Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00280

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00280

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалтад зааснаар ******* овогт *******ийн *******ийн ******* овогт *******ийн *******-******* эцэг байх эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарлаж, Н.*******баярын асран хамгаалагчаар өвөө Боржигон овогт Бадамсүрэнгийн *******ыг 6 сарын хугацаагаар тогтоосугай.

2.Асран хамгаалагч Б.*******т Гэр бүлийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлэхийг анхааруулсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар эцэг байх эрхээ хязгаарлуулсан үндэслэл арилсан гэж үзвэл тухайн этгээд эцэг байх эрх хязгаарласныг хүчингүй болсонд тооцох тухай хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.      

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ