Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2026/00239

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2026/00239

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Усны гудамж, өөрийн байранд байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,984,964 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,984,964 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Харилцагч Э.******* нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр М№300030003****** дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан 21,799,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар авсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хүү, үндсэн зээлээ төлөөгүй. Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд 20,839,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,104,887 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41,077 төгрөг нийт 23,984,964 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Э.*******тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэвч нэхэмжлэлийг бэлтгэх явцад техникийн алдаа гарч, нэг хариуцагчид холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Э.*******аас 23,984,964 төгрөг гаргуулах, Мөн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Э.*******аас 24,498,953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг давхардуулан гаргасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Э.*******т холбогдох 23,984,964 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ ..,нэхэмжлэлийг бэлтгэх явцад техникийн алдаа гарч, хариуцагч Э.*******т холбогдуулж 2 нэхэмжлэлийг давхардуулж гаргасан тул 23,984,964 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн үндэслэлээр татгалзаж, татгалзлаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 23,984,964 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,875 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ