| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/05731/И |
| Дугаар | 192/ШШ2026/00392 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2026/00392
| 2026 01 07 | 192/ШШ2026/00392 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, Зайсан байр, дугаар давхарт байрлах,регистрийн дугаартай ПК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Хан-Уул дүүргийн дүгээр хороо, НааШүншиг байр,тоотод оршин суух, регистрийн дугаартай, Т Г холбогдох,
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд: Г Е угаар баг, дугаар байр, тоот хаягт оршин суух, Ж овогт Ө Д
Зээлийн гэрээний үүрэгт 484,539,311 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Т.Гын нэхэмжлэлтэй, П ХХК-д холбогдох 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-52/б тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, зээлийн хүүнд төлсөн 15,115,498.38 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.З,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М
гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Г, Б.Г нар 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Пт ББСБ ХХК-тай 52б тоот зээлийн гэрээ байгуулж, 40,000 ам долларыг 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, жилийн 42 хувийн хүүтэйгээр зээлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн дүгээр хороо, Алта, Энгудамж, дугаар байр, оот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг барьцаалж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн хугацааны эцэст зээлийн хүүг сар бүр төлөх үүрэг хүлээсэн. Т.Г, Б.Г нар зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 16,378.87 доллар, үндсэн хүүнээс 13,843.43 доллар, нийт 30,222.30 долларын төлөлт хийсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон тул зээл, хүүгийн төлөлтийг төлөх талаар зээлдэгчид удаа дараа мэдээлж, мэдэгдэл хүргүүлж байсан. Хариуцагч Б.Гнас барсан гэж сонсоод хариуцагч Т.Г утсаар холбогдож, зээлээ хэрхэн төлөх талаар асуухад удахгүй төлнө, аав н.Т орон сууц барьж байгаа, зараад мөнгө орж ирэхээр нь төлнө гэж ярьж байсан. Дээр дурдсан 30,222.30 доллар төлснөөс өөр төлөлт хийгээгүй, зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй. Зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд хамтран зээлдэгч уг төлбөрийг төлнө гэж заасан тул Т.Гхолбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар тооцож, хариуцагч Т.Гүндсэн зээлийн үлдэгдэл 23,621.13 доллар, хүүнд 116,762.79 доллар, нийт 140,383.92 долларыг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Монгол банкны төгрөгт хөрвөх ханш 3451.53 төгрөгөөр тооцож 484,000,539,311.04 төгрөг гаргуулж, барьцааны гэрээнд заасан орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Млд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж. өөрийн хувийн дансаар, бэлнээр зээл олгосон. Гэрээ байгуулахдаа ПХК-ийн зээлийн гэрээний загвар дээр байгуулсан. Зээлийн гэрээнд заасан 3 сарын хүү 4142.47 ам долларыг бэлнээр төлж, үндсэн зээлийн төлбөр 40,000 ам долларыг харилцан үүрэг дуусгавар болгохоор 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ж.Он 5036 тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. 2021 оны 4 дүгээр сард зээлдэгч Б.Гас барж, тухайн зээлийг хэрхэн төлөх талаар Т.Г гүйцэтгэх захирал Ж.Ог холбогдож, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн буюу зээлийн гэрээ байгуулсан үеийн валютын ханшаар тооцож, 70,000,000 төгрөгийг дансанд хийгээд гэрээг дуусгавар болох тухай ярьж, үүний дагуу төлбөрийг Ж.Он дансанд шилжүүлж, гэрээний үүрэг дуусгавар болсон гэдэг. Зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой ПрХК-ийн зээл олгосон тухай зээлийн гэрээний төсөлд гарын үсэг зуруулсан боловч зээлийг Ж.О олгож байгаа гэсэн агуулгаар 3 сарын хугацаатай зээл олгосон. Өөрөөр хэлбэл зээлийн төлбөрийг өөрийн дансаар буцаан авах тухай хэлж, 40,000 ам доллар буюу 70,000,000 төгрөгт тооцож төлбөрийг төлсөн. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйл ажиллагааны талаар Санхүүгийн зохицуулах хороонд зээлдэгчийн мэдээллийг явуулж, зээлийн мэдээллийн санд бүртгэдэг. Өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн байгууллагаас зээл олголт, зээлийн эргэн төлөлт, зээлийн нөхцөл зэргийг мэдээлэх үүрэгтэй ч ПБ ХХК хариуцагчийн мэдээллийг Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороонд өгөөгүй. Тус ББСБ ХХК зээлдэгч төлбөрөө төлөхгүй, гэрээний үүрэг зөрчигдөж, зээлийн нөхцөл байдал хүндэрсэн гэж үзвэл шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан. Өөрөөр хэлбэл нэг зээлдэгч нас барсан, нөгөө зээлдэгч нь зээлээ төлнө гэсэн боловч төлөхгүй, цаг хугацаа өнгөрч байхад түргэн шуурхай шүүхэд хандсан бол ийм их хэмжээний хүүний төлбөр, ханшны зөрүү гарахгүй байх байсан ба энэ нь зээлдэгчид хохиролтой байдлыг үүсгэсэн. ПБ ХХК-ийн захирал Ж.О Т.Г төрсөн эцэг н.Т 235,000,000 төгрөгт тооцож орон сууц авах, түүнээс 210,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцож, зээлийн үнийн дүнгээс хасаж, орон сууцны зөрүү төлбөрийг Ж.Оэг, н.Тд төлнө гэсэн нөхцөлтэйгөөр гэрээг хийсэн гэж ярьдаг ба уг гэрээ Т.Г н.Т нарт байхгүй, нэхэмжлэгч талд нэг хувь байгаа гэдэг боловч байхгүй гээд гаргаж өгөөгүй. Хариуцагч зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Ө.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг зээлийн гэрээний харилцаанд аав Б.Горолцсон гэдгийг сүүлд мэдсэн. Т.Г, аав н.Т хамт ээжийн эзгүйд манайд ирж, 3 сарын хугацаатай зээл авах гэж байгаа, байраа барьцаанд тавиач гэж гуйж, зээл авахуулж, Т.Гзээлийг хэрэглэсэн. Уг зээлээс 10.000 ам долларыг чи ав, чиргүүл авахдаа хэрэглэ гэж хэлээд өгсөн гэдэг ба уг мөнгөнөөс буцаагаад баригдаж буй барилгад нь тоосго, бараа материал өгч тооцуулсан. Тухайн зээлийг авснаас хойш ээж Ө.Д аав Б.Гд нар зээлээ хурдан төл гэх шаардлагыг Т.Гтавьж байсан байдаг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М сөрөг нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Ж.Орөө зээл олгож байгаа гэж тайлбарлаж, ПХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж байсан. Энэ хэлцлийн ард Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн шинжтэй байдал байна. Ж.Ог, Б.Г Т.Г нарын хооронд байгуулсан хэлцэл нь бодит хэлцэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Иргэд хооронд байгуулсан хэлцэлд гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд банк бус санхүүгийн байгууллагын адил нэмэгдүүлсэн хүү болон хүүг нэхэмжлэх эрх байхгүй. Эдгээр үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар 3 сарын хүүнд төлсөн 15,115,498.38 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлэн зөвшөөрөхгүй. Нэгдүгээрт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн гэх үндэслэлийн хувьд талууд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хууль, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан, хууль зөрчөөгүй. Пр ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан ба хавтас хэрэгт тус ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авагдсан, зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй нь нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас хууль тогтоомж зөрчиж зээл гаргасан гэх үндэслэлгүй. Хоёрдугаарт, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн шинж байна гэж тайлбарлаж байгаа боловч ямар хэлцлийг халхавчилж өөр ямар хэлцэл байгуулсан гэдэг нь тодорхойгүй, тийм гэрээ хэлцэл хэрэгт байхгүй, Гуравдугаарт, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн гэж байгаа боловч хоёр тал зээлийн гэрээг бичгээр байгуулсан, эрх бүхий этгээд гарын үсгээ зурсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа, хэлбэрийн хувьд хууль зөрчөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.3-т зээлийг мөнгөн хөрөнгөөр буюу бэлэн мөнгөөр олгоно гэж заасан ба бэлэн мөнгөөр олгосон баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Иймд уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус, хууль зөрчсөн гэж үзэхгүй. Дөрөвдүгээрт, зээлийн хүүнд төлсөн 4227 ам доллар буюу 15,115,498.38 төгрөгийг гаргуулах тухайд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2, 3.2.3, 3.2.10 дахь хэсэгт хамтран зээлдэгч зээлийн хүү төлөх тухай заалт байгаа. Зээлийн гэрээний 3.2.10 дахь хэсэгт хэрвээ үндсэн зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадваргүй болбол хамтран зээлдэгч уг төлбөрийг төлнө гэж заасан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйл буюу тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулдаггүй иргэд, хуулийн этгээдийн хоорондох зээлийн харилцааны тухай зохицуулалтыг дурдаж байна. Бидний маргаж буй асуудал нь тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээс хойшхи банк болон эрх бүхий этгээдийн зээл олгох буюу банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулдаг зээлийн гэрээний харилцааны үндсэн дээр зээлийг олгосон. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг тайлбарлах нь зохистой биш. Дарааллыг баримтлах эсэх асуудлаар ярьж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар хэрвээ үүрэг гүйцэтгэгчийн төлбөр хүрэхгүй болсон бол тэгш нөхцөлтэй, дарааллыг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, хохирол, анз гэсэн дарааллаар хэрэглэж ирсэн. Тухайн зээлийн хувьд хариуцагч төлбөрийг төлөх бололцоогүй гэсэн урьдчилсан нөхцөл байдал тогтоогдоогүй ч сүүлд төлсөн төлбөрөөс П ББСБ ХХК-иас нэмэгдүүлсэн хүү шаардаагүй, нэмэгдүүлсэн хүү огт аваагүй. Ханшийн эрсдэлийг тайлбарлах үүрэгтэй гэдэгт 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар ханштай холбоотой эрсдэлийн талаар тайлбарлах үүргийг банк болон банк санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо хүлээсэн ба Банк, эрх бүхий этгээд, мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хуулиар зохицуулна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-52/б тоот зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн БҮ-10/б тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0 дугаар гэрчилгээ, 11-38 дугаар барьцаалбар, П ББСБ ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулагчид өгөх мэдээллийн маягтын загвар, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/31 дугаар итгэмжлэл, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/03 дугаар итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, өмгөөлөгчөөр Ч.Зоролцуулах тухай хүсэлт, нэмэгдүүлсэн сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, П ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2025/10 дугаар албан бичиг зэргийг,
Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0207 дугаар итгэмжлэл, хариу тайлбар, Төрийн банкны гүйлгээний баримт, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх тухай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа зэргийг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Ө.Дхариу тайлбар, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0324 дугаар Ө.Дс Г.Лолгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02172 дугаар захирамжаар шаардсан Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 3/516 дугаар албан бичиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06244 дугаар захирамжаар шаардсан Монгол банкны 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Б-10/244 дугаар албан бичиг, Монголын нотариатчидын танхимын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 289 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 9/4197 дугаар албан бичиг, нас барсны бүртгэлийн лавлагаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22404 дугаар захирамжаар шаардсан нотариатч С.С 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 131 дүгээр өв бүртгэлийн хуудас, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0131 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0131 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, нас барсан бүртгэлийн гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаар өв бүртгэлийн хуудас, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0020 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0020 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр өв бүртгэлийн хуудас, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0019 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0019 дүгээр өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт ирснийг хэрэгт баримтаар хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч П ББСБ ХХК хариуцагч Т.Г холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 484,539,311.04 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож, Т.Г зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 15,115,498.38 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.ГТ.Г нар тус байгууллагатай зээлийн гэрээ байгуулж, 40,000 ам.долларыг 3 сарын хугацаатай зээлж авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хариуцагч Б.Г нас барсан тул хамтран зээлдэгч Т.Г 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 23,621.13 ам.доллар, үндсэн хүү 116,762.79 ам.доллар, нийт 140,383.92 ам.долларыг Монгол банкны төгрөгт хөрвөх ханш 3,451.53 төгрөгөөр тооцож, 484,000,539,311.04 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ...Зээл авсан нь үнэн боловч тухайн зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, төлбөрийг бүрэн төлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
4.Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд Ө.Дитгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ...Уг зээлийн гэрээний харилцаанд аав Б.Г оролцсон гэдгийг сүүлд мэдсэн. Зээлж авсан мөнгийг Т.Гхэрэглэж, аавын байрыг барьцаанд тавьсан. Тухайн зээлийг авснаас хойш ээж Ө.Д аав Б.Г нар зээлээ хурдан төл гэх шаардлагыг Т.Г тавьж байсан гэдэг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мсөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлсон. Үүнд:Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байна. Энэ хэлцлийн ард мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.8 дахь хэсэгт заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцлийн шинж байна гэж харж байна. Дээрх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн хүүнд төлсөн 4,227 ам доллар буюу 15,115,498.38 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрч үндэслэлээ... Талуудын хооронд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 1995 оны хууль, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 451, 452, 453 дугаар зүйлд заасныг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдсан нь хууль зөрчөөгүй. Пт ББСБ ХХК зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй этгээд гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байгаа ба зээлийн гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан тул хэлбэрийн хувьд хууль зөрчсөн гэж үзэхгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
7.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
8.ПрХХК нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Б.Глд, Т.Гартай ЗГ-62/б тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, 40,000 ам.долларыг зээлдэгч эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3.5 хувь, жилийн 42 хувийн хүүтэйгээр, зээл олгосон өдрөөс эхлэн хүү 365 хоногоор тооцож, нэмэгдүүлсэн хүү 20 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, мөн өдөр БҮ-10/б тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Б.Гмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, Энгельсийн гудамж хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг 55,000 ам доллароор тооцон барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.
9.Хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчийн тайлбар мэдүүлгээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, 451.2-т зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан хуулийн шаардлагыг тус тус хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
10.Хариуцагч Т.Гитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М нь П ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.О зээлийг олгосон, тус ББСБ-аас зээл аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч ПрБСБ ХХК, зээлдэгч нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, зээлийн гэрээний хавсралт 1-т зээлийн эргэн төлөлтийн хуваариа тохирч, талууд гарын үсгээ зурсан, 40,000 ам долларыг зээлдэгч гарын үсэг зурж, хүлээн авсан нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тус ББСБ ХХК-ийн санхүүгийн тамга дарсан бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 25 дугаар тал/
11.Зээлдэгч Б. 2005 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нас барсан байх ба зээлдүүлэгч ХХК, хамтран зээлдэгч Т.Г Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар Т.Г зээлийн гэрээний үүрэг шаардсаныг буруутгах үндэслэлгүй юм.
12.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т ...Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ... гэж, 453 дугаар зүйлийн 453.1-т ...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй... гэж заасны дагуу нэхэмжлэгч тал үндсэн зээл, хүү, төлөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, нэхэмжлэх шаардах эрхтэй.
13.П ХХК, Т.Г Б.Ганар зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр дууссан, зээлээ төлөхийг Б.Г Т.Гнарт мэдэгдэж байсан гэх бөгөөд зээлдэгч Т.Г 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 70,000,000 төгрөгийг П ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.ОХаан банкны 50 тоот дансанд төлсөн нь Төрийн банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /х.х 39 дүгээр тал/
14.Дээрх 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсанд талууд маргаагүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М зээлдэгч Б.Г2021 оны 5 дугаар сард нас барснаар зээлийг хэрхэн төлөх талаар Т.Гхолбогдож, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн буюу зээлийн гэрээ байгуулсан үеийн валютын ханшаар тооцон 70,000,000 төгрөгийг дансанд хийж, гэрээг дуусгавар болгох талаар ярилцаж, үүний дагуу төлбөрийг шилжүүлж, гэрээний үүрэг биелэгдэж, дуусгавар болсон гэж тайлбарласныг тийм тохиролцоо огт хийгээгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М.
15.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М тайлбарласнаар 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн буюу зээлийн гэрээ байгуулсан үеийн Монгол банкны нэг ам.долларын төгрөгт хөрвөх ханш 1875.59 төгрөгөөр тооцвол /40,000х1875.59/=75,023,600 төгрөг болж байх ба зээлдэгч 7 жилийн дараа төлбөр төлөхөд яагаад анх зээл авах үеийн ханшаар тооцох болсон, яагаад ийм тохиролцоонд хүрсэн талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
16.Түүнчлэн тус ББСБ ХХК-ийн захирал Ж. төрсөн эцэг н.Т орон сууц захиалгын гэрээ байгуулж, түүний Говь-Алтай аймагт барьж буй орон сууцнаас 235,000,000 төгрөгт тооцож орон сууц авах, түүнээс 210,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт тооцож, зээлийн үнийн дүнгээс хасаж, орон сууцны зөрүү төлбөрийг Ж. төлнө гэсэн нөхцөлтэй гэрээг хийсэн, гэрээний нэг хувь тус ББСБ ХХК-д байгаа гэж нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн боловч дээр дурдсанаар амаар ярьж байсан боловч бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй, тийм баримт байхгүй гэх тайлбарыг албан бичгээр ирүүлсэн.
17.Дээр дурдсанаар талуудад бичгээр хийсэн хэлцэл байхгүй, хэрэв амаар тохирсон гэж байгаа бол хэзээ ямар цаг хугацаанд ярилцсан нь үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, өөрөөр хэлбэл хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 70,000,000 төгрөг төлж, үүрэг дуусгавар болсон гэж байгаа бол Т.Гтөрсөн эцэг н.Тбарьж буй орон сууцнаас 235,000,000 төгрөгт тооцож орон сууц авахаар тохирсон гэдэг нь түүнээс өмнөх, эсвэл хойш тохирсон гэдгийг нотлох шаардлагатай, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар татгалзлаа нотлоогүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
18.Нэхэмжлэгч тал зээлдэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 03-наас 2023 оны 10 дугаар сарын 18 хүртэлх хугацаанд төлөх үндсэн зээл, хүүг тооцож, үндсэн зээлд 40,000 ам доллар төлөхөөс Т.Г021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 16,378.87 ам.долларыг хасаж, үлдэгдэл 23,621.13 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 03-наас 2023 оны 10 дугаар сарын 18 хүртэлх хугацаанд 130,606.22 ам. доллар хүүнд төлөхөөс 2015 оны 1-4 сарын хүүнд төлсөн 5664 ам доллар, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 8,189.43 ам долларыг тус тус хасаж, үлдэгдэл 116,762,79 ам.долларыг хүүнд нэхэмжилсэн нь нэхэмжлэгчээс ирүүлсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын баримтаар тогтоогдож байна.
19.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2.2-т зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг төлөөгүй бол зээлийг хугацаандаа төлөөгүй гэж тооцох ба энэхүү гэрээний аливаа заалтыг зөрчсөн бол зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ, 2.2.4-т гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ гэж тус тус заажээ.
20.Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ч тус ББСБ ХХК-иас зээл авсан хоёр зээлдэгчийн нэг нь нас барсан, нөгөө зээлдэгчээс зээлээ төлөхийг шаардаж байсан, удахгүй төлнө, орон сууцнаас зээлийн төлбөрт тооцуулж, төлж барагдуулахаар тохирсон гэх боловч тэр үүргээ биелүүлэх боломжгүй байдалтай, түүнээс хойш олон жилийн хугацаа өнгөрсөн тодруулбал, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс шаардах эрх үүссэн байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, энэ хугацааны ханшны зөрүүгээр их хэмжээний хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, зээлдэгчид хохиролтой байдал үүсгэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 23,621.13 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэж, харин хүүгийн хэмжээ хэт өндөр, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул зээлийн үндсэн хүү 116,762.79 ам доллар нэхэмжилснийг 50 хувиар бууруулж, 58,381.39 ам долларыг үндсэн зээлийн үлдэгдэл 23,621.13 ам долларын хамт нийт 82,002.52 ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны нэг ам.долларын төгрөгт хөрвөх ханш 3,451.53 төгрөгөөр тооцож, хариуцагч Т.Гс нийт 283,034,157 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож, үлдэгдэл 201,505,154 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
21.Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-т ...Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ... гэж зааснаар нэг ам.долларыг буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн төгрөгт хөрвөх ханш 3,451.53 төгрөгөөр тооцож гаргасан нь хуульд нийцнэ гэж үзсэн болно.
22.Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээнд зээлдэгч нар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.Г өмчлөлийн Баянгол дүүргоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон ба зээлдэгч буюу барьцаалуулагч Б.Г2005 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нас барж, хууль ёсны өвлөгчөөр түүний эхнэр Ө.тогтоогдсон нь нотариатчийн нотариатын үйлдэл хийсэн баримтуудаар тогтоогдож байна.
23.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мө талийгаач Б.Га Ө.Д хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагч хариуцагчаа татан оролцуулах хүсэлт гаргах эрхгүй, нэхэмжлэгч Ө.Д хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
22.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно... гэж, 28 дугаар зүйлийн 28.1-т ...Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно гэж, мөн хуулийн 28.3-т ...Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй... гэж тус тус хуульчилсан дагуу хариуцагч хариуцагчаа тодорхойлохгүй, хариуцагчийг зөвхөн нэхэмжлэгч тодорхойлох нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагчаар Ө.Дтатахыг зөвшөөрөөгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран хариуцагчаар Ө.Д оролцуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. /х.х 118-119 дүгээр тал/
23.Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч шийдвэрлэсэн /х.х 66-67 дугаар тал/ ба барьцаалуулагч нас барсан уг барьцаа хөрөнгийн өвлөгч Ө.Д болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс гаргуулж, П ББСБ ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
24.Т.ГПБ ХХК-д холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-52/б тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн хүүнд төлсөн 15,115,498.38 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг ПБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч маргасан.
25.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээг 451.2-т зааснаар бичгээр байгуулсан, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан хуулийн шаардлагыг тус тус хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсан, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж дүгнэсэн, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй, дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 3 сарын хүүний төлбөрт төлсөн 4227 ам.доллар буюу 15,115,498 төгрөгийг буцаан гаргуулах тухай Т.Гсөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
26.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Т.Г 283,034,157 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 201,505,154 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Гүүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ө.Даваажавын өмчлөлийн Баянгооот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 283,034,157 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8, 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-52/б тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, зээлийн хүүнд төлсөн 15,115,498.38 төгрөгийг буцаан гаргуулах тухай Т.Гсөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,650,847 төгрөг, хариуцагч Т.Гөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 766,596 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Г 1,573,121 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ПХХК-д олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН