Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/66

 

 

 

 

 

 

   2025        11          10                                       2025/ДШМ/66

 

 

Д.О. холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;   

прокурор: А.Хулан /цахим/,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаагийн даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/278 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурор А.Хулангийн эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Д.О.д холбогдох 2520000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Яллагдагчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Яллагдагч Д.О. нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Авто тээврийн үндэсний төвийн харьяа улс, хот хоорондын тасалбар түгээх цэгийн байранд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цаг орчимд үл ялих зүйлээр шалтгаалан Ж.М. бэлэг эрхтэн рүү нэг удаа өшиглөж биед бэлэг эрхтний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор А.Хуланаас яллагдагч Д.О.н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, шүүх хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцсэн.

4.Анхан шатны шүүх: “…Яллагдагч Д.О.д холбогдох эрүүгийн 252.000.000.0022 тоот хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол яллагдагч Д.О.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

хэрэгт ирсэн 1 ширхэг СД дискийг хэргийн хамт прокурорт хүргүүлж,

иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

5.Прокурор А.Хулан эсэргүүцэл болон шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...О.н биед гэмтэл тогтоогдоогүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байхад түүний биед учирсан гэмтлүүдийг хэн учруулсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг тус тус ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна. Шинжээчийн дүгнэлтээс харахад О.г өөрийн биеэр болон 2025 оны 01 дүгээр сарын 22, 27-ны өдрийн эмчийн үзлэг, амбулаторийн карт зэргийг дүгнэлт гаргасан, гэрэл зургаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор заасан нь тодорхойгүй. Хоёрдугаарт шүүх О. болон түүний эхнэр Б.нарын гаргасан гомдлыг яаж шийдвэрлэсэн талаар тодорхой тусгаагүй гэсэн үндэслэлд хэрэгт авагдсан 02 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаартай гомдол хүргүүлэх тухай албан бичиг, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгүүд авагдсан байдаг. Эдгээр баримтаас харахад О.с гаргасан гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэдэг нь тогтоогдсоор байтал уг нотлох баримтыг нотлох баримтаас хасаагүй. Нотлох баримтыг бусад нотлох баримтаар няцаан үгүйсгээгүй атлаа О.н гаргасан гомдлыг яаж шийдвэрлэсэн талаар дүгнэсэн нь ойлгомжгүй гэж үзсэн. Гуравдугаарт шүүхээс О.д холбогдох эрүүгийн дугаар тоот хэргийн 1хх 1-238 хуудаст авагдсан баримтууд засвартай, яллагдагчийн шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтыг сольсон гэсэн тайлбарыг үгүйсгэх нотлох баримт харагдахгүй байна гэж дүгнэсэн. Үүн дээр шүүхээс захирамждаа тодорхой заагаагүй. Нотлох баримтыг солих, засварлах гэж дүгнэсэн үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид яллагдагч, прокурорын үйлдэл ямар хамааралтай болох нь ойлгомжгүй. Тухайн үйлдлийг нэгтгэх шалгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Хэрэгт авагдсан баримтаар мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Дулам нь Д.О.н биед учирсан гэмтэл дээр 2 сарын дараа шинжээч томилж дүгнэлт гаргуулж байгаа шалтгаан нөхцөл, түүний биед учирсан гэмтлүүдийг хэн учруулсан нь хэрэгт тодорхойгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. ...Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүх эмнэлгийн шинжилгээ болон хэргийн материалд хийх шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоохоор хуульчилсан байхад чухам ямар хуулийн зүйл заалтыг үндэслэн гэрэл зургаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор заасан нь тодорхойгүй, ойлгомжгүй, хэрэгт тус прокурорын газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 196 дугаартай “Гомдол хүргүүлэх тухай” албан бичиг, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд сум дундын Цагдаагийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 38/498 дугаар албан бичиг авагдсан. ...Шүүх хэрэв нотлох баримтыг засах, солих гэж дүгнэсэн бол тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд энэ үйлдэл яллагдагч Д.О.н үйлдэлд ямар хамааралтай талаар, энэ талаар хэрхэхийг тусгаагүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор А.Хулангийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, үзээд “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан үндэслэлээр хэвээр үлдээж, шийдвэрлэлээ.

1.Хэрэгт цугларсан нотлох баримтын эх сурвалжийг магадлан үзвэл энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх цаашлаад гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод тус тус нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан, нотолгооны зүйлд хамаарах “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан” зэрэг нөхцөл байдлыг бүрэн гүйцэд нотолж, тогтоогоогүй байна.

Тодруулбал шүүгчийн захирамжид заасан “Хэргийг прокурорт буцаах” тухай үндэслэлүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт бүрэн хийгээгүй, тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх ба Прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн заалтыг чанд сахих, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй.  

2.1.Яллагдагч Д.О.с 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “...Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэст мөн 2025.01.17-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зорчигч тээвэрлэх автобусанд сууж явсан зорчигч болон кондуктор /төлбөр хураагч/ нараас хэл амаар доромжилж, боосон, нүүр лүү цохиж, нулимсан, гуя руу нь өшиглөсөн учир маш их гомдолтой, үүнээс болж эхнэр бид хоёр вагоноос хоцорч, хохирсон учир энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж, арга хэмжээ авч өгнө үү” гэсэн өргөдөл, гомдлыг гаргажээ.

Гэвч энэ асуудлыг тус Цагдаагийн хэлтэс хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх журамд заасны дагуу шалгаж, шийдвэрлэсэн гэж үзэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Тухайлбал тус хэлтсээс “...Ж.М.ы 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч нэгдсэн цахим бүртгэлийн системд бүртгэлд оруулж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад Д.О.с тухайн өдөр болсон үйл явдлын талаар гомдол гаргасан тул нэг гомдол мэдээлэлд оруулж, Д.О.н биед гэмтлийн зэрэг тогтоолгох шинжээч томилсон боловч тогтоолтой танилцахгүй, өөрийн биеэр очиж үзүүлэхгүй нөхцөл байдал тогтоогдсон, Д.О.н гомдол мэдээллийг нэгдсэн цахим бүртгэлийн санд бүртгэж, шинжээч томилон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна” гэсэн албан тоот /хх164/-ыг прокурорт хүргүүлсэн байх боловч хэрэгт Д.О.н гомдлыг шалгаж, шийдвэрлэсэн болон гомдлыг цахим бүртгэлд авсан, гомдолтой холбогдуулж зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаарх баримтгүй зөвхөн Ж.М.г хохирсон гэсэн гомдлоор хэрэг үүсгэж, шалгасан баримтууд хэрэгт авагдсан байна.    

            2.2.Эрүүгийн 252.000.000.0022 дугаар хэргийн 1 дэх хавтсыг үзэхэд шүүгчийн захирамжид дурдсан “...1 дүгээр хавтасны 1-238 дугаар хуудас бүгд засвартай буюу дугаарыг засварласан байдал нь нотлох баримтыг сольдог, засварладаг гэх яллагдагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй” гэсэн нь үндэслэлтэй.

            Учир нь мөрдөгч ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас хэргийн 1-128 дугаар хуудасны  дугаарлалтыг хэд гэсэн дугаар байсныг огт харагдахгүй байдлаар дарж, дахин дугаарлаж, засварласныг зөвтгөх үндэслэл нотлох баримтаар нотлогдож, тогтоогдохгүй байх ба үүнийг прокуророос анхаарч, хянаагүй мөн энэхүү нөхцөл байдал нь хуудас дугаарлах явцад давхар дугаарлах алдаа гарсан тохиолдолд дугаарыг хөндлөн зураасаар дарж, хажуу талд нь шинээр дахин дугаарлах архив албан хэрэг хөтлөлтийн журмыг зөрчжээ.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан энэ талаарх нөхцөл байдлыг буюу хавтаст хэргийн урд дугаарласныг баллаж, дахин дугаарласантай холбоотой нөхцөл байдлыг шалгаж, тогтоох улмаар мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаас гаргаж өгсөн, өргөдөл гомдол, шинжилгээ хийлгэх хүсэлт, фото зураг зэрэг баримтууд хаана, хэнд байгааг, ямар байдлаар яаж хэрэгт хавсаргагдсан болон шийдвэрлэгдсэн талаар тодруулж, тогтоох нь зүйтэй.

Мөн яллагдагчийн биед Ж.М.н болон бусад зорчигч нарын үйлдлээс гэмтэл учирсан эсэхийг түүний гомдол, хүсэлтэд дурдсан болон гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсан этгээдүүдээс мэдүүлэг авч шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтооход хамааралтай, ач холбогдолтой юм.

            2.3 Хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөгчийн тогтоолын дагуу Ж.М.ны биед шинжээч эмч үзлэг хийж, дүгнэлт гаргасан байх атлаа мөн өдөр Цагдаагийн хэлтэст өргөдөл, гомдол гаргасан Д.О.н шүүх эмнэлэгт үзүүлнэ гэсэн хүсэлтийг тэр даруйд нь хангаагүй буюу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түүний биед үзлэг хийлгэж, дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон хэдий ч дүгнэлт гаргах хугацааг тогтоолд заагаагүй, шинжээч  2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл мөн.

            Түүнчлэн мөрдөгчөөс Ж.М.ны гаргаж өгсөн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг бичлэгээс түүж бичихдээ хэргийн бодит байдал болон хэргийг шийдвэрлэхэд хамааралтай нөхцөл байдлын талаар тусгаагүй, бичээгүй байх ба тухайлбал тэмдэглэлд дурдсан этгээдүүд нь хэн болох Ж.М.н яллагдагчийг эхэлж өшиглөсөн эсэх үүнтэй холбоотой Д.О.н биед хаана, ямар шарх, сорви үүссэн эсэх зэрэг үйл баримттай холбоотой мэдүүлгийг тухайн үед байсан хүмүүсээс авах ажиллагааг хийлгүй орхигдуулжээ.  

Мөн 1 дүгээр хавтас хэргийн 71 хуудаст, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол байх боловч үүнд Ш.А.с гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсугай, энэ талаар гомдол гаргагч Д.О.д мэдэгдсүгэй гэснээс өөр баримтгүй байх ба  Цагдаагийн хэлтсийн албан тоотод дурдсан “...Ж.М.тай холбоотой гомдол мэдээллийг нэг гомдол мэдээлэлд оруулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа” гэсэн нь нотлох баримтаар тогтоогдсонгүй.

            2.4 Хэрэгт иргэний нэхэмжлэгч /1хх 52/-ээр Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг тогтоосон зөв боловч эрх бүхий байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах этгээд, төлөөлөгчийг томилж, ирүүлээгүй байхад мөрдөгч хуулийн этгээдээс төлөөлөл олгогдоогүй Д.Д.иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.  

            Иймд эдгээр дурдсан үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2025/Ш3/278 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 14.2 дугаар зүйлд зааснаар яллагдагч Д.О.д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.