг аваад өгч явуулсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэрч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2019 оны хавар байх. “БТ” ХК-ийн гүйцэтгэх захирал О.С нь намайг өмнө таньдгийн хувьд тус нүүрсний уурхайн хэмжилтийг надаар хийлгүүлдэг байсан. Тухайн үед уурхайд нь мэргэжпийн маркшейдер байхгүй байсан юм билээ. Уг нь Н гэж ашиглалтын инженер залуу маркшейдерын ажпыг нь хариуцдаг байсан ч мэргэжпийн биш учраас зарим нэг зүйлд надаас дэмжлэг авсан. Ер нь бол уурхайнхаа маркшейдерийн ажлуудыг нь цэгцлээд өгөөч гэж намайг дуудсан. Ингээд уурхайд очиж солбилцолын систем хөрвүүлэх ажпыг нь хийж өгсөн. Энэ ажлынхаа хөлсөнд 1 сая төгрөгийн цалин авсан. Мөн тэр үед Л.Г-ийн барьж буй шахмал түлшний үйлдвэрийн барилгын хэмжилтийг ч гэсэн надаар хийлгүүлсэн. Ингэж хэмжилт хийж байхад Л.Г нь шахмал түлшний үйлдвэрийн барилга барина гэхээр нь би түүнд “манай найзууд барилгын ажил хийдэг юм, шал цутгах ажлыг чинь үнэ хөлсөө тохироод хийж өгье, цаашдаа засварын ажпууд байвал хийж өгье” гэсэн саналыг тавихад Л.Г зөвшөөрсөн. Ингээд манай хамтрагч Ч утсаа хаясан учир гар утасных нь дугаарыг мэдэхээ больсон. Ч, Л.Г нар шал цутгах ажпын гэрээг хийсэн, шал цутгах ажлыг яг хэдэн төгрөгөөр хийхээр тохирсноо санахгүй байна. ... Шал цутгалтын ажпын төлбөр мөнгө нь Ч рүү л орж байсан. Миний данс руу мөнгө ордог учир нь би тэр үед Улаанбаатар хотод явж таарсан. Тэгэхэд материал авхуулахаар ч билүү миний данс руу хийсэн. Би тэр мөнгийг өөрийн данснаас Хаан банкны нэг салбарт очиж /яг хаанаас гэдгээ санахгүй байна гэх/ бэлнээр авсан. Хотоос цемент, миксер болон бусад шаардагдах материалыг аваад өгч явуулсан. Бид нар шахмал түлшний сэндвич үйлдвэр барихаас өмнө шал цутгалтын ажпыг нь хийсэн юм. Хэчнээн хэмжээтэй шал цутгалт гэдгийг санахгүй байна. Нэлээн том талбайд шал цутг.асан. Уг нь Л.Г кокс гарахаар нь ачдаг склад шиг нэлээн том барилга барина гэж байсан боловч баригдаагүй өнгөрөх шиг болсон. Ч нь Улаанбаатар хотод байдаг байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Тухайн үед Улаанбаатар хотын 13 дугаар хорооллын тэнд байр түрээсэлж байсан. Гэрийнх нь хаягийг санахгүй байна, нөхрийнх нь нэрийг ч гэсэн санахгүй байна. Ч-ийн утасны дугаарыг би санахгүй байна. Тухайн үед Ч намайг Улаанбаатар хотод явж байгаа учир данс руу чинь материалын мөнгө хийлгэе гээд 20,000,000 төгрөгийг Гоор шилжүүлэг хийлгэсэн. Би тэр мөнгийг Хаан банкны данснаасаа бэлнээр авч Ч-ийн нөхөрт нь өгч, нөхөр бид хоёр нь барилгын материалын 100 айлаар явж шал цутгахад шаардагдах бараа материалыг авсан. Би яг аль аль дэлгүүр, лангуунаас авсан гэдгээ хэлж чадахгүй байна. Ямар ч байсан тэндээс 4 ширхэг миксер авсан, цемент авсан. Яг хэчнээн тонн гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан Портер машин хөлслөөд ачиж байсан. Мөн хүрз, эргэдэг зүйл зэрэг багажууд ихээр авсан. Миний санаж байгаагаар ажилчдаа байрлуулах 2 эсгий гэр ачиж явуулсан. Худалдаж авсан билүү гэдгээ санахгүй байна. Мөн хоол хүнс аваад явуулж байсан. Тухайн материалыг цуглуулж явахад ажил эхэлчихсэн байсан байх. Тэр ажпыг нэг сар хүрэхгүй хугацаанд хийж гүйцэтгэсэн. ... Л.Г-ийн барьж буй шахмал түлшний үйлдвэрийн шалыг цутгах ажпыг Ч, түүний нөхөр болон өөр 7-8 хүний хамт хийсэн. Яг хэн хэн гэж хүмүүсийг тухайн үед нэг баг болгон ажиллуулсан гэдгийг санахгүй байна. ... Би Ч-т ажил олж зуучилж л өгсөн гэсэн үг. Би 2,000,000 төгрөгийг л Ч-ээс авсан. Энэ мөнгийг бэлнээр авсан. 2019 оны намар л авсан шиг санаж байна ... гэх мэдүүлэг /1хх-ийн 45-48 дугаар хуудас/,
Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... БТ ХК-ийн дарга О.С-д “та нар өөрсдөө шал цутгалтаа хий, та нарын өгсөн мөнгө хүрэхгүй байна. Би төмөр, барилгын материалаа аваад ирлээ. Та нар жоохон ч гэсэн сэтгэл гаргаач” гэж хэлсэн. Уг нь бол гэрээгээрээ би гүйцэтгэх ёстой боловч өгсөн мөнгө нь хүрэхгүй байсан. Цементийг нь би өөрөө худалдаж авсан. Цутгалт хийдэг бригад олоод хийлгэх гэхээр 60,000,000 төгрөг нэхээд байсан. Ингээд О.С хариуцаад шал цутгалтыг хийсэн. Өвөрхангай аймгаас барилгын ажил хийж байсан хүмүүсийг дайчилсан гэж байсан. Мөн уурхайн ажилчдыг дайчилсан гэж байсан. 7 хоногийн дотор шал цутгалтыг хийж дуусгасан. Би шал цутгалтын хөлсөнд 20 билүү 25 сая төгрөгийг шал цутгасан бригадын хүнд шилжүүлсэн. Шал цутгалтын ажлыг хийсэн хүний данс гээд нэг эмэгтэй хүний данс надад О.С өгсөн. ...Г.Э гэх хүнийг танихгүй. Шал цутгалт хийсэн бригад хариуцсан хүн гэж ойлгосон. Би өөрөө яг харьцаагүй. О.С дарга шал цутгасан хүмүүсийн цалинг өгөөрэй гээд данс өгсөн. Уг дансанд нь би хийсэн ажлын хөлсийг өгсөн. Надад 20,000,000 төгрөгөөр шал цутгах юм байна гэхээр хямд байна гэж бодоод зөвшөөрсөн. ... Цемент худалдаж аваад шилжүүлсэн. Өвөрхангайд цемент зардаг ченжийн данс гэж О.С өгсөн. БТ уурхай хаанаас цемент авдаг вэ? Танайхтай урьд нь харилцаж байсан таньдаг хүн байгаа юу гэж асуухад надад дансны дугаар өгсөн. Ингээд цемент худалдаж авсан. Цемент бол ирсэн. ...“О.С-д 98 сая” гэж бичсэн гар бичмэл нь О.С даргаар дамжиж хийсэн ажлын хөлсний төлбөрийн нийлбэр мөнгийг бичсэн тэмдэглэл байна. ... Би Хятад улсад явжгбайхад том барилга нурааж байсан гэж урд мэдүүлсэн. Ингээд энэ барилгаас төмөр авсан мөнгийг нь яаралтай шилжүүл гэж О.С-тэй утсаар ярьсан. О.С олоод өгсөн. Ингээд төмрийг ачаад би Монголд ирсэн. Ингээд дараа нь БТ ХК-аас мөнгө орж ирэхээр нь би 98,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Шатахуун зардаг хүнээс мөнгө зээлсэн гэж О.С хэлж байсан. Би бол тухайн мөнгө шилжүүлсэн хүнийг танихгүй. О.С энэ хүнээс төмрийн мөнгө зээлсэн гэж хэлээд дансны дугаар өгч байсан. Уг данс руу нь 98,300,000 төгрөгийг шилжүүлсэн ... гэх мэдүүлэг /2хх-ийн 49-51 дүгээр хуудас/,
Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Цементийн мөнгө гэж 20,000,000 төгрөг өгсөн. Ажлын хөлс гэж 20,000,000 төгрөг өгсөн. О.С дарга ажлын хөлс 20,000,000 болох юм байна, шилжүүл гэж хэлээд данс өгсөн. Би өөрөө шал цутгахад дэргэд нь байгаагүй. Хайрга ус, машин тэрэг хаанаас авсан талаар мэдэхгүй. Нийт 40 сая төгрөг өгсөн. Үүнээс 20 сая төгрөг нь ажпын хөлс, үлдсэн 20 сая төгрөг нь цементийн мөнгө гэж шилжүүлсэн. ... БТ шахмал түлшний үйлдвэрийн барилгын өргөн нь 15,5 метр, урт 80 метр байх ёстой. 1240 орчим мкв талбайтай байх гэж бодож байна. Шалны зузаан хэдэн см талаар ёстой мэдэхгүй. Би үйлдвэрийн шалыг даац сайн авахаар цутгаарай гэж хэлж байсан. ... Барилгын шал цутгахад хэдийн хэмжээний цемент орох талаар би тооцоолол гаргаж байгаагүй. Шалыг цутгасан хүмүүс өөрсдөө тооцоо гаргасан байх гэж бодож байна. Шалыг ямар хүмүүс цутгасан талаар мэдэхгүй ... гэх мэдүүлэг /2хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш “БТ” ХК-нд ажиллаж байна. 2019 оны намар шахмал түлшний үйлдвэрийн барилгын ажилд 1 сарын хугацаанд ажилласан. Компанийн дарга О.С-ийн өгсөн үүргийн дагуу ажилласан. Өдрийн 8 цагаар ажиллаж байсан. Манай компаниас 3-4 хүн ажиллаж байсан. Цалингаа бол “БТ” ХК-аасаа авч байсан. Анх үйлдвэрийн барилга барих ажилд оролцсон. Гагнуур хийхэд тусалж байсан. Дотор шал цутгахад мөн ажилласан. Шал цутгалтад нэг өдөр ажилласан. Шалыг 2 өдөрт цутгасан санагдаж байна. ...Г.Э гэж хүнийг танина. Манай компанид ажилладаг. Намайг ажилд ороход л энэ компанид ажиллаж байсан. Хааяа ирж ажилладаг. Хэмжилт хийгээд байдаг юм. Г.Э нь шахмал түлшний үйлдвэрийн шал цутгах ажлыг хариуцан ажиллаагүй. Би үндсэн албан тушаалын цалингаа л авсан. Өөр нэмэгдэл цалин хөлс, шал цутгалтын цалин гэж аваагүй ... гэх мэдүүлэг /2хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Гэрч Ш.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2009 онд “БТ” ХК-нд автокранчнаар ажилд орсон. 2010 онд авто сонсмолын жолооч, 2011 оноос хойш эксковаторын жолоочоор ажиллаж байна. Би “БТ түлш” ХК-ийн үйлдвэрийн барилга барих ажилд оролцсон. Барилгын материалыг ирэхэд нь кранаар би буулгаж байсан. Дараа нь барилгын карказ босгоход мөн компанийн кранаар өргөж өгсөн. Үйлдвэрийн шалыг цутгахад оролцсон. Оныг одоо санахгүй байна. 8 дугаар сард “БТ түлш” ХК-ийн шалыг цутгасан. Яагаад санаад байна гэхээр “БТ түлш” ХК-ийн шалыг цутгаад хувийн ажпаар буюу сургуулийн хүүхэд хүргэж өгөхөөр би Улаанбаатар хот явж байсан. Анх үйлдвэрийг барихад манайд инженерээр ажиллаж байсан Б ахлаад Ц, М бид дөрвийг томилж компанийн дарга ажиллуулсан. Үйлдвэрийн шал цутгахад бид дөрөв ажилласан. Мөн манай компанийн ажилчид оролцсон. Түлшний үйлдвэрийг барихаар ирсэн хэдэн залуучууд мөн оролцсон. Цемент ирсэн байсан. Ингээд цементийг хайргатай холиод зуураад шал цутгасан. Бид хоёр хоногт шалыг цутгасан. Шал цутгалтын баг гэж ирээгүй. Бид нар өөрсдөө хүнээс зөвлөгөө авч байгаад шал цутгасан. Би компаниас авдаг үндсэн цалингаа л авсан. Өөр илүү цалин хөлс аваагүй. Компанийн ажилчид мөн адилхан. ... Г.Э гэж хүн манай компанид маркшейдер ажилтай байсан. Г.Э гэх хүн шал цутгах ажилд оролцож байгаагүй. Энэ ажпыг мөн зохион байгуулаагүй. Цемент, элс, хайрга л шал цутгахад орсон. Эдгээр материалыг хэн хаанаас гаргасан гэдгийг би мэдэхгүй. Элс хайрга бол энд ойрхон газраас авдаг юм. Хэдий хэмжээний материал орсон талаар би мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг /2хх-ийн 81-83 дугаар хуудас/,
Гэрч Ю.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “БТ” ХК-нд ерөнхий санхүүчээр ажилд орсон. Үүнээс хойш одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Тухайн үед ажиллаж байсан “БТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ын тушаалаар ажилд томилогдсон. ...“ ***” ХХК-ийн ажилчид гэж хэдэн хүн ирсэн байсан. Эдгээр хүмүүстэй манай ажилчид нийлж шахмал түлшний үйлдвэрийн барилгын шалыг цутгасан. Үндсэн албан тушаалын цалинг нь олгосон, өөр нэмэгдэл цалин хөлс олгоогүй. Г.Э гэж хүн манай компанид маркшейдер ажилтай. 2017 онд манай компанид ажилд орсон. Г.Э нь шахмал түлшний үйлдвэр барих ажилд оролцоогүй. Г.Э нь шаардлагатай үед ирээд хэмжилт хийчихээд яваад өгдөг. ... Санхүүгийн баримтаа үзэхэд шал цутгах ажилд манай компаниас материал гараагүй байна. Шал цутгалтын материал манай компаниас гараагүй. Материал хэн гаргасан гэдгийг би мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг /2хх-ийн 86-87 дугаар хуудас/,
Гэрч Ч.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... О.С гэдэг хүнийг танина. Би “***” ХХК-д инженерээр ажилладаг байсан. “***” ХХК нь О.С гэх хүний компани. Би 3 жил гаран ажилласан. Би хувьдаа шланз машинтай байсан. Ингээд “БТ” ХК-ийн захирал О.С нь Улаанбаатар хот Нисэхийн орчмоос 3 удаа барилгын материал буюу сендвич, мөн нэг удаа 50 тонн цемент миний машинаар татуулсан. Би гэхдээ өөрөө машинаа барьдаггүй, өөр жолоочоор тээврийн хэрэгслийг бариулдаг байсан. Ингээд ажпын хөлсөнд 20,000,000 төгрөг өгсөн. Уг нь 20 гаран сая төгрөг өгөх ёстой байсан. Үлдсэн мөнгөө одоо ч авч чадаагүй байгаа. ... Би О.С гэх хүнээс Бехиз-470 маркийн машин 24,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ингээд үүний хөлсөнд ажил гүйцэтгээд мөнгө олж О.С-д өгсөн. Миний худалдаж авсан тээврийн хэрэгсэл 98-99 гэсэн улсын дугаартай машин байсан. ...Би өөрөө -тээврийн хэрэгсэл жолоодож яваагүй болохоор цемент хаанаас татуулсан гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Улаанбаатар хотоос цемент татуулсан. Цемент худалдан авч хэн төлбөр тооцоог хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Байгуулсан гэрээ байхгүй, амаар тохиролцоод дээрх ажлыг хийсэн ... гэх мэдүүлэг /2хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... О.С тухайн үед алтны уурхай ажиллуулдаг байсан. Тэгээд тухайн оны хавар билүүдээ надтай уулзалгүй өөрийнхөө хадам эгч Г-ээр дамжуулж хувийн алтны уурхайдаа ашиглана гэж зээлээр түлш авсан. Тэгээд тэр түлшний мөнгөө өгөлгүй удаж байгаад надад зээлээр авсан түлшний мөнгөө шилжүүлж өгсөн юм. Тэр үедээ нэхэж байж л авсан, дараа нь надаас дахиж түлш зээлээгүй, би ч холбогдоогүй. Хурд нэртэй шатахуун түгээгүүр *** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг ганц салбартай. Гэрээ байгуулаагүй. О.С өөрөө надтай утсаар холбогдож түлш нийлүүлэх үү гэх санал тавиад илтгэлцлийн үүднээс зээлээр түлшээ өгсөн. БТ ХК-д түлш шатахуун нийлүүлж байгаагүй ... гэх мэдүүлэг /2хх-ийн 96-97 дугаар хуудас/,
Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Барилгын материал ирэхэд ачаа буулгах ажил хийж байсан. Барилгын төмөр рам зангидах ажилд гагнуурчны туслахаар ажилласан. “БТ” ХК-аас 2-3 хүнийг явуулж ажиллуулдаг байсан. ..."БТ” компанийн ажилтан М, Л, Б нарын хамт шалыг цутгасан. Дээрээс нь нэмэлтээр амарч байгаа ажилчдаас хуваарилж бид нарт туслуулдаг байсан. Би шавар зуурагч машин дээр ажилласан. Зуурсан шаврыг барилгын шавар зөөдөг тэргээр зөөсөн боловч удаан газар хорж өгөхгүй байсан тул ковшийн шанаганд шаврыг хийж ковшоор зөөсөн. ... 2 хүн байсан санагдаж байна. Тэр хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна. Тэр хоёр хүн асгаж өгсөн шаврыг тэгш ус тавьж тэгшилж байсан. О.С дарга л тэр хоёр хүнийг авчирсан байх. Г.Э-г танина. БТ ХК-д ажиллаж байсан. ... Би үндсэн “БТ” ХК-аас авдаг цалингаа авсан. Шал цутгалтын цалин гэж тусдаа мөнгө аваагүй. ... Г.Э шал цутгалтын ажпыг хийгээгүй, харагдаагүй дээ. ... Шал цутгах цементийг авчраад буулгаад бүтээсэн байсан., хэмжээг нь бол хэлж мэдэхгүй юм байна. Хэн авчирсан талаар бас мэдэхгүй. Шал цутгахад хайрга, цемент, ус гурав л орсон. Норд маркийн тээврийн хэрэгслээр хайрга авчирч буулгасан. БТ ХК-ийн баруун талд Тэмээн чулууны сайр гэдэг хайрга авдаг газар байдаг, тэндээс хайрга авсан. Компанийн худгаас ус авч цемент хайрга хоёрыг зуурсан. Зуурагч машин намайг ороход л манай компанид байсан. Шавар зөөсөн ковш, хайрга зөөсөн 2 ширхэг Норд машин, ус зөөсөн ЗИЛ-130 маркийн автотээврийн хэрэгсэл бүгд “БТ” ХК-ийн хэрэгслүүд байсан. Гаднаас техник хэрэгсэл бол аваагүй ... гэх мэдүүлэг /4хх-ийн 76-77 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... О.С-г танина. Намайг БТ ХК-д ажиллаж байх хугацаанд О.С дарга компанийн захирлаар ажиллаж байсан. Г.Эг танина. БТ ХК-д маркшейдерээр ажиллаж байсан. ...Манай дарга шал цутгах хүмүүс ирнэ гэж байсан. О.С даргын -барилгын компанийн ажилчин Ч, Амараа гэх хүмүүс ирсэн байсан. БТ баг дээр барилга барьж байсан хэдэн залуучууд байсан, нэрийг нь мэдэхгүй байна. Г ахын компанийн ажилчид ирсэн байсан санагдаж байна. “БТ” ХК-аас болохоор М, Л, Ц болон БТ ХК-ийн карьерын жижүүрүүд ажиллаж байсан. Одоо нэрсийг нь санахгүй байна. Хүний хүчээр 2-3 хоногт барилгын шалыг цутгаж дууссан. Г.Э эгч шал цутгах газар тэгшлэхэд ирж хэмжилт хийж байсан санагдаж байна. Яг шал цутгахад бол оролцоогүй. Миний хувьд ахалж байсан. Өглөө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн. О.С дарга одоо ийм ажил хийх гэж байна, чи хэдэн хүн хариуцаад ажиллаарай гэж надад хэлсэн. ...Би “БТ” ХК-аас үндсэн цалингаа л авсан. Шал цутгалтын цалин гэж аваагүй. ...Шал цутгахад цемент хайрга ус орсон. Цемент хотоос хэн авчирсан гэдгийг мэдэхгүй, шланз машинаар буулгасан. Хайрга тэр орчмоос байгаль дээрээс авсан. БТ уурхайн шүүрлийн уснаас ус авсан. ... Ковш, 2 ширхэг шавах зуурагч, усны сав, шаврыг тэрэг, хүрз зэрэг техник хэрэгсэл ашигласан. Ковш бол БТ ХК-ийнх байсан. Бусдын гаднаас авчирсан байсан ... гэх мэдүүлэг /4хх-ийн 81-82 дугаар хуудас/,
“БТ” ХК-ийн нүүрсийг коксжуулж, био холбогчтой бүрэн шаталттай шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгуулах тендерийн материал /1хх-ийн 201-250, 2хх-ийн 1-22 дугаар хуудас/,
Г.Э-ийн Хаан банкны *** тоот депозит дансны ... 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “***” ХХК-аас гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн 20,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр авсан ... гэх хуулга /1хх-ийн 87 дугаар хуудас/,
О.С-ийн Хаан банкны *** тоот дансанд 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр “Г.Э зээл” гэсэн гүйлгээний утгаар шилжсэн 20,000,000 төгрөгийн орлогын гүйлгээний хуулга /1хх-ийн 102-121 дүгээр хуудас/,
О.С-ийн 2020 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /1хх-ийн 174-181 дүгээр хуудас/,
“***” ХХК-ийн Голомт банкин дахь *** тоот данснаас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ч.Ц-ийн Хаан банкны *** тоот харилцах дансанд 20,000,000 төгрөгийг “***” ХХК “цемент худалдах авах” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн зарлагын гүйлгээний хуулга /1хх-ийн 86 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/390 дугаартай “Тендерийн гүйцэтгэгчийг сонгох тухай” захирамжаар “БТ” ХК-ийн нүүрсийг коксжуулж, био холбогчтой бүрэн шаталттай шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр байгуулах, тус үйлдвэрт тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын 1 дүгээр багцыг 799,500,000 төгрөг, 2 дугаар багцыг 397,280,000 төгрөгөөр “***” ХХК-аар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, гэрээ байгуулан ажлын явцад хяналт тавьж, гэрээнд заасан хугацаанд хүлээж авахыг “БТ” ХХК-ийн захирал О.С-д даалгасан захирамж /2хх-ийн 19 дүгээр хуудас/,
Захиалагч “БТ” ХХК-ийн захирал О.С болон гүйцэтгэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Г нарын хооронд байгуулсан “Био холбогчтой хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, суурилуулах технологийн зааварчилгаа өгөх, жигд ажлын горимд оруулах” тухай ажлын гэрээ /2хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, “***” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлан /2хх-ийн 127-128, 131-144 дүгээр хуудас/,
Яллагдагч О.С-ийн мэдүүлэг /Зхх-ийн 18-23 хуудас/,
Зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин П.Б-ийн гаргасан “Төсөвт өртгийн тооцоо /Зхх-ийн 59 дүгээр хуудас/,
Г.Э-ийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлт, түүний амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /Зхх-ийн 143-162 дугаар хуудас/,
“***” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-124/9371 -2 дугаартай “Био холбогчтой хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн барилгын барилгын шал цутгахад гарсан төсөвт өртгийг 2019 оны 8 дугаар сарын байдлаар 53,961,713 төгрөгөөр тодорхойлов ... гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /Зхх-ийн 43-67 дугаар хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс О.С-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,
Г.Э-г гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл тэдний гэм бурууд тохирсон байх тул ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү ... гэх агуулга бүхий шүүгдэгч О.С, Г.Э, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатарын давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.С, Г.Э, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.С, Г.Э, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ