Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/67

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

А.Б.д холбогдох

эрүүгийн хэргийн  тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд,

прокурор: Д.Зуунай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

шүүгдэгч А.Бт, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Бадамханд нарыг оролцуулан

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, шүүгч Ц.Ариунзул, шүүгч Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/221 дугаарын шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг үндэслэн, шүүгдэгч А.Б.д холбогдох ...............дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.............

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.Б.т нь 2023 оны 06 дугаар сард ........... сумын нутаг дэвсгэрт 14 насанд хүрээгүй Г.О.н хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Б..г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Иргэдийн төлөөлөгч Ц.М. “...А.Б. нь гэм буруутай.” гэж дүгнэжээ.

5.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч ..А.Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.д 13 /арван гурав/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.д оногдуулсан 13 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б.н цагдан хоригдсон 458 /дөрвөн зуун тавин найман/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б. урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан флашийг хэрэгт хадгалж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 5.10 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Б.с хохиролд 362,007 төгрөгийг гаргуулан Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт олгож,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэмэлт зардалгүй, мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хадгалж,

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б. нь давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгох хүртэл нийт 81 хоног цагдан хоригдсоныг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА