| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/01549/И |
| Дугаар | 192/ШШ2026/02269 |
| Огноо | 2026-02-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 192/ШШ2026/02269
| 2026 он 02 сары 28 өдөр |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, ******* ******* *******-*******-Б тоот хаягт оршин суух, *******ын /РД:/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *******-р хороо, *******-р байр, 49 тоот хаягт оршин суух, Ханд овогт дийн /РД:/,
Нэхэмжлэлийн шаардлага: Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 12-р сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.
Хэргийн оролцогчдын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б. миний бие хариуцагч Д.тай газар чөлөөлүүлэх талаар харилцан тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзсанаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Б. нь шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ Б. миний бие хариуцагч Д.тай газар чөлөөлүүлэх талаар харилцан тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзсанаас үүсэх үр дагаврыг ойлгож байгаа. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б. нь хариуцагч талтай харилцан тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдлоо.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.
5.Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй, тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тайлбарласан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Б. нь хариуцагч талтай харилцан тохиролцсон үндэслэлээр Д.д холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН