2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/00564

 

 

 

 

 

 

       026             01             12                                     192/ШШ2026/00564

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, Бага тойруу 7/1, өөрийн төв байранд байрлах “Төрийн банк” ХК (РД:5341469)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,,

 

Хариуцагч: ,, Консулын 11-309б тоот хаягт байрлах “Мөнхбаян цагаан” ХХК (РД:5473195) нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 459,967,140.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Ариунтуяа,

Хариуцагч: ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг025 оны 10 дугаар сарын2-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 459,967,140.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч , нартай022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр2/100 дугаар зээлийн гэрээ байгуулж, 500,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгчийн дансанд олгосон. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр2/100 дугаар барьцааны гэрээ байгуулж, , нарын өмчлөлийн *******,*******,*******,*******,*******, тоот хаягт байршилтай 133.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, , нарын өмчлөлийн ,, тоот, 44 м.кв 4 өрөө орон сууц, ын өмчлөлийн *******,*******,*******,, тоот хаягт байршилтай 12.5 м.кв, 168 тоот хаягт байршилтай 12.5 м.кв талбайтай автозогсоолыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш зээлийн гэрээг зөрчиж, зээл төлөх хуваарийн дагуу зээлээ эргэн төлөөгүй. Зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зөрчлөө арилгаагүй. Иймд зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 419,614,201.67 төгрөг, үндсэн хүү 40,307,568.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,370.15 төгрөг, нийт 459,967,140.25 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, зээлийн тооцоололд маргахгүй, бидний аж ахуйн үйл ажиллагаа023-2024 онуудад дарааллан зудтай байсны улмаас доголдож, зээлийг эргэн төлөх боломжгүй байдалд хүрсэн. Зээлийг эргэн төлөх хуваарь гаргаж, уг хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3.Хариуцагч Л.Нямаасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Л.Гантулга нь зээл авахад би гарын үсэг зурж, зээлийг тэр хүн өөр авсан тул би хариуцлага хүлээж чадахгүй. Л.Гантулга өөрөө 100 хувь хариуцлагаа хүлээнэ гэжээ.

 

4.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын үйлчилгээний төлбөр төлсөн баримт, “Төрийн банк” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл, зээлийн хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийг холбогдох дансанд олгосон баримт, зээлийн болон барьцааны гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Мөнхбаян цагаан” ХХК-тай байгуулсан батлан даалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, барьцаа хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч оос нэхэмжлэгч компанид гаргаж байсан025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн огноо бүхий тайлбар, зээл төлөх тухай мэдэгдлүүд, хариуцагч той хийсэн уулзалтын тэмдэглэлийг,

Хариуцагч талаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, “Мөнхбаян цагаан” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн нэхэмжлэлий хариуцагч , нарт холбогдох шаардлагыг хангаж, хариуцагч “Мөнхбаян цагаан” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч “Төрийн банк” ХК нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 459,967,140.25 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч , нартай022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр2/100 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 500,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай зээлдүүлж, , нарын өмчлөлийн *******,*******,*******,*******,*******, тоот хаягт байршилтай 133.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, , нарын өмчлөлийн ,, тоот, 44 м.кв 4 өрөө орон сууц, ын өмчлөлийн *******,*******,*******,, тоот хаягт байршилтай 12.5 м.кв, 168 тоот хаягт байршилтай 12.5 м.кв талбайтай автозогсоолыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь гэрээг зөрчиж, зээл төлөх хуваарийн дагуу зээлээ эргэн төлөөгүй учир зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүд нийт 459,967,140.25 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, аж ахуйн үйл ажиллагаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр доголдож зээлийг эргэн төлөхөд хүндрэл үүссэн учир зээлийг эргэн төлөх боломжит хугацаа олгож өгнө үү гэжээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч болон хариуцагч , нарын хооронд022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр2/100 дугаартай 500,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай зээлдүүлэх зээлийн гэрээ, нэхэмжлэгч болон ,, , нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулагдсан. (хавтаст хэргийн0-35 дахь тал)

 

4.2.Зохигч талууд зээлийн эргэн төлсөн дүн, үлдэгдэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын хувьд маргаангүй.

 

4.3.Нэхэмжлэгч болон хариуцагч “Мөнхбаян цагаан” ХХК-ийн хооронд022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн6-27 дахь тал)

 

5.Нэхэмжлэгч компани болон хариуцагч , нарын хоооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн байх бөгөөд тус гэрээний дагуу зээлдүүлэгч талаас мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэг үүсжээ.

 

6.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн0 дугаар зүйлийн0.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хариуцагч нар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

7.Зээлдэгч нарын зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 419,614,201.67 төгрөг, үндсэн хүү 40,307,568.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,370.15 төгрөг болохыг хүлээн зөвшөөрч байна.

 

8.Иймд Иргэний хуулийн42 дугаар зүйлийн42.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”,42.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхийг , нараас шаардсан нь үндэслэлтэй.

 

9.Иргэний хуулийн34 дүгээр зүйлийн34.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно”,34.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ”,34.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч “Мөнхбаян цагаан” ХХК нарын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд, нэхэмжлэгч нь хариуцагч , нар зээлийг төлөх чадваргүй болох нь тогтоогдвол “Мөнхбаян цагаан” ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

 

9.1.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч , нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх чадваргүй гэх байдал тогтоогдоогүй учир хариуцагч “Мөнхбаян цагаан” ХХК-нд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч , нар нь зээлийн гэрээний үүргээ эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******,*******,*******,*******,*******, тоот хаягт байршилтай 133.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, ,, тоот, 44 м.кв 4 өрөө орон сууц, *******,*******,*******,, тоот хаягт байршилтай 12.5 м.кв, 168 тоот хаягт байршилтай 12.5 м.кв талбайтай автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

 

11.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч , нараас 459,967,140.25 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиодолд барьцаа хөрөнгөөсүүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хариуцагч “Мөнхбаян цагаан” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн,527,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас,527,986 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1,25 дугаар зүйлийн25.1,34 дүгээр зүйлийн34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч , нараас 459,967,140.25 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-д олгож, хариуцагч “Мөнхбаян цагаан” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч , нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206088520 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн,*******, Стадион оргил /17012/,*******, 701 байр, тоот хаягт байршилтай 133.7 м.кв талбайтай, дөрвөн өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2201003898 дугаарт бүртгэгдсэн, , 9 байр, тоот хаягт байршилтай 44 м.кв талбайтай, дөрвөн өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206088519 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн*******, Стадион оргил /17012/,******* 704 байр тоот хаягт байршилтай 12.5 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206088518 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн*******, Стадион оргил /17012/,******* 704 байр 168 тоот хаягт байршилтай 12.5 м.кв талбайтай, Автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн,527,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас,527,986 төгрөгийг гаргуулан “Төрийн банк” ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ТӨРБОЛД