| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2026/01015/И |
| Дугаар | 192/ШШ2026/01104 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2026/01104
2026 01 23 192/ШШ2026/01104
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч:Х ХК / Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, өөрийн байранд оршин байх, РД 2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:************************ оршин суух, А /РД **********/,
Хариуцагч: *********************** оршин суух, О /РД *************/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 18,021,579.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч А, Ш.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,021,597.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч Х ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 18,021,597.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, хариуцагч О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хариуцагч, хариуцагч О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А ийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 18,021,597.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, хариуцагч О н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,058 төгрөгийн 50 хувь болох 124,029 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 124,029 төгрөгийг Төрийн сангийн данснаас, хариуцагч А, Ш.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 124,029 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ