2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/00390

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 07 192/ШШ2026/00390

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .... дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1 Ха.... цамхаг хаягт байрлах Х.... ХК /рд:26.... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .... дугаар хороо, К.... .... байр, 1.... тоот хаягт оршин суух, Б.... овогт Т.... Б.... /рд:У.... /,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .... дугаар хороо, К.... 1.... байр, 1.... тоот хаягт байрлах, М.... с.... х.... ХХК /рд:6.... / нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 281,891,975.2 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З.... , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д.... , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Т.Б.... , Мө.... ХХК нар нь Хаан банктай 2022 оны 02 сарын 28-ны өдрийн №ОСЗГ/202247404068 тоот орон сууц зээлийн гэрээ мөн №БГҮ202247404068 тоот Барьцааны гэрээ байгуулж 246,000,000 төгрөгийг 14,4 хувийн хүүтэй 120 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 23,467,684.86 төгрөг, зээлийн хүүнээс 66,376,125.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,644.79 төгрөг, нийт 89,866,455.60 төгрөгийг төлсөн байдаг.

Зээлдэгч нь 2022 оны 02 сарын 28-ны өдрийн мөн тоот орон сууцын зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд Т.Б.... өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2.... дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №000939161 дугаартай, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, Стадион оргил, Их Монгол улс гудамж, 1.... байр,1.... тоот хаягт байршилтай, 1.... м.кв талбай 3 өрөө орон сууцыг хуульд заасны дагуу барьцаалуулсан байдаг. Иймд зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлөх хувиа зөрчсөөр байна. Банкны зүгээс удаа дараа хариуцагчтай холбогдож эвлэрэх талаар ярилцах гэсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 мөн хуулийн 451, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Т.Б.... , Мө.... ХХК нарт холбогдуулан 2025 оны 11 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 222,532,315.1 төгрөг, зээлийн хүүний төлбөр 57,255,685.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,007,774.4 төгрөг, нийт 281,795,775.2 төгрөг, үүн дээр нэмэгдээд нотариатын зардал 26,000 төгрөг болон хариуцагч нарыг эрэн сурвалжилсан зардал болох 70,200 төгрөг зэргийг тооцоод бүгд хариуцагчаас 281,891,975.2 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд №БГ.... тоот Барьцааны гэрээний гэрээний дагуу Т.Б.... й өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22.... дугаарт бүртгэгдсэн, улсын бүртгэлийн гэрчилгээний №0.... дугаартай, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, Стадион оргил, Их Монгол улс гудамж, 12.... байр,.... 4 тоот хаягт байршилтай, 10.... м.кв талбай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 06 сарын 01-ний өдөр Х.... ХК нь тус шүүхэд Т.Б.... болон Мө.... ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 264,353,072 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагчийн зүгээс зээлийн үндсэн төлбөрөөс 48,141,898.71 төгрөг, зээлийн хүүнд 40,750,494.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 974,062.43 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 222,532,315.14 төгрөгийг, мөн сүүлд нэмэгдүүлсэн дүн болох 17,538,903.2 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа, ямар нэгэн маргаан байхгүй, харин үлдэх 41,724,556.88 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт,2024 оны 11 сарын 20-ны өдрийн итгэмжлэл, 2024 оны 11 сарын 21-ний өдрийн итгэмжлэл, 2025 оны 05 сарын 27-ны өдрийн итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 30Ш1-3/2763 дугаар албан бичиг, 2022 оны 02 сарын 28-ны өдрийн ОСЗГ/202247404068 дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн БГҮ/202247404068 дугаар барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барьцаалбар 11-2/2 8099, зээлийн өргөдөл, иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Мөнгөн саран хас ХХК-ийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн албан бичиг, 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 15 дугаар хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 08 сарын 30-ны өдрийн 61/7770 дугаар зээл төлөх мэдэгдэл, 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 61/9639 дугаар зээл төлөх мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 12 сарын 10-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага, гүйлгээний баримт, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, барьцаалбар 11-212-8099,

 

Хариуцагч нарын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг дурдвал: 2025 оны 12 сарын 11-ний өдрийн 12/11 дугаар итгэмжлэл, 2025 оны 12 сарын 11-ний өдрийн итгэмжлэл, 2026 оны 01 сарын 07-ны өдрийн 01/07 дугаар хариу тайлбар зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

2.Х.... ХК нь хариуцагч Т.Б.... , Мө.... хас ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 264,353,072 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 17,538,903.17 төгрөгөөр ихэсгэж, хариуцагч нараас 281,891,975.2 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

  

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд 2022 оны 02 сарын 28-ны өдөр ОС.... тоот Орон сууцны зээлийн гэрээ мөн өдрийн БГ.... тоот Барьцааны гэрээ байгуулагдсан. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж, 670 хоног хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 222,532,315.1 төгрөг, үндсэн хүү 57,255,685.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,007,774.4 төгрөг, нотариатын зардал 26,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг, нийт 281,891,975.2 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна... хэмээн тодорхойлов.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ...үндсэн зээлийн үлдэгдэл 222,532,315.14 төгрөг, зээлийн хүүнээс 17,538,903.2 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин хүүний төлбөрөөс 40,750,494.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 974,062.43 төгрөг, нийт 41,724,556.88 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргав.

 

3.ХА.... ХК болон Т.Б.... , М.... ХХК нарын хооронд байгуулагдсан 2022 оны 02 сарын 28-ны өдрийн №ОСЗГ/202247404068 тоот Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн №БГҮ.... тоот Барьцааны гэрээ/үл хөдлөх хөрөнгө/-ээр зээлдэгч нар нь 246,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд зээлдэгч Т.Б.... өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн.... дугаар хороо, Стадион оргил .... /, Их Монгол улс гудамж .... байр,1.... тоот хаягт байршилтай, 1.... м.кв талбайтай, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-22.... 1 дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

Зээлдүүлэгч гэрээний зүйлийг шилжүүлсэн, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Х.... ХК болон Т.Б.... , М.... с ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын байгуулсан Барьцааны гэрээ-ээр зээлдэгч Т.Б.... өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх бөгөөд гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т зааснаар бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах, хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

4.Хариуцагчаас 2026 оны 01 сарын 07-ны өдөр бичгээр ирүүлсэн хариу тайлбарт ...нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүгийн төлбөр 40,750,494.46 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд мөн нэмэгдүүлсэн хүү 974,062.43 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2022 оны 02 сарын 28-ны өдрийн №О.... тоот зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар нарийвчлан зохицуулаагүй болно гэсэн байдаг.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 41,724,556.88 төгрөгийг зөвшөөрөхгүй хэмээн маргах боловч тэрээр ямар үндэслэлээр энэхүү дүнгээр татгалзаж байгаа болох нь тодорхойгүй, түүний ...зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүг хуульд зааснаар нарийвчлан зохицуулаагүй гэх тайлбараас үзвэл нэмэгдүүлсэн хүүний тухайд маргаж байгаа агуулгатай байх ба, талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20/хорин/ хувь байна, нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно, 7 дугаар зүйлийн 7.1-т зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ гэрээний 2.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүг Банкинд төлнө хэмээн заажээ.

Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 17,538,903.2 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарлах ба энэхүү дүн нь мөн зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү байна. Тиймээс 41,724,556.88 төгрөгийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, тэрээр татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Тиймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 222,532,315.1 төгрөг, зээлийн хүүнд 57,255,685.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,007,774.4 төгрөг, нийт 281,795,775.2 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

5.Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2025.05.08-ны өдрийн 30ш1-3/2763 тоот албан бичгээр хариуцагч Мө.... ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Т.Б.... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/01650 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосон болох нь нотлогдов.

Хариуцагч нь түүнээс шаардсан нэмэлт зардал буюу нотариатын төлбөр 26,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тухайд маргаагүй бөгөөд талуудын байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5-д банк ...гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Банкинд учруулсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй талаар заасан.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй хэмээн зааснаар нотариатын зардал 26,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжилсан зардал болох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 96,200 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулах нь зөв гэж үзэв.

 

6.Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцаа хөрөнгө болох Т.Б.... өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, С.... /17012/, Их Монгол улс гудамж 1.... байр,1.... тоот хаягт байршилтай, 1.... м.кв талбайтай, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2.... дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаанд оруулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

7.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,822,451 /1,479,715+70,200+272,536/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т..... , М.... ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,637,610 /1,567,410+70,200/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т.Б.... , М.... ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 281,891,975.2 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.... ХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Т.Б.... өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1.... .... дугаар хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж .... байр,1.... тоот хаягт байршилтай, 1.... м.кв талбайтай, 3 өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэгдсэн, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,822,451 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б.... , Мө.... ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,637,610 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ