Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/74

 

   

 

   

 

  2025         11           10                                        2025/ДШМ/74

 

 

Н.О.т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Д.Зуунай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/220 дугаартай шийтгэх тогтоолыг эс шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдаж гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Н.О.т холбогдох 2319004110161 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ...........

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.О нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цагийн орчим ........ баг, Төрийн албан хаагчдын байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ж.Н. тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас яллагдагч Н.О.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч .О.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од.г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О. нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шүүгдэгч Н.О.т оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавих үүргийг ..... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 865,080 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 2,744,500 төгрөг нийт 3,609,580 төгрөгийг шүүгдэгч Н.Од.с гаргуулж хохирогч Ж.Н.д олгож,

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Дорноговь аймгийн сум дундын анхан шатын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалт буюу хохирол, төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн төлбөрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Хохирол төлбөртэй холбоотой асуудлыг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа. Хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас хүртэл хохирогчийн дансны хуулга хэргийн баримтад өгчихсөн. Уг дансны хуулгаар хохирогчид ямар хэмжээний зардал учирсан юм. Тэр дансны хуулга нь яг юуг нотлох баримтаар харагдахгүй байгаа учраас уг дансны хуулгын баримтаар энэ зардлын баримтыг зардлаар гарсан байна гэж тооцож үзэх ямар ч боломжгүй байгаа. ...Хохирогч Улаанбаатараас Сайншанд явсан юм уу, Сайншандаас Улаанбаатар явсан юм уу гэдэг замын баримт бичигдэж байж харагдахаас биш зөвхөн дансны хуулгаар замын зардал нь гээд шууд харах боломжгүй байгаа учраас энэ баримтаар хохирогчид учирсан хохирол төлбөрийг шууд 865,000 төгрөг учирсан гэдгээр нь анхан шатны шүүх тооцоолол хийсэн нь хэргийн бодит нөхцөл байдал, хохирлын баримтад үндэслээгүй гэж үзэхээр байна. Иймд хохирлын баримтыг дахин хянан шалгаж өгөөч гэсэн гомдлыг гаргаж байгаа. Хоёр дахь үндэслэл нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтлээс үүдэн ямар эмчилгээ хийгдсэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хэрхэн үнэлэгдэж байгаа зэргийг харгалзаж үзэж сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоож уг хохирлын баримтыг багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч тухайн гэмтлийг баруун талдаа, зүүн талдаа гэдэг маргаантай асуудал явж байгаад давж заалдах шатны шүүхээс хэргийг буцааж байсан. Ингэж явж байгаад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 1 дүгээр зэрэглэл гэдгээр үнэлэгдсэн байгаа. 1 дүгээр зэрэглэл нь өөрөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээ боловч хохирогчийн гэмтэлд ямархуу хэмжээний эмчилгээ хийгдсэн юм бэ гэдэг нөхцөл байдлаар бас давхар үнэлэгдээд явагдах ёстой. Гэтэл энэ нөхцөл байдлыг ерөөсөө харгалзаж үзэхгүйгээр шууд 4,99-өөр нь тухайн үеийн 2023 оны 11 сарын 01-ний өдөр мөрдөөд байсан хөдөлмөрийн хөлсний 550,000 төгрөгөөр нийт үнийн дүнгээр нь гаргасан. Нийт үнийн дүн болохоор 2,744,500 төгрөгөөр шийдэж байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. ...О. хувьд 100 хувь хараагүй өөрөө хөгжлийн бэрхшээлтэй ээжийнхээ асрамжид байдаг. Сарын 420,000 төгрөгөөр амьжиргаагаа залгуулан явдаг. Группийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Хохирогчид төлөх хохирлыг төлөхөд ч гэсэн хүндрэлтэй учраас ар гэрийнх нь өөрийнх нь нөхцөл байдал, амьдрал ахуйг нь харгалзан үзээд хохирол төлбөрийг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна.” гэв.

6.Прокурор Д.Зуунай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.н өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. ...Хоёрдугаар дугаарт хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд нийт хохирогчоос нэхэмжилсэн хохирлын хүснэгт хэрэгт авагдсан байдаг. Уг хохирлын хүснэгтээр хохирогч 1,181,255 төгрөг нэхэмжилсэн байдаг. Уг нэхэмжилсэн хохирлоос унааны зардал буюу эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээндээ хамрагдсан хохирол, нөхөн төлбөрийг нэхэмжилсэн байдаг. Хүснэгтэд авагдсанаар шүүх хохирлын хэмжээг тухайн шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ замын зардал болон тухайн хэрэг болсноос хойших унааны зардал, мөн хоол хүнсэнд хэрэглэсэн зардлыг шүүх бүгдийг нь хасч тооцож нийт 865,080 төгрөгийн хохирлыг хангаж шийдвэрлэсэн нь улсын яллагчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хохирогчийн сэтгэцэд 1 дүгээр зэргийн хор уршиг учирсан ба хохирлыг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн он, сараар буюу тухайн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгөөр үржүүлж бодсон. Тухайн хохирогчийн сэтгэцэд учирсан хор хохирол нь эмчилгээ үйлчилгээ авсан болон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдэж гарч байгаа учраас шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд буюу 2,744,500 төгрөгийн хохирлын төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.О.н өмгөөлөгч З.Алтанцэцэгийн гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.О., хохирогч Ж.Н.нар нь 1998 онд гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхөр хүмүүс ба нөхөр Н.О. 2019 онд автомашины ослын улмаас 2 нүд гэмтлийн улмаас хараагүйтэл оношоор 90%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай тул хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авдаг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр энэ мөнгөө гэртээ зарцуулсангүй, ээждээ өглөө гэх үндэслэлийг эхнэр Ж.Н. гаргасны улмаас тэдний дунд маргаан гарсан үед нөхөр Н.О. эхнэр Ж.Н.н нүүрэн тус газар 1 удаа гараараа цохисны улмаас Ж.Н.н зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт болсон нь ......... эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт эмчлүүлсэн тухай өвчний түүх, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02/520 дугаартай шинжээчийн дүгнэлт, Бриллиант эмнэлгийн томографын шинжилгээ, хохирогч Ж.Н. болон шүүгдэгч Н.О.н нарын мэдүүлэг зэргээр  тус тус тогтоогдсон байна.

Энэ үйл баримтад үндэслэн Дорноговь аймгийн Прокурорын Ц.Цэрэндулам Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх шүүгдэгч Н.О.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгээс эс зөвшөөрч “ ...шүүгдэгчээс хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын гэм хорын зардлыг гаргахдаа баримтгүйгээр шийдвэрлэсэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг багасгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдсан гомдол гаргасан.

5.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар  тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Н.О.г хохирогч Ж.Н.н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзсэн.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.О. “ ...миний асаргааны мөнгө надад олдохгүй дуусаад байсан болохоор мөнгөө ээж рүүгээ шилжүүлсэн, түүнээс болж бид маргалдсан,  ... тэгээд өөдөөс цохих гэж байгаа юм шиг мэдрэгдэхээр нь сандраад гараараа даллахад оногдсон” гэж өөрийн үйлдлийн улмаас эхнэр Ж.Н.д гэмтэл учирсанд маргадаггүй болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс харагддаг ба хохирогч Ж.Н.н эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ... хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол” гэх шинжид нийцсэн.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.О. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ болох дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж,  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацааг тогтоож өгсөн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон буюу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

6.Хохирогч Ж.Н.н эрүүл мэндэд нь хохирол учирсны улмаас Дорноговь аймгийн Мандах сумын /2хх 152/ болон Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасаг /2хх 209-221/, Улаанбаатар хотод “Бриллиант” эмнэлэг /1хх 40/-т үзүүлж эмчилгээг тус тус хийлгэсэн нь хэрэгт авагдсан яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт эмчлүүлсний өвчний түүх,  эмийн сангаас авсан эм, тариа худалдан авсан тухай кассын баримтууд /2хх 4-6/, банкны харилцах дансны хуулга зэргээр тогтоогдсон байх тул эмчилгээний зардалд 865,080 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзнэ.

Мөн 2022 оны 12 дугаар сарын 23-нд Улсын их хурлаар батлагдсан “Шүүх шинжилгээний тухай” хуулийн шинэчилсэн найруулгаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгүүдэд нэмэлт өөрчлөлт орсон ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтлийн улмаас “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах тухай зохицуулалт 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулж хохирогч Ж.Н.д гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээг хохирогчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч нар 2024 оны 03 дугаар сарын 15-ны 245 дугаартай дүгнэлт /1хх 46-48/ гаргаж “... гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Н.н сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас  сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэж тогтоосныг шүүх үнэлж, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 1 дүгээр зэрэглэлд зааснаар 2023 оны буюу гэмт хэрэг гарсан үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 2,744,500 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хамгийн багаар хохирлыг тооцсон байна.

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох нь тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудал тул шүүх шийдвэр гаргахдаа энэ тухай шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь зайлшгүй юм.

Шүүгдэгч, хохирогч нар нь нэг гэр бүлийн хүмүүс, шүүгдэгч нь 90%-ийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэх нөхцөл байдлуудыг харгалзан хохирогчид учирсан  хохирол, хор уршгийг хасч тооцох боломжгүй юм.

7.Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/220 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

дар