| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0219/Э |
| Дугаар | 247 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 247
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч Б.Б,
хохирогч С.Жавзмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Бийн Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811006320207 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, ажилгүй, оотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б .....ийн Б /РД:/,
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Засгийн газрын автобаазын ажилчдын байрны 15 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр С.Жавзмааг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
Хохирогч С.Жавзмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Батбаяртай 2006 онд танилцаж 2010 онд гэр бүлээ батлуулсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Би 2017 оны 4 сараас хойш тусдаа амьдарч байгаад 2017 оны 8 сард дахин нийлж амьдарсан боловч агсан согтуу тавьсан тул тусдаа байх болсон.
Гэтэл 2018 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Батбаяр одоо амьдарч байгаа нийтийн байранд ирээд хаалга нүдээд байхаар нь "согтуу байна яв" гэсэн чинь би 2 охиноо үнсээд явъя гэхээр нь хаалгаа тайлаад өгсөн чинь гэрт орж ирээд намайг хэл амаар доромжилж хэрүүл хийгээд байхаар нь "чи яваа үгүй бол би цагдаа дуудлаа" гэж хэлээд гэрээс гаргасан. Батбаяр коридорт зогсчихоод миний нэрээр дуудаад орилоод байхаар нь би санаа зовоод Батбаярыг гэртээ оруулсан чинь хэл амаар доромжилж байгаад нэг удаа алгадсан, би түүнээс холдсон чинь надруу амны халбага аваад шидсэн.
Гэтэл миний толгой оноод толгойноос цус гарсан. Тэгээд цагдаа дуудсан. Батбаяр амны халбага аваад дундуур нь нугалчихсан байсан. ...Батбаяр хаалганы хажууд зогсож байгаад барагцаагаар 6-7 алхамын зайнаас надруу тус халбагаа шидэхэд миний толгойны зүүн талд оносон. Ер нь бол Батбаяр надтай хамт амьдарснаасаа хойш согтуу ирэхээрээ хэл амаар доромжилж сүртэй зодож нүдэхгүй юмаа гэхэд татаж чангааж хөхрүүлэх үйлдэл гаргаж байсан. ...Тэр үед бол цагдаад хандаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 8х/
М.Оюунцэцэгийн хохирогчоор дахин өгсөн: “...нэхэмжлэх зүйл бол байхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. Өөр ямар нэг санал хүсэлт байхгүй ээ..." гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11х/
гэрч Б.Жаргалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад хүн хаалга нүдээд байсан бөгөөд хаалга тогших чимээнээр сэрсэн. ...Жавзмаа эгч очоод хэн бэ гэхэд Батбаяр байна 2 охиноо үнсчихээд явах гэсэн юм гэхэд Жавзмаа эгч хаалга онгойлгож Батбаяр ах гэрт орж ирээд 2 охиноо үнсчихээд үүдний тэр хавьд гарахгүй суугаад байсан.
...Би хэсэг унтчихсан байсан бөгөөд нэг сэрсэн чинь Батбаяр ах гэрт ороод ирчихсэн үүдний хажууд байдаг шүүгээг гараараа цохиод чанга дуугараад байсан чинь 2 хүүхэд сэрчихсэн. ...Жавзмаа эгч Батбаяр ахын хажууд очсон чинь Батбаяр ах Жавзмаа эгчийг алгадаад упагаачихсан. Жавзмаа эгч цагдаа дуудсан. Би ширээний хажууд очоод суусан чинь Батбаяр ах уурлаад сонин сонин юм ярьж байгаад бор шүүгээн дээр байсан нэг юм аваад халаасандаа хийгээд оролдож байгаад эгчрүү шидсэн чинь дундуур нь нугалсан хоолны халбага байсан. Тэр халбагаар Жавзмаа эгчийн толгойн зүүн талд оносон бөгөөд толгойноос нь шанаагаар нь дагаад цус урссан. Тэгээд Батбаяр ах гараад явчихсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14х/
Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2852 дугаартай дүгнэлтэд: “...С.Жавзмаагийн биед тархи доргилт, зулайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх /хх-ийн 21х/
Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед найзынхаа гэрээс ганцаараа гараад 2 охиноо үнсэх санаатай эхнэр Жавзмаагийн амьдарч байгаа нийтийн байранд очсон. ...2 цаг гаран хэрэлдэж байгаад Жавзмаа хаалгаа онгойлгож өгсөн бөгөөд хаалга тайлж оруулангуутаа Жавзмаа намайг цохиж нүүр маажиж үснээс зулгаасан. Би гэрт нь ороод 2 охиноо үнсээд буцаад гарахдаа "орж ирсэн юм чинь аяганы амсар зуулгачихаач" гэсэн чинь Жавзмаа цагдааруу утсаар яриад танихгүй хүн ирээд агсан тавиад байна гэхээр нь би "чи танихгүй гэж юугаа яриад байгаа юм бэ бичиг цаасан дээр эхнэр нөхөр хэвээрээ л байгаа шүү" гэсэн чинь салсан нөхөр ирээд агсан тавиад байна гэсэн. ...Тэгэхээр нь гэрээс нь гараад явсан чинь хөлөөрөө жийж намайг унагаачихаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан халбага авч шидчихээд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.